xvv

Үбүнтү 10.10 сая шинээр суулгалаа. (албан ёсоор 2 хоногийн дараа цоо шинэ хувилбар нээлтээ хийнэ.) Бараг бүх зүйлийг GUI ашиглан терминаль ашиглалгүйгээр суулгаад бүрэн тохируулаад хэрэглэх боломжтой болжээ. Windows шиг л байна.

За тэгээд яагаад бараг 2 жил ганц ч форматлаж дахин суулгалгүй хувилбар дээшлүүлээд яваад байсан зүв зүгээр ажиллаж байсан системээ дахин суулгах болсон бэ гэхээр Mafia II тоглоом гарсныг мэдээд олж аваад тоглохыг хүссэн тул Windows 7 dualboot-ээр суулгачихъя гэж бодсон юм. Тэгээд Linux хүснэгтийнхээ ард хоосон зай гаргаж байгаад суулгаж дуусаад линукс руугаа орох гэсэн чинь линукс партишион хүснэгт маань unallocated space болчихож. Тухай үедээ нэг их санаа зовсонгүй, учир нь testdisk сэргээчихнэ л гэж бодлоо. Гэвч сэргээж чадсангүй. Хэд хэдэн partition table сэргээдэг програм үзлээ ext4 болохоор сэргээж болсонгүй. гуниглах
Тэгээд файлаар сэргээхээр оролдон R-Linux (төлбөргүй) гээд програмыг татаж аваад ямар ч байсан зарим нэг файл сэргээж авч чадлаа. Гэхдээ л сүүлд хийсэн нэлээд зүйлээ сэргээж чадсангүй гуниглах Тиймээс юмыг яаж мэдэх вэ гэсэн үүднээс одооноос Ubuntu One байнга хэрэглэж байхаар шийдээд байна. Интернет маань ч хурдан болсон.

Тэгэхээр хүмүүст хандаж хэлэхэд Linux системтэй диск дээр Windows 7 нэмж суулгахад шууд partition эвддэг юм байна шүү. Linux бол Windows дээр суулгахад ямар ч асуудалгүй байдаг ба шууд dualboot сонголт дээр Виндөвс автоматаар орж ирдэг.

За тэгээд 2 жил орчим компьютер форматлана, вирустэнэ гэсэн зүйлийг мартсан байсны эцэст ингэж гай газар доороос гарч ирж жинхэнэ утгаар нь тооцоолуураа форматлаад нөгөө зайндаа дахин Үбүнтү суулгав. Гэсэн ч бас жаахан алдаа байсан уу boot партишионыг хэвээр нь үлдээснээс үбүнтү рүүгээ орж чадсангүй. Тэгэхээр нь LiveCD хийж  байгаад Gparted-аар Линукс partition-оо boot болгож байгаад grub-install дахин хийгээд нэг юм линукс руугаа орлоо доо. Түүнээс хойш бол ямар нэгэн асуудалгүй. Одоо инээмсгэлээд сууж байна. Тэгэхээр ер нь бол нөхдөө "Windows-өөс маш болгоомжтой байгаарай!"


Бас энэ далимд Adsolux-нхандаа баярлалаа гэж хэлмээр байна. ҮС-ээ суулгаад Монгол толин серверээс synaptic-аас гаргаж авсан багцын жагсаалтаа оруулаад хэдхэн товчоор хуучин хэрэглэж байсан ажлын орчноо шууд 2-3 хан цагийн дотор бараг л хуучин хэвээр нь бэлдээд авчихлаа баярлах
Ер нь ажлын орчноо бүрэн бэлдээд авсан хойно оо Synaptic дээрээс Save Markings гээд хадгалаад авчихвал дараа нь над шиг ингэж дахин суулгах хэрэг гарвал маш амар, энэ файлаа synaptic руугаа оруулаад л нэг Fix хийгээд бүгдийг нь дахиад суулгачихдаг.
Анх хэрэглэж байгаа хүмүүс эндээс миний жагсаалтын файлыг татаж аваад үбүнтү суугангуутаа миний энэ файлаар хэрэгтэй зүйлсээ суулгаад авч болно. Хэрэггүй зүйл ч бас их л байгаа байх. Гэхдээ хайж суулгаж байхаар амар байж магадгүй. Эндээс татаад аваарай.

