Алмас

За энэ талаар нэлээн судлалаа. Орчин үеийн програмыг хуучин компьютер дээр ажиллах боломжийг линукс олгодог л гээд байдаг боловч өөрөө сонирхож судалж суулгаж байгаагүй юм байна. PIV 1.6GHz, 128mb RAM Dell PC дээр линукс суулгах гэж бүтэн өдөржин юм болоод, баралгүй Цонхнууд суулгаж өгөөд явуулчихав. Тэгээд тэсэлгүй бас VirtualBox суулгаж байгаад нухав... Ингээд энэ таньд бас хэрэг болж магад гэсэн үүднээс амьдралынхаа 10 хэдэн минутыг зарцуулж сууна. Таалан соёрхоно уу ирмэх

* Ubuntu десктоп хувилбар ажиллахдаа 256mb шаарддаг, gOS бас адилхан юм байна. Аль аль нь альтернатив суулгагч CD татаж аваагүй тохиолдолд амьд диск буюу суулгалгүй шууд ажилладаг диск байдаг ба суулгалтын текст горим байдаггүй. Иймээс 128мегабайт RAM-тай тооцоолуур дээр суулгана гэж санасны гарз байв. Судлаад үзтэл xubuntu ч бас 192MB доод тал нь шаардаж байна.

За тэгэхээр түүх нэг иймэрхүү маягаар үргэлжилсний эцэст хуучин компьютер дээр суулгах линуксын сонголтыг доорх байдлаар хийлээ.

Суулгалгүй шууд CD, эсвэл USB дискнээс ажиллуулах бол:

  • 64MB хүртэл RAM-тай Damn Small Linux (DSL).
  • 64MB-аас дээш RАМ-тай бол TinyMe гээд бас жижиг линукс байна. DistroWatch-ын үзүүлэлтээр 25 дугаарт орсон линукс юм байна. Дэлгэцийн өнгө их гоёмсог. Мөн дээрх puppy linux-ын 1.0.2 хувилбараас өмнөх хувилбар ажиллана.
  • 128MB-аас дээш RAM-тай бол Puppy linux маш хөнгөн, Xfce дэлгэцийн горимтой, нэлээд их хэрэгтэй програмуудтай, NTFS дэмждэг г.м их таалагдсан.
  • 192MB-256MB RAM-тай бол:
  • Бидний дуртай үбүнтүгийн маань Xfce дэлгэцийн горимтой хувилбар болох xubuntu хэрэглэх боломжтой. Боломжийн хувьд хамгийн өндөр боломжтой нь юм.
  • За тэгээд 256MB-аас дээш болчихвол Ubuntu маань ажиллана баярлах
Суулгах бол:
  • 64mb хүртэл RAM-тай компьютер дээр: Deli linux Desktop Light Linux - Хэрэгтэй ихэнх хэрэгсэл бий. 486 дээр ч суудаг гэж байсан. Харин миний туршиж үзэхэд маш бага болгохын тулд график горим зэргийн хувьд бага зэрэг царай муутай болов ч үнэхээр хурдан юм билээ. Бас дээрх Damn Small Linux, Puppy, TinyMe ч бас сууна амьдаар ажиллахаас гадна бас суулгаж болно.
  • 128mb-аас дээш RAM-тай бол Puppy linux сууна.
  • 192MB-аас дээш RAM-тай бол xubuntu сууна.
  • 256mb буюу түүнээс дээш RAM-тай компьютер дээр бол Ubuntu ажиллана.

Тайлбар:
Дээрх RAM-ны хэмжээ нь зөвхөн хамгийн багадаа байх ёстой хэмжээ нь бөгөөд puppy linux, TinyMe линуксууд ч 256мб тэрнээс дээш дээр ажиллана. Хурдны хувьд Xubuntu, Ubuntu-ээс ч хурдан ажиллах чадвартай.

