1. Ерөнхий зүйл
1.1 Улсын Их Хурлын 2010 оны 48-р “Тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.6.1.2, Харилцаа холбооны тухай хуулийн 8.1, 9.1,2-ийг тус тус үндэслэн иргэн, хуулийн этгээд нь харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2 Интернэтийн үйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч, вэб сайтын үйлчилгээ эрхлэгч болон контент хостингийн үйлчилгээ эрхлэгч нь контентийн үйлчилгээнд оролцохдоо энэхүү зохицуулалтын журмыг дагаж мөрдөнө.
2. Нэр томъёоны тодорхойлолт
2.1 Контент гэж харилцаа холбооны сүлжээгээр дамжиж буй тэмдэгт, дохио, текст, зураг, дуу, авиа. дүрс, бичлэг болон бүх төрлийн мэдээ мэдээллийг тоон хэлбэрт хувиргасан бүтээлийг ойлгоно. Контентид дараах зүйлс орохгүй. Үүнд:
- Цахим шуудан, балк болон спам захидал
- Хувь хүмүүсийн хоорондын харилцаа (Жишээ нь: телефон яриа, факс, АйПи телефон яриа гэх мэт)
2.3 Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч гэж интернэтийн сүлжээ ашиглан өөрийн үйлчилгээг (мэдээ, форум, хэлэлцүүлэг, худалдаа наймаа гэх мэт) нийтэд хүргэж буй иргэн, хуулийн этгээдийг ойлгоно.
2.4 Контент хостингийн үйлчилгээ эрхлэгч гэж өөрийн сервер дээр вэб болон бүх төрлийн цахим өгөгдлийг байршуулж, тэдгээрт хэрэглэгчид харилцаа холбооны сүлжээ ашиглан хандах боломжийг олгодог үйлчлэгчийг ойлгоно.
2.5 Домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч Монгол Улсын дотор .MN болон бусад төрлийн домэйн нэр бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг ойлгоно.
2.6 Хэрэглэгчийн үүсгэсэн контент гэж тухайн вэб сайтын аливаа мэдээ нийтлэлд үлдээсэн сэтгэгдэл болон контейнтийг ойлгоно.
3. Хориотой контент
Контент нь Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрхийн актыг зөрчсөн байж болох дараах зүйлсийг илэрхийлэхийг хориглоно. үүнд:
3.1 Садар самуун явдал
А. Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.1, 3.1.2 болон 5 дугаар зүйл 5.1, 5.2-ийн дагуу садар самууныг илэрхийлсэн;
3.2 Хүчирхийлэл
A. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.4- д заасан зүйлсийг илэрхийлсэн;
Б. Эрүүгийн хуулийн 178 дугаар зуйлийн дагуу терроризмийг дэмжсэн;
B. Эрүүгийн хуулийн 144 дүгаар зүйлийн дагуу шашны харгис үзэл номлолыг сурталчилсан;
Г. үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1-д заасан үндэсний язгуур ашиг сонирхолд харшилсан;
3.3 Хууль бус зар сурталчилгаа
А. Зар сурталчилгааны тухай хуулийн 6-р зүйлийн 6.5.5, 6.5.7, 6.5.8 болон 7-р зүйлд заасан зар сурталчилгааг агуулсан;
3.4 Хүүхдэд хортой контент
А. Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйл 7.2.3-ийн дагуу эротик зүйлсийг илэрхийлсэн;
Б. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйл 1.6-ийн дагуу хүүхдийн хүмүүжил. ёс суртахуунд сөрөг нөлэө үзүүлсэн.
В. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйл 5-д заасан зүйлсийг илэрхийлсэн;
3.5 Ёс зүйгүй хэллэг
А. Улсын Их хурлын 2010 оны 48-р тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Услын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6.1.2-д заасан дайсагнал, ялгаварлан гадуурхах үзэл, үзэн ядалтыг сурталчилсан дэмжсэн сурталчилсан, дэмжсэн сурталчилгаа мэдээллийг илэрхийлсэн.
4. Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч
4.1 Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь тухайн үйлчилгээнд хандах хэрэглчийн хандалтын дундаж нь сарын хугацаанд өдөрт гурван мянгаас давсан тохиолдолд тус хороонд бүртгүүлэх үүрэг хүлээн.
