Алмас

Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэж үг байдаг түүн шиг иймэрхүү зүйлүүд хийгээд ирээдүй хойч үедээ бага ч болов хөрөнгө оруулалт хийж чадвал эргээд бид 10-20 жилийн дараа ямар орчин, ямар нийгэмд, ямар хүмүүс дунд амьдрах маань тодорхойлогдох байх. Зүгээр суухаар зүлгэж суух уу?

Ер нь бол Асуулт самбар дээр нэлээн дээрээс яригдсан нэгэн санааг хэрэгжүүлэх, ажил хэрэг болгох гэж бодож байгаа юм л даа. Юу вэ? гэхээр хуучин компьютерууд босгоод, Линукс төрлийн үйлдлийн систем, нээлттэй эхийн програмууд суулгаад тэгээд боломж муутай айлын хүүхдүүдэд хэрэглүүлэх, заах нэг тийм зүйл. Цаашлаад уг нь хэрэв амжилттай болбол асрамжийн газруудаар өргөжүүлэн хийх юмсан гэж бодоод байгаа юм л даа. Нэлээн дээр гаргасан санаа боловч яг боломж бүрдэхгүй, хаана тэр хуучин эд ангиудыг цуглуулж угсраад, хаана хичээл заах вэ гээд асуудлууд байсан юм. Тэгээд зарим нэгэн найзуудын жил гаран явуулж ирсэн нэг төв дээр түрүү 7 хоногт очиж танилцлаа. Тэр төв нь бас хаагдчих гээд байгаа юм байна. Жижигхээн газар, гэхдээ эхний ээлжинд туслаад хийгээд үзье гэж бодлоо. Бүх зүйл л багаас эхэлж томордог. Эйнштэйн ч, Билл Гейтс ч жаахан бацаанууд л байсан ирмэх
Очиж үзсэн чинь яг энэ ажлаа хэрэгжүүлэхэд болмоор газар санагдлаа. Тэгээд уншиж буй танаас бас дэмжлэг хүсье гэж бодлоо.

Эхний ээлжинд хандив цуглуулж төвийн байрных нь зардал, хариуцаж явах 1 зохицуулж байх багшийн цалин энэ тэр болгоод бусад юмаа өөрснөө заваараа очоод хийж байх юм. Ер нь бол хүүхдүүд очоод тэнд байгаа номын сангаас ном аваад уншдаг, гэртээ хичээл хийхэд хэцүү боломж муутай хүүхдүүд хичээлээ хийгээд суудаг нэг тийм газар байгаа. Жижигхэн номын сан маягийн юм уу даа. Бүгд дандаа хандиваар боссон, өдийг хүртэл хүмүүсийн хандиваар явж ирсэн юм байна. Энэ газрыг босгоод, дээр нь бодож байгаа ажлаа бас энд эхлээд оролдоод үзмээр байгаа юм. Тэгээд хандив цуглуулах үйл ажиллагаа жаахан суларснаас болоод одоо бараг хаагдчих гээд байгааг нь мэдлээ. Тэгээд данс нээчихлээ. Ганц хоёр пивоны мөнгө ч болсон нэмэрлээрэй андуудаа. Зөв хөрөнгө оруулалтыг зөв тийш хийж чадвал эргээд бид тэр хэмжээгээрээ, магадгүй тэрнээс илүү ч зүйлийг амьдралаас авч чадна. ярзайтал инээх

Хүлээн авагчийн Банк: Хаан банк
Дансны дугаар: 5003526386
Хүлээн авагч: Би чадна хүүхдийн төвд

гээд хандив өгөөрэй. Хандивын дансны хуулга авах нэр нууц үгийг ил байлгах бөгөөд хэдий хир цуглаж, яаж зарцуулагдаж байгааг бүх хүн хянаж байх боломжтой байх гэж бодож байгаа. Интернет банкны нэвтрэх зөвшөөрөл нь хараахан ирээгүй байгаа. Удахгүй ил тавих болно.

Нэмэлт (2010-3-13):
Одоогоор төвтэй холбоотой зарим асуудал гарсан ба ямартай ч энэ ажлыг бодит ажил болгохыг чармайж байна. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг : http://mongol.huuhed.com хаяг дээр тавьж байх болно.

  • 2705
  • 9
  • 3

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү баяртай байна баяртай байна баяртай байна
1 хэзээ бичсэн: 2010-03-30 13:45 | |
гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 2010-03-30 13:45 | |
Одоогоор түр зогсонги байдалтай байгаа. Удахгүй үйл ажиллагаа явуулж эхлэхээрээ http://mongol.huuhed.com сайтаараа мэдээлэл хүргэх болно оо.
Алмас хэзээ бичсэн: 2010-03-14 13:02 | |
odoo yu blj bga we. bichleg udsn yum shg bn. demjij oroltsx bl yaj holbogdhiin. amyulet
Зочин хэзээ бичсэн: 2010-03-13 14:00 | |
тун сайхан санаа байна
Зочин хэзээ бичсэн: 2010-03-13 12:19 | |
demjij bainaa zow sanaa bna
Зочин хэзээ бичсэн: 2010-02-20 11:09 | |
гуниглах жаахан тиймхэн зүйл болоод байгаа. Гэхдээ ямар ч байсан төвийг хөл дээр нь босгох нь босгож чадсан шүү. Үнийг хийж чадсан найзуудаараа бахархаж үнэхээр байна.
Харин сүүлийн үед манайхан бас бүгд нэлээн завгүй болсон байх. Гэхдээ бууж өгөхгүй. Би өөрөө жаахан цэнэг авч байгаад оролцоно, манайхан ч бужигнуулна л гэж бодоод байна. Дэмжиж оролцох хүсэлтэй хүмүүс холбоотой байгаарай баярлах

Зассан: Almas хэзээ: 2010-2-20 12:02
Алмас хэзээ бичсэн: 2010-02-20 00:19 | |
zow sanaa bn/ olnii hvch olomgvi dalai gdeg bha
Зочин хэзээ бичсэн: 2010-02-20 00:04 | |
алга ташилт
tsetsgee (зочин) хэзээ бичсэн: 2009-12-25 15:59 | |



:-)