xvv

За нэг мэдээллийн чанартай зүйл хүргье.
Google-ийг бүгд мэднэ. Нээлттэй эхийн хамгийн том дэмжигчдийн нэг. 2005 оноос өнөөг хүртэл жил бүр GSoC гээчийг явуулж ирсэн юм байна. Энэ нь оюутнуудад зуны амралтын туршид нэр дэвшигдсэн нээлттэй эхийн төслүүдийн аль нэгнийх нь хөгжүүлэлтэнд нэгдэж Google-ээс тодорхой хэмжээний мөнгөн тэтгэлэг хүртэх боломжтой хөтөлбөр юм. Мөнгөндөө гол биш гол нь нээлттэй эхийн хөгжүүлэгчдийн хүрээг тэлэх зорилготой юм байна. 18 наснаас дээш мөн оюутан байх хэрэгтэй. Эхлээд аль нэг mentor прожекттэйгээ холбоо тогтоогоод түүний үндсэн дээр google-д бүртгүүлнэ. эхний удаад 500$, дунд явцыг нь дүгнээд үр дүнтэй бол 2000$ эцэст нь бас дүгнээд 2000$ нийтдээ 4500$ зуны турш нээлттэй эхийн төсөлд орсноор авах боломжтой юм байна. Бүртгэл нь удахгүй эхлэх юм байна дэлгэрэнгүй мэдээллийг http://socghop.appspot.com/document/show/gsoc_program/google/gsoc2010/faqs хараарай.


Эх сурвалж: http://forum.limnux.org/

  • 2281
  • 1
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сайн уу
Монголчууд энэд заавал орох ёстой. Бид өөрсдийгөө оюуны өндөр чадавхитай гэж магтах их дуртай. Гэвч үүнийг батлах хийж харагдаж байгаа зүйлс их ховор байна. Үнэхээр тийм юм л бол энэ мэтийн төсөлүүдэд заавал оролцох хэрэгтэй гэж бодож байна.
гоё шүү
Монголхүү (зочин) хэзээ бичсэн: 2010-03-11 17:39 | |



:-)