4.2 Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь үндэсний үнэт зүйлийг түлхүү нийтлэх, сурталчахыг дамжиж, гадны шашин соёл, төрийн бодлогыг сурталчилсан агуулгатай мэдээллийг зохистой түвшинд хязгаарлана.
4.3 Вэб сайтын үйличлгээ эрхлэгч нь хэрэглэгчийн үүсгэсэн контентийг энэхүү журмын 3-ыг зөрчсөн эсэхэд хяналт тавих бөгөөд зөрчсөн тохиолдолд зөрчлийг гарсан даруйд нь арилгах, таслан зогсоох арга хэмжээ авах үүргийг хүлээнэ.
4.4 Вэб сайтад нь хэрэглэгч контент оруулах боломжтой, хэрэглэгчийн сэтгэгдэл үлдээх хэсэгтэй бол /1 өдрийн хандалтын тоо дунджаар гурван мянгаас их/ вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь дараах зүйлсийг үйл ажиллагаандаа заавал нэвтрүүлнэ. Үүнд:
А. Хэрэглэгч тухайн вэб сайтын үйлчилгээнд гишүүнээр нэвтэрч орж байж контент (сэтгэгдэл) оруулах боломжтой байх.
Б. Хэрэглэгч гишүүнээр элсэхэд зөвшөөрөх үйлчилгээний нөхцөл шаардлагыг боловсруулан гаргах ба уг нөхцөл шаардлагад дараах зүйлсийг заавал багтаасан байна. Үүнд:
а. Хориотой контентийн төрлүүд
б. Хориотой контентийг арилгах болон гишүүний эрхийг түдгэлзүүлэх эсвэл зогсоох тухай
в. Энэхүү журмыг үйлчилгээндээ дагаж мөрдөх үүрэг, болон уг журмын тухай
В. Хэрэглэгч гишүүнээр элсэхэд нэр нэвтрэх түлхүүр үг цахим хаяг зэргийг заавал бүртгэх бөгөөд цахим хаягаар гишүүнчлэлийн баталгаажуулалтыг илгээж, хэрэглэгч гишүүнээр элсэхийг баталгаажуулсан тохиолдолд гишүүнээр бүртгэж авах
Г. Хэрэглэгчийн Айпи хаяг, товч нэрийг (ID) хэрэглэгчийн үүсгэсэн контентийн дээр нийтэд харагдахуйц байрлуулах
Д. Хэрэглэгч аль нэг өөр гишүүний оруулсан сэтгэгдэл, контентийг хууль бус сөрөг контент гэж үзвэл вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэх боломжийг хэрэглэхэд хялбар, энгийнээр шийдэж өгсөн байх
4.5 Вэб сайтын үйлчилгээ эрхлэгчийн холбоо барих мэдээлэл, хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авах төлөөлөгчийн газрын хаяг болон утасны дугаар нь олон нийтэд нээлттэй байна.
4.6 Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хороонд өөрийн үйлчилгээтэй холбоотой шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.
5. Контент хостингын үйлчилгээ эрхлэгч
5.1 Контент хостингийн үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хорооноос тогтоосон нөхцөл шаардлагын дагуу тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна.
5.2 Контент хостингийн үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үйлчилгээнд энэхүү журмын 3 дугаар зүйлийг зөрчсөн контент байвал дамжуулахаас татгалзах эрхтэй байна.
5.3 Контент хостингийн үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хороонд контентийн үйлчилгээтэй холбоотой шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.
6. Өргөдөл, гомдол шийдвэрлэх
6.1 Гомдол маргааныг шийдвэрлэхдээ Зохицуулах хорооноос баталсан “Гомдол, маргааныг хүлээн авах, хянан шийдвэрлэх журам” болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.
6.2 Зохицуулах хороо нь энэхүү журмын 3 дугаар зүйлийг зөрчсөн контентийн талаарх гомдол, мэдээллийг албан бичиг, факс цахим шуудангаар хүлээж авна.
6.3 Зохицуулах хороо нь хэрэглэгч болон холбогдох байгууллагын өргөдөл, гомдол дээр үндэслэн холбогдох байгууллагад мэдэгдэл хүргүүлнэ.