Жишээ, заавар:
Puppy linux 4.3-ыг компьютерт суулгаж байгаа нь:

Хэрэгтэй холбоос:
Жижиг линукс тархацуудын талаар: http://en.wikipedia.org/wiki/Mini_Linux дэлгэрэнгүй бас үзэж болно. Энэ хуудаснаас TinyMe дамжаад зургийг нь үзэж болно.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

redhat linux ямар хувилбар нь вэ? Бас интернет чинь ямар провайдерынх вэ? Яаж холбогддог вэ? Иймэрхүү сэдэвт хамааралгүй асуултыг http://forum.dusal.net дээр асууж байна уу. Тэнд хариулъя.
Алмас хэзээ бичсэн: 2011-10-23 13:48 | |
HELP me..
redhat linuxiin dr net-ee yaj tohiruulahig hld ogoch. linux anh uda ashiglaj bgan. boon ym bolj suulgasan chin nete tohiruulj chaddagguie.kk..bs busad zuilsig ch gsn
redhat linux (зочин) хэзээ бичсэн: 2011-10-23 13:18 | |
алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 2011-04-04 09:24 | |
tnx
uznee ярзайтал инээх гоё шүү
Munkhuu (зочин) хэзээ бичсэн: 2011-01-16 17:35 | |
sain uu
ярзайтал инээх гоё байна шүү.тэгтээ асуух юм байна энэ ёайт руу илгээгээрэй бас сайт үзээрэй та.бас гишүүн болоорой.гоё юм байгаа шүү ярзайтал инээх ирмэх баярлах алга ташилт инээх гоё шүү
temuulen (зочин) хэзээ бичсэн: 2010-10-09 22:14 | |
tem
ta uchriin heleed ogoocg
Зочин хэзээ бичсэн: 2010-10-09 22:01 | |
tem
ih sonin ym baina ? миа уйлах rolling on the floor
Зочин хэзээ бичсэн: 2010-10-09 22:00 | |
Энэ Windows дотор суулгадаг програм биш шүү. Widnows-ын оронд Линукс гээд систем суулгадаг. Энэ нь дотроо олон янз. Ubuntu бол их боломж ихтэй, хүмүүсээс тусламж авах боломж их боловч арай удаан, их ачаалал өгдөг. Харин Puppy linux бол их аятайхан жижиг.

http://puppylinux.org/main/index.php?file=How%20to%20download%20Puppy.htm

хаягаар ороод Download хуудас руу ороод холбоосоор дамжаад татаж болох байгаа.
http://distro.ibiblio.org/pub/linux/distributions/puppylinux/puppy-4.3.1/pup-431.iso эндээс шууд татаж болно. Энэ файлыг татаж авч CD дээр бичээд, тэрийгээ бүүтээр ажиллуулж дээрх бичлэгт байгаа зааврын дагуу суулгаж болно. 478MB дээр бол үбүнтү суулгасан ч болно.
xvv хэзээ бичсэн: 2010-03-22 09:54 | |
oilgsongui
uuchilaarai yg haanaas n tataj avah ym be>? minii ram 478mb ym bn tgd aliig tataj avhuu
bayarlala хэзээ бичсэн: 2010-03-22 01:35 | |
Манай блогийн Linux цэс рүү ороод уншвал ер нь нэлээн юм байгаа даа. Хайлтаар

юу ч хийж чадахгүй байна уу

гэж бичээд хайгаад олчих. Нэг бичлэг байгаа. Өөр уг нь хэрэгтэй юмнууд байгаа...
xvv хэзээ бичсэн: 2010-01-23 19:45 | |
ubuntu 9.10 deer duu sonsoh gehleer bolohgui clip uzeh geheer duuni garahgui ymaa. driver suulgah estoi yu haanaas olj bolhuu help
Sochko хэзээ бичсэн: 2010-01-23 13:53 | |
Зарим дутагталтай талууд бий л дээ. Бичих сонирхол алга. Удахгүй сайжирна гэж бодож байна.
xvv хэзээ бичсэн: 2010-01-21 00:22 | |
linux tegwel yugaaraa windowsoos dutagdaltai we
Зочин хэзээ бичсэн: 2010-01-21 00:04 | |
http://dusal.blogmn.net/28170/ За энд хариу бичиж орууллаа. Нэлээн урт зүйл болсон тул бас бусад хүмүүст зориулаад шинэ бичлэг болгоод оруулчихлаа.
Алмас хэзээ бичсэн: 2010-01-05 15:43 | |
linux yugaaraa xp-s iluu yum be
Зочин хэзээ бичсэн: 2010-01-02 23:48 | |



:-)