xvv

Хатуу диск бол таны тооцоолуур дотор таны хадгалсан зураг, дуу, бичлэг, бичиг баримт бүх зүйлийг хадгалж байдаг хамгийн хамгийн хамгийн чухал эд анги юм. Бусад эд ангиуд эвдэрсэн ч зүгээр л шинээр солиод тавьчхаж болдог. Харин энэ эмзэг бөгөөд, хамгийн чухал эд анги маань эвдэрсэн тохиолдолд мэдээллийг нь сэргээж авах боломжгүй ч болох үе тохиолдож болно. Тэр үед өмнө хийсэн, тооцоолуур дотор байсан зураг, бичлэг, мэдээлэл гээд бүх зүйл устаж алга болдог. Тиймээс өөр нэгэн нөөц зөөврийн хатуу диск худалдан авч хэрэгтэй зүйлсээ хуулж нөөцөлж авч хадгалах, эсвэл DVD дээр хуулж хадгалж байх нь дээр байдаг.

Mөн хэрэв хатуу диск эвдэрсэн бол хамаагүй ажиллуулалгүй, дээр нь юм бичилгүй байж байгаад юмаа сэргээж авахыг оролдсон нь дээр. Үүний тулд энд дарж ороод нэлээнд доор сэтгэгдэлд байгаа аргаар гэх мэт сэргээдэг програм софтоор оролдоод үзэх хэрэгтэй.

Тэгээд болохгүй бол одоогоор Монголд байхгүй ч гадаадад диск үйлдвэрлэгч рүү нь юм уу эсвэл энэ чиглэлээр дагнан мэргэжсэн компани руу дискээ илгээгээд мэдээллээ сэргээлгэж авч болдог. Мэдээж энэ арга нь үнэтэй боловч хамгийн найдвартай арга гэж хэлж болох юм.

За тэгээд би энд өөрийн хийсэн нэгэн туршилтаа танилцуулъя. Гэхдээ энэ бол маш эрсдэлтэй, дуурайх хэрэггүй зүйл гэдгийг анхааруулъя!

Энд хатуу дискний доторхыг задалж харуулж буй нэгэн бичлэг байна:



Миний хувьд өнөөдөр 160GB хатуу диск маань гажигтаад заримдаа уншаад, заримдаа уншихгүй сонин болоод эвдрээд байсан тул нэлээн олон удаа дахин оролдож байж хэрэгтэй мэдээллээ өөр диск дээр хуулж аваад дараа нь нөгөө дискээ задалж үзэв. Ер нь бол хатуу дискний доторхыг маш цэвэр, вакум шахам орчинд үйлдвэрлэдэг. Маш өчүүхэн тоос л орчиход диск эвдэрдэг. Миний хувьд нэгэнт би мэдээллээ хуулаад авсан тул зоригтойгоор нээсэн юм.

Ингэхэд надад доорх зүйл хэрэг болов:

