xvv

Хүн эрүүл хооллож, хөдөлгөөнтэй байж, спортоор  хичээллэж зөв амьдарснаар урт наслаж болдгийн адил гар утас болон бусад цахилгаан хэрэгслийнхээ баттерей, зайг ч мөн зөв хэрэглэснээр илүү уртасгаж болдог байна. Энэ нь нэг удаа цэнэглээд хэрэглэх насыг биш зай нурах гэж ярьдаг тэр хүртэлх насыг уртасгахыг хэлж байгаа юм. Ер нь бол ямар ч зайнд тодорхой 300-500 удаа цэнэглэх настай ч гэдэг юм уу тодорхой нас байдаг.
Зайг дуустал нь хэрэглээд цэнэглэх хэрэгтэй гэсэн нийтлэг ойлголт байдаг. Сүүлийн үеийн ихэнх хэрэгслүүдийн зайг Литийн ион (Lithium ion) ашиглан хийдэг болсон. Энэ зайны хувьд хуучин никель бүхийн зайнаас өөр байдаг байна.

  • Литийн ионы зайны хувьд аль болох дуусгалгүй дутуу ойр ойрхон цэнэглэж байх нь ашигтай байдаг байна.
  • Бас хэт дүүртэл нь цэнэглэх нь зайны насыг богиносгодог. Бага зэрэг дутуу цэнэглэж байх нь дээр.
  • Зөөврийн тооцоолуур зэрэг (шингэн цэнэгтэй) том зайтай тохиолдолд ингэж цэнэглэхээс гадна 30 орчим цэнэглэлт тутамд нэг удаа зайг нь дуустал нь хэрэглээд дүүртэл нь цэнэглэж байх хэрэгтэй байдаг байна.
  • Литийн ион зайг аль болох халуун нөхцөлд хэрэглэхгүй, тавьж орхихгүй байх нь чухал юм байна. Халуун нар, наранд тавьсан машин дотор, галын дэргэд гэх мэт халуунаас аль болох хол байлгах хэрэгтэй.
  • Аль болох хуучин зай худалдан авахгүй байх, зай авахдаа хугацааг нь харж авах хэрэгтэй. Мөн дараа хэрэглэхээр запас зай худалдан авахгүй байх. Хэрвээ та нэгэнт хоёр зайтай бол нэгийг нь л хэрэглэх нь илүү дээр. Харин нөгөөг нь хөргөгчинд хадгалаарай. Гэхдээ хөлдөөж болохгүй шүү.
  • Цэнэглэдэг зайг удаан хугацаагаар хадгалах тохиолдолд цэнэгтэйгээр хадгалах хэрэгтэй. Цэнэггүй хоосон хадгалах нь муу. Болж өгвөл сардаа 1 удаа цэнэглээд хэрэглээд далд хийх хэрэгтэй.
  • Бас нэг зүйл нь та хэрвээ зайгаар ажилладаг зүйл хэрэглэдэг бол хэрэглээгүй үедээ унтрааж байвал зайны нас уртасна. Жишээ нь 23.00-7.00 цагийн хооронд гар утсаа унтрааж байх. Чихэвчний хөгжим, тооцоолуураа хэрэглээгүй үед унтрааж байх, автомат унтрах горимыг тохируулж байх зэрэг аргуудыг хэрэглэн аль болох ашиггүй ажиллуулахгүй байх нь үр дүнтэй.
Мөн танд өөр мэддэг зүйл байвал сэтгэгдлээр бидэнтэй хуваалцаарай.

Эх сурвалж: http://www.batteryuniversity.com/parttwo-34.htm

  • 5053
  • 7
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

ooh
ooh dajgui shuu medmeer yum bna ho
medehgui negend ni helmeer yum bna teen
zero (зочин) хэзээ бичсэн: 2011-06-11 20:11 | |

тэврэлт
Зочин хэзээ бичсэн: 2011-04-12 15:24 | |
tiim bna, jaahan setgel gargaad googlees haichihdag baij... хэлээ гаргах tnx almas
TNX хэзээ бичсэн: 2010-10-21 13:17 | |
Алмас хэзээ бичсэн: 2010-10-19 15:58 | |
HELP ME
iPHONE-tei holbootoi medeelel tavij uguuch.. olon hun iPhone ashigladagch oligtoi hereglej surahgui bna, yaj jailbreak hiideg,, yaj aplication suulgah ve ntr geed pls tnxx
zz (зочин) хэзээ бичсэн: 2010-10-19 14:15 | |
Би бол байнга бэлэн байх үүднээс байнга цэнэглэж байдаг. Заримдаа тогонд залгаад унтчихдаг л юм.
Khongor (зочин) хэзээ бичсэн: 2010-10-18 14:47 | |
тормолзох
Зочин хэзээ бичсэн: 2010-10-11 16:49 | |



:-)