6.4 Хэрэглэгч нь энэхүү журмын 3-д заасан хориотой контент (сэтгэгдэл)-ийн талаарх гомдлоо эхлээд тухайн вэб сайтад мэдэгдэх ба хэрэв уг вэб сайтын үйлчилгээ эрхлэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд зохицуулах хороонд мэдэгдэнэ.
6.5 Зохицуулах хороо тухайн контентийг уг журмын 3-д заасан хориотой контент байна гэж үзвэл доор заасан арга хэмжээ авахыг вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэнэ.
А. Мэдэгдэл хүлээн авснаас 1 хүртэлх цагийн дотор уг зөрчлийг арилгах арга хэмжээ аван хариуг мэдэгдэх
6.6 Хэрэв заасан хугацаанд зөрчлийг арилгахгүй бол уг вэб сайтын үйлчилгээг зөрчил арилтал түр зогсоох тухай мэдэгдлийг Зохицуулах хорооноос интернет үйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч болон контент хостингын үйлчилгээ эрхлэгчид өгнө.
6.7 Интернэтийн үйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч болон контент хостингийн үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хорооноос мэдэгдэл өгсөн тохиолдолд доор заасан арга хэмжээг 4 хүртэлх цагийн дотор авна.
А. үйл ажиллагааг нь хаах тухай вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэх
Б. Тухайн вэб сайтын үйлчилгээг зөрчил арилтал зогсоож, хариуг Зохицуулах хороонд мэдэгдэх
6.8 Зохицуулах хороо нь контентийн талаарх гомдол, шийдвэр, хэрэгжилтийг гомдол гаргасан хэрэглэгчдэд мэдэгдэх бөгөөд өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд тухай бүр мэдэгдэх үүрэгтэй.
6.9 Зохицуулах хороо нь интернэтийн үйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч болон контент хостингийн үйлчилгээ эрхлэгчээс авсан бизнесийн болон хэрэглэгчдийн мэдээллийг зөвхөн зохицуулалтын үйл ажиллагаанд ашиглана.
Нэмэлт (2010.12.22):
Мэдээллийн эх сурвалж, нэмэлт мэдээлэл авах, санал илгээх хаяг:
Сэтгэгдэл:
нэг нөхөр нэлээд хэд хоногийн өмнө миний авий гэж байсан домайн хаягийг com өргөтгөлтэйгээр авчихсан байна. БИ Тэгвэл МН өргөтгөлтэйгээр авчихвал сүүлд нь новшироод унах вий дээ ҮҮнийг яаж шийдвэрлэх вэ
ягаад новширох вэ гэхээр надаас арай түрүүлээд сом оор авчихсан байгаа болохоор www.ягижилнэртэй.сом авцан гэж бодвол www.ягижилнэртэй.mn хэдэн хоногийн дараагаас авч болох уу л гэж сүүлд нь новширох болов уу л гэж. Ер нь яаж ч чадахгүй биз дээ.
блогийг орж сонирхоорой. өдөрт 3000 хүн ордог болвол л энэ хууль хэрэгжих юм уу
гэхдээ сайтуудын доорх сэтгэгдэл бичдэг гарууд бас заримдаа сүрдмээр шүү. ална хядна гичий нохой тэнэг мангараараа дуудалцаад л.
энийг даган байж сайт ажиллуулна ч гэж худлаа л юм байна
Домэйн нэр авч байгаа газрынхаа үйлчилгээний нөхцлийг нь сайн уншиж танилцвал л тэнд гол нь заагдсан байгаа байх аа.
Ер нь бол болохгүй зүйлгүй байх аа. Нэг асуудал байдаг нь том компанийн олонд нэр хүндтэй болсон trademark болсон зохиомол үг, эсвэл нэрийг авсан тохиолдолд бол асуудал үүсдэг. Тийм биш бол авахад болохгүй зүйлгүй. Гэхдээ яг ижил үгтэй .com болон .mn байх нь дараа нь хэн нэгэн танай сайтын нэрийг андуураад ороход өөр сайт байж байх нь зарим хэрэглэгчдээ алдах аюулыг дагуулж байдаг. Харин илүү сайн маркетингтай сайтын домэйн нэрийг ийм маягаар авсан тохиолдолд ашигтай байж болох юм.
Гол нь хоцорч авсан, мөн нөгөөх нь олонд нэртэй болчихсон бол асуудалтай. Нөгөө тал чинь шүүхдэх боломжтой болчихож байгаан.