Магадгүй ийм зүйл өөр хэн нэгэнд тохиолдохыг хэн байг гэх вэ гээд энд зөөж авч ирээд нийтлэчихлээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

windows 7 эхлээд асуудаг шт ээ нэмэлтээр суулгах уу? хуучин boot-ийг устгах уу гээд
an хэзээ бичсэн: 2013-04-17 21:31 | |
Ubuntu deer ugaasaa Windows suulgaj baina gej sonsoogui yum bna. Sain zurj ugch bgaad suulgasan ch Windows zaaval Ubuntu-g bolomj garval darlachih gd bdag. Ubuntu-gee Zuuvriin Hard deeree suulgaad l yavj baina.
Storm хэзээ бичсэн: 2010-11-17 23:42 | |
bi ali hediin uzeed hamag yumaa ustagtsoon segeech avch chadaagui. Biyere medersen kk
erka (зочин) хэзээ бичсэн: 2010-11-03 18:44 | |
Бүх хүн л анхнаасаа бүх юмыг мэддэг төрдөггүй шүү дээ. ирмэх уг нь бол миний л мэдэхээр нэлээн одоо удаа Windows суусан тооцоолуур дээр линукс суулгахад ямар нэг асуудал гарч байгаагүй. Ubuntu ялангуяа үүнийг нэлээн сайн шийдсэн байдаг. Сүүлийн 10.10 суулгагч нь бүүр сайжирсан байгаа. татаж аваад суулгаад үзэхэд асуудалгүй байх аа.
Гэхдээ ер нь бол ямар ч зүйлд 100% гэж хэзээ ч байдаггүй гэж боддог. Үнэхээр хэрэгтэй юм байгаа бол зөөврийн диск дээр хуулаад авахад бол илүүдэх юм байхгүй л байх...
xvv хэзээ бичсэн: 2010-10-15 22:09 | |
asuult
hi bi windows 7 toi yum l daa
it chigleliig sonirxdog tanariin xuwid bol anxlan suraltsagch yum l doo keke
tgeed windows 7 deer dualboot xiigeed ubunti suulgaj bolxiim boluu gej asuuxsiin?
iScReaM хэзээ бичсэн: 2010-10-15 21:33 | |
Yaa yag tegj bna Bi XP BOlgotol yag tgj bna shd
Зочин хэзээ бичсэн: 2010-10-13 19:40 | |
wine-г (Ubuntu Software Center) Үбүнтү програмын төв дотроос олоод суулгачих. Тэгээд exe ажиллуулаад бараг л суучих байх. Бас cedega гээд төлбөртэй эд бол байх нь байдаг. Wine-ы төлбөртэй хувилбар нь.
apt://wine1.3 гэж firefox-ынхоо хаягийн мөр дээр бичиж байгаад enter дараад wine-ы сүүлийн туршилтанд байгаа хувилбарыг сонгосон ч болно.
Тэгээд:  http://appdb.winehq.org/objectManager.php?sClass=version&iId=17421 эндээс Wine дээр хэрхэн суулгах талаар мэдээлэл авч болно.

xvv хэзээ бичсэн: 2010-10-10 11:23 | |
Линукс дээр тоглоох тоглох
Би саяхан үйлдлийн системээ Зубуту(Xubuntu 10.04) болгосон юм. Тэгээд энэ нь дээр Warcraft III Frozen Trone суулгаж тоглох ямар нэгэн арга байдаг уу гэдгийг асуух гэсэн юм.

Баярлалаа.
Мандал (зочин) хэзээ бичсэн: 2010-10-10 04:06 | |
tnx
Баярлалаа. Хэрэгтэй мэдээлэл байна ирмэх
KiraRaito (зочин) хэзээ бичсэн: 2010-10-09 19:16 | |
Биндовсийн дураакуудийн зориуд хийсэн ажил юм бишүү, Өвгөнтийг түгэн дэлгээрээд өөрсөдтэй нь өрсөлдөөд байж магадгүй гэж муу санаалсан байх.
Нэргүй (зочин) хэзээ бичсэн: 2010-10-09 02:04 | |
Windows 7 тэр 100МБ-г мэднэ л дээ. Тэгээд уг нь хоосон ямар нэгэн хүснэгтгүй зайн дээр үүсгэсэн боловч ийм юм болчихсон.
Сүүлд нь уншиж байхад MBR энэ тэр хавьцаа зарим өөрчлөгдсөнөөс ингэдэг бололтой юм. Тэгэхээр тэрийг нь буцаачихвал testdisk сэргээж чадах байсан ч байж магадгүй л бололтой.
Гол нь миний том алдаа ойр ойрхон өөр юм руу юмаа хуулж авдаггүйд байсан. Хэрэгтэй юмаа авмаар байсан юм. Одоо Ubuntu One байнга хэрэглэе гэж бодоод байгаа. Заавал хуулах гээд суухгүй амар. баярлах
xvv хэзээ бичсэн: 2010-10-09 01:33 | |
Харин Windows 7 суугдахдаа заавал нэг хоосон 100MB хүснэгт үүсгүүлэх гээд байсан. Анхнаас Windows суулгах гэж байгаа бол түүнийээ бодолцох хэрэгтэй. Би бол одоо full ubuntu шүү дээ ярзайтал инээх Гэхдээ их гоё зөвлөгөө байна. Мөн та их шаргуу хөдөлмөрлөжээ. Залхуу мань мэт нь сэргээх энэ тэр гэсэн чин сэтгэлгүйгээр шууд л форматлахаас урьтал болгоно хэлээ гаргах
khaschuluu (зочин) хэзээ бичсэн: 2010-10-09 01:28 | |



:-)