Хэрэв та freelancer гэж юуг хэлдэг, юу хийдгийг мэдэхгүй бол эхлээд өмнөх бичлэгийг уншаарай. Үгийн ерөнхий утга нь богино гэрээгээр тогтмол биш өөр өөр газар ажилладаг бие даасан ажилтанг хэлдэг юм билээ. Миний ойлгосноор интернэтийн орчинд outsourcing хийх нь маш бага зардал гаргаж хугацаа, орон зайн ялгаагүй ажиллах мөртлөө улсын мөнгөний ханшны зөрүүгээр жирийн ажилчдаас хэд дахин илүү цалин авж болох хамгийн зөв салбар юм шиг. Дээр хэлснээр цагийн зөрүүг үл тооцож болох ч хэрэгтэй газраа цагийн зөрүү нь давуу тал ч болох боломжтой юм билээ.
Freelancer болохын тулд юу мэддэг байх, юу хэрэгтэй вэ?
Өмнөх нийтлэлд хэлсэнчлэн та англи, орос, хятад ч юмуу ямар нэг хэл сайн мэддэг бол тэр хэлээрээ гадаад хүний блогт мэдээ оруулж, сэтгэгдэл бичиж, форумд бичлэг хийж, орчуулга хийх ажил хийж болно, интернэт маркетинг судалсан, мэддэг бол вебүүдэд Search engine optimization хийж хайлтын системд гарч ирэх илэрцийг нэмэгдүүлж, хандалтыг ихэсгэх болон бүх төрлийн маркетинг хийж, программ бичдэг бол монгол дахиас хэд дахин илүү хөлсөөр программ бичиж, веб програмчлал мэддэг бол мэдлэг туршлагаа тэлэхийн хажуугаар хангалттай мөнгө, гол нь монголд, гэртээ суугаад америкийн цалингаар цалинжих боломж бол зөвхөн outsourcing гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол buх.tо-ээс шал өөр хэхэ.
Мэдлэгээс өөр танд хэрэг болох зүйлс бол мэдээж олон улсын карт. Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк гэх мэт банкуудад 25-55 долларын хооронд энгийн картууд байна лээ. Би Голомтын энгийн карт хэрэглэж байгаа. Авахад гадаад пасспорт, иргэний үнэмлэх + 25 доллар +1 хувь цээжний зураг.
Ажил яаж явагдах вэ?
Зуучлагч сайтуудаас харж байгаад үнэхээр чадах ажил дээрээ үнийн саналаа тавина. Захиалагч гадаад маань харж байгаад хэн олон үнэлгээтэй, хэн бага үнэ хэлсэн бөгөөд найдвартай ганц хүнийг сонгоно. Хэн хэндээ баталгаатай, найдвартай байхын тулд ажил эхлэхээс өмнө хөлсөө зуучлагч веб дэхь таны дансанд түр байрлуулна. Энэ мөнгийг захиалагч та хоёр зөвшөөрөхөөс наас суллахгүй бөгөөд энэ гуйвуулгыг escrow гэж нэрлэнэ.
Ажлын даалгавар, зааварчилгааг аван хийж эхэлнэ дээ. Сайнаар бодон бүх юм бүтэмжтэй болж ажил дууссан гэж үзвэл захиалагч танд үнэлгээ өгж мөнгөө суллана. Харин одоо мөнгө таны зуучлагч вебийн дансанд байгаа бөгөөд инэнх вебд (миний мэдэх бүх ) эндээс мөнгөө шууд картандаа авах боломжгүй ба www.moneybookers.com , www.paypal.com , www.egold.com , www.payoneer.com зэрэг вебийн дансаар дамжуулан олон улсын картандаа авах хэрэгтэй болдог. Paypal-ын хувьд хамгийн дэлгэрсэн төлбөрийн систем ч монгол эзэмшигч рүү мөнгө явуулах, мөнгөө монгол руу авах боломжгүй учир би moneybookers.com ыг ашиглахыг санал болгож байна.
Олон улсын картандаа мөнгөө шилжүүлсэн л бол таны мөнгө гар дээр чинь ирлээ гэсэн үг. Дурын ATM -аас мөнгөө авж болно.
Илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл, лавлах хэрэг гарвал юу мэдмээр байгаагаа надруу мэйлээр, эсвэл сэтгэгдэлтэйгээ хамт үлдээгээрэй.
Энэ бичлэгийг http://idiotsheep.com/ блогоос хуулж танилцуулж байна. Та бүхэн блог руу хаяг дээр дарж орж сонирхоорой. Илүү зүйл сонирхож байвал та бүхэн блогт нь сэтгэгдэл үлдээж асууж болно.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Бас миний бодлоор гар утасны гадаад хэл дээр, гадаад хүмүүст зориулаад аятайхан хүн авахаар апп энэ тэр хийгээд боломжийн үнээр олон зарж чадвал бас их зүгээр юм шиг санагдсан.
би программын чиглэлээр сураад төгссөн жаахан дадлага энэ тэр хуримтлуулж л байна. одоо харин ийм төрлийн ажил сонирхож байгаа юм:
Гол нь Монголд хууль эрх зүйн орчин нь бүрэн бүрдээгүй, баталгаагүй болохоор гадаадаас мөнгө шилжүүлж авч болдоггүй. Хаалттай.