  • Зургаан талтай халив
  • Цаасны хутга
  • Амны хаалт (маск)
  • Нэг удаагийн хаймран бээлий (тальк, хуурай болон нойтон элдэв бохирдол, өөр бодисгүй)
  • Тоос сорогч
  • Түмпэн
Тэгээд доорх дарааллаар задалж үзэв:
  • Юуны өмнө өрөөнийхөө тоосыг соруулаад түмпэндээ хав халуун ус хийж өрөөндөө хэсэг хугацаанд тавьж өрөөний агаарыг чийглэж тоосгүй болгох арга хэмжээ авав.
  • Түүнийхээ дараагаар дискний гадна талын тоосыг соруулж, арчиж цэвэрлэв.
  • Ингээд наалтан дээр тэмтэрч үзээд нэг боолт буй хэсгийг хайж олоод наалтыг цаасны хутгаар хуулсан
  • Толгойдоо үс унагахгүйн тулд малгай өмссөн.
  • Гараа сайтар угаагаад амны хаалтаа зүүн, бээлийгээ аль болох бохирдуулалгүй өмссөн. Санаандгүй бээлийтэй гараараа хөлсөө арчих, нүүр амандаа хүрч тос болгохоос маш болгоомжилсон.
  • Түүний дараагаар бүх боолтыг тайлж авсан
  • Завсраар хавчуулсан хаймрыг гэмтээхгүйг хичээн халиваар зөөлөн хөшиж дискийг нээсэн
  • Ингээд хартал дотор нь яг диск дээр нэлээн их тоос байж байдаг байгаа. (Магадгүй удаан хэрэглэсний дараа дискний жийргэвч хаймар муудаж завсраар нь тоос ордог байж мэдэх юм)
  • Мэдээж дискэнд хүрэхгүй, дээр нь жаахан боловч зүйл унагахгүйг хичээн маш болгоомжтой эвтээхэн тоосыг нь соруулав. Ингээд дискийг эргүүлэнгээ нэлээн сайн соруулж цэвэрлээд, нүдэнд ил харагдах тоосгүй болгоод түргэн хаасан.
  • За тэгээд дискээ буцааж боогоод тооцоолууртаа залгаж байгаад үзтэл зүгээр болчихсон байлаа.
  • Нэг анхаарах зүйл нь дээрх бичлэг дээр дүрс бичлэгт гарч буй шиг гялгар зээрэнцэгт хаймран бээлийтэй байсан ч огт хүрэхгүй байх хэрэгтэй.
Тэгэхээр хэрэв тооцоолуурын тань хатуу диск эвдрээд, сэргээлгэхэд төлбөр нь өндөрдөөд, эсвэл маш яаралтай хэрэгтэй мэдээлэл байгаа зэрэг тохиолдолд хатуу диск эвдэрчихвэл иймэрхүү байдлаар задлаад нэг оролдоод үзэж болох юм.
Гэхдээ үүнээс өөр олон төрлийн дискний гэмтэл байх ба ингэж бохирдоогүй өөр зүйл нь эвдэрсэн бол ингэж задлах нь бас л эрсдэл дагуулж буй учир аль болох өөрөө ингэж задлахгүй байх нь дээр. Гэхдээ мэдээж эрсдэлийг нь бүгдийг нь тооцоолоод задлаад иймэрхүү байдлаар засаж бас болдог л юм байна. ирмэх


Нэмэлт:
Сүүлд дахин энэ аргаар 160ГБ самсунгийн диск задалсан ба шууд эвдэрсэн бөгөөд огт танигдахаа болисон. Нэг Seagate 500GB мөн задалсан ба эвдрээгүй ч бас засагдсангүй. Тиймээс үнэхээр эцсийн арга л биш бол ийм аргаар өөрөө задалж дискээ оролдох хэрэггүй шүү гэдгийг дахин сануулъя!

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

баярллаа
ок.баярлалаа.чамд амжилт хүсье.чин сэтгэлээсээ шүү.
Зочин хэзээ бичсэн: 2012-11-26 18:26 | |
Гадагшаа хүнд өгч явуулах талаар сайн мэдэхгүй л байна. Сайн таньдаг хүндээ өгөөд л явуулсан нь дээр байх аа. Шуудан энэ тэр гэхээр бас эрсдэлтэй...

Сэргээх талаар ч гэсэн бас таньдаг хүн зааж өгөх хүн алга аа. Манай блог дээр нэг сэргээх заавар, програм байгаа тэрүүгээр нэг үз дээ... Болохгүй бол компьютер ланд руу л очих хэрэгтэй байх даа...
Алмас хэзээ бичсэн: 2012-11-08 00:49 | |
Хариу бичсэнд баярллаа.usb гэрээ сольж үзсэн.шинэ гэр хийсэн ямар ч нэмэр алга.гадагшаа хэнд яаж өгч явуулах уу? десктопоосоо файлаа ядаж сэргээмээр байдаг.Гайгүй сайн файл сэргээдэг хүн мэддэг бол хэлж өгч туслаач?
Зочин хэзээ бичсэн: 2012-11-07 16:27 | |
USB гэр чинь зүгээр үү? Өөр гэрэнд хийгээд үз. Диск чинь эвдэрсэн байвал гадагшаа хүнд өгч явуулаад засуулах арга хайсан нь дээр байх аа..
Алмас хэзээ бичсэн: 2012-11-03 10:15 | |
ТУСЛААЧ!!!
Хуучин нөүтбукны ata хард сугалж аваад usb гэр хийгээд ашиглаж байсан чинь эвдэрчихлээ.Компьютер Ландаас нөