arstechnica.com нэгэн хэрэгтэй судалгааг танилцуулжээ. AV-Comparatives энэхүү судалгааг хийж энэ оны 8-р сард танилцуулсан бөгөөд судалгаандаа A, Б гэсэн 2 бүлэг вирусын багцыг ашигласан байна. А багц нь 2007 оны 12 сараас 2008 оны 12 сар хүртэлх хортой програмуудыг багтаасан (бүх програмууд 97%-аас дээш илрүүлсэн) бол Б багц нь сүүлийн 7 сарын хугацаанд шинээр төрөн гарсан тооцоолуурын хорхой, шавьжнуудыг багтаасан байна. Судалгааны илрүүлэлтийн дүнгээр G Data Antivirus тэргүүлж, Avira Premium удаалжээ. Мөн Avast маань 5-д орж харин Монголчуудын хамгийн их хэрэглэдэг Kaspersky эхний 10-т ч багтаж чадаагүй байх юм.
- G DATA Antivirus 20.0.4.9: 99.8 %
- AVIRA AntiVir Premium 9.0.0.446: 99.4 %
- McAfee VirusScan Plus 13.11.102: 98.7 %
- Symantec Norton Antivirus 17.0.0.136: 98.4 %
- Avast Professional Edition 4.8.1348: 98.0 %
- F-Secure Antivirus 10.00.246: 97.9 %
- BitDefender Antivirus 13.0.13.254: 97.8 %
- eScan AntiVirus 10.0.997.491: 97.7 %
- Trustport Antivirus 2.8.0.3017: 97.6 %
- ESET NOD32 Antivirus 4.0.437.0: 97.2 %
- Kaspersky AntiVirus 9.0.0.463: 94.7 %
- AVG Antivirus 8.5.406: 94.0 %
- Sophos Antivirus 7.6.10: 91.3 %
- Microsoft Windows Live OneCare 2.5.2900.28: 90.0 %
- Kingsoft Antivirus 2009.08.05.16: 86.4 %
- Norman Antivirus & AntiSpyware 7.10.02: 84.8 %
Мэдээж антивирусын програмуудыг шалгаруулах хамгийн гол үзүүлэлт бол тэдний вирус илрүүлэлт. Доорх график дээр илрүүлж чадалгүй үлдээсэн вирусээр нь график гаргажээ:
Доорх график дээр худлаа дохио буюу яг жинхэнэ хортой програм илрүүлээгүй байж илрүүлсэн дохио өгсөн тоог харуулсан байна:
Доорх график дээр шалгах хурдыг нь харуулжээ. Нэг секундэд шалгаж амжих мегабайтаар:
Дээрх үзүүлэлтээс болон өөрсдийн судалгааны дүнгүүдээс AV-Comparatives дээрх 16 интернет хамгаалалтын компанийг 4 бүлэг болгон ангилжээ:
- Тэргүүлэгч+: G DATA, Symantec, Avast, F-Secure, BitDefender, eScan, ESET
- Тэргүүлэгч: AVIRA, McAfee, TrustPort, Kaspersky, AVG
- Жирийн: Microsoft
- Шалгагдсан: Sophos, Kingsoft, Norman
За тэгээд эндээс харвал гэрийн нөхцөлд, жирийн хэрэглээнд үнэгүй хэрэглэж болдог Avira, Avast гээд програмууд үнэхээр өндөр үзүүлэлттэй гарсан байна. Бид яагаад заавал kaspersky гэж мөнгө төлж, эсвэл хулгайгаар хэрэглэж байх ёстой гэж? Шилдэг бас үнэгүй вирусын програмуудыг хэрэглэцгээе. Үнэтэй юм л сайн байдаг гэсэн "ойлголт" мэдээллийн технологийн ертөнцөд улам л хоцрогдсоор л...
Татаж авах:
1. AVIRA Antivirus
2. AVAST Antivirus
Мэдээллийн эх сурвалж:
arstechnica.com