Алмас

Хэрэв та freelancer гэж юуг хэлдэг, юу хийдгийг мэдэхгүй бол эхлээд өмнөх бичлэгийг уншаарай. Үгийн ерөнхий утга нь богино гэрээгээр тогтмол биш өөр өөр газар ажилладаг бие даасан ажилтанг хэлдэг юм билээ. Миний ойлгосноор интернэтийн орчинд outsourcing хийх нь маш бага зардал гаргаж хугацаа, орон зайн ялгаагүй ажиллах мөртлөө улсын мөнгөний ханшны зөрүүгээр жирийн ажилчдаас хэд дахин илүү цалин авж болох хамгийн зөв салбар юм шиг. Дээр хэлснээр цагийн зөрүүг үл тооцож болох ч хэрэгтэй газраа цагийн зөрүү нь давуу тал ч болох боломжтой юм билээ.

Freelancer болохын тулд юу мэддэг байх, юу хэрэгтэй вэ?

Өмнөх нийтлэлд хэлсэнчлэн та англи, орос, хятад ч юмуу ямар нэг хэл сайн мэддэг бол тэр хэлээрээ гадаад хүний блогт мэдээ оруулж, сэтгэгдэл бичиж, форумд бичлэг хийж, орчуулга хийх ажил хийж болно, интернэт маркетинг судалсан, мэддэг бол вебүүдэд Search engine optimization хийж хайлтын системд гарч ирэх илэрцийг нэмэгдүүлж, хандалтыг ихэсгэх болон бүх төрлийн маркетинг хийж, программ бичдэг бол монгол дахиас хэд дахин илүү хөлсөөр программ бичиж, веб програмчлал мэддэг бол мэдлэг туршлагаа тэлэхийн хажуугаар хангалттай мөнгө, гол нь монголд, гэртээ суугаад америкийн цалингаар цалинжих боломж бол зөвхөн outsourcing гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол buх.tо-ээс шал өөр хэхэ.

Мэдлэгээс өөр танд хэрэг болох зүйлс бол мэдээж олон улсын карт. Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк гэх мэт банкуудад 25-55 долларын хооронд энгийн картууд байна лээ.  Би Голомтын энгийн карт хэрэглэж байгаа. Авахад гадаад пасспорт, иргэний үнэмлэх + 25 доллар +1 хувь цээжний зураг.

Ажил яаж явагдах вэ?

Зуучлагч сайтуудаас харж байгаад үнэхээр чадах ажил дээрээ үнийн саналаа тавина. Захиалагч гадаад маань харж байгаад хэн олон үнэлгээтэй, хэн бага үнэ хэлсэн бөгөөд найдвартай ганц хүнийг сонгоно. Хэн хэндээ баталгаатай, найдвартай байхын тулд ажил эхлэхээс өмнө хөлсөө зуучлагч веб дэхь таны дансанд түр байрлуулна. Энэ мөнгийг захиалагч та хоёр зөвшөөрөхөөс наас суллахгүй бөгөөд энэ гуйвуулгыг escrow гэж нэрлэнэ.

Ажлын даалгавар, зааварчилгааг аван хийж эхэлнэ дээ. Сайнаар бодон бүх юм бүтэмжтэй болж ажил дууссан гэж үзвэл захиалагч танд үнэлгээ өгж мөнгөө суллана. Харин одоо мөнгө таны зуучлагч вебийн дансанд байгаа бөгөөд инэнх вебд (миний мэдэх бүх ) эндээс мөнгөө шууд картандаа авах боломжгүй ба www.moneybookers.com , www.paypal.com , www.egold.com , www.payoneer.com зэрэг вебийн дансаар дамжуулан олон улсын картандаа авах хэрэгтэй болдог. Paypal-ын хувьд хамгийн дэлгэрсэн төлбөрийн систем ч монгол эзэмшигч рүү мөнгө явуулах, мөнгөө монгол руу авах боломжгүй учир би moneybookers.com ыг ашиглахыг санал болгож байна.

Олон улсын картандаа мөнгөө шилжүүлсэн л бол таны мөнгө гар дээр чинь ирлээ гэсэн үг. Дурын ATM -аас мөнгөө авж болно.

Илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл, лавлах хэрэг гарвал юу мэдмээр байгаагаа надруу мэйлээр, эсвэл сэтгэгдэлтэйгээ хамт үлдээгээрэй.


Энэ бичлэгийг http://idiotsheep.com/ блогоос хуулж танилцуулж байна. Та бүхэн блог руу хаяг дээр дарж орж сонирхоорой. баярлах Илүү зүйл сонирхож байвал та бүхэн блогт нь сэтгэгдэл үлдээж асууж болно.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

sain bn uu
bi golomt bankaas visa card awsan ymaldaa tegeed paypal holboj bolohgui ymaa tuslaach please
сүхбат (зочин) хэзээ бичсэн: 2017-10-25 10:24 | |
Би өөрөө одоогоор хийдэггүй л дээ. freelancer.com дээр нэг оролдож үзээд нэг их сайн ажил олж чадалгүй орхисон. Өөр гэхдээ ажлын сайтууд бас зөндөө байдаг юм билээ. Тийм сайтуудаар сайн оролдоод байвал болох байх. Эхлээд жоохон хямд хийж өгөөд өөрийнхөө үнэлгээгээ өсгөчихвөл дараа нь ажил авахад амар болдог юм шиг байлээ.
Бас миний бодлоор гар утасны гадаад хэл дээр, гадаад хүмүүст зориулаад аятайхан хүн авахаар апп энэ тэр хийгээд боломжийн үнээр олон зарж чадвал бас их зүгээр юм шиг санагдсан.
Алмас хэзээ бичсэн: 2015-08-17 12:27 | |
outsourcing хийдэг үү хийдэг бол хэдэн зөвөлгөө зааварчилгаа авах гэсэн юм.
би программын чиглэлээр сураад төгссөн жаахан дадлага энэ тэр хуримтлуулж л байна. одоо харин ийм төрлийн ажил сонирхож байгаа юм:
Зочин хэзээ бичсэн: 2015-08-17 11:04 | |
Яг бүгдийг нь хэрэглэж үзээгүй тул мэдэхгүй байна. Гэхдээ л яг адилхан байх аа. VISA, Master card 2-т ч гэсэн онц ялгаа байхгүй. Их л цөөхөн газруудад аль нэгээр нь л төлбөр хийдэг байх. Монголоос гадна улсуудад. Тэрнээс Монголд бол дандаа л хамт байдаг.
Гол нь Монголд хууль эрх зүйн орчин нь бүрэн бүрдээгүй, баталгаагүй болохоор гадаадаас мөнгө шилжүүлж авч болдоггүй. Хаалттай. гуниглах
Алмас хэзээ бичсэн: 2011-06-01 12:18 | |
asuuya
ter plon ulsiin kart chin yamar nertei bdag ym mastercard geed bdag chin uu Golomt, Haan, Hudaldaa hogjiliin bankuud buged adilhan kartai yu esvel oor oor bdag ym uu ali banknaas avbal deer be ali bankniih n olon ulsiin kartad mongo shiljih n tugeemel be. Mastercard geed bdag n mon uu iim cardtai bhad internetiin ihenh tolbor hudaldaand hamragdaj chadna gesen ug uu hamgiin ih delgersen n uu
freelanc хэзээ бичсэн: 2011-06-01 03:36 | |
Үйлчилгээ гэдэг нь юу гэсэн үг вэ? Freelancer болоход уу? Тэгэхэд заавал ч үгүй өөрийн сайттай байх ч албагүй байх л даа. Өөрөө ажлаа харин нетээс хайж олж чаддаг байх хэрэгтэй байх. Сайттай байвал уг нь өөрийгөө харуулах, танилцуулахад л амар байх байх даа..
Алмас хэзээ бичсэн: 2010-04-20 22:00 | |
look
ene niitlel chini goy boljee gehdee outsourcingiin uilchilgee yavuulahad zaaval uuriin gesen webtei bh heregtei yu
Зочин хэзээ бичсэн: 2010-04-20 19:59 | |
zorigoo
bayarlalaa
Зочин хэзээ бичсэн: 2010-01-21 23:31 | |
Баярлалаа баярлах
Idiotsheep хэзээ бичсэн: 2009-12-01 18:57 | |
hi
үнэхээр хэрэгтэй мэдээлэл тавьсанд баярлалаа тэврэлт
samsiro хэзээ бичсэн: 2009-12-01 18:35 | |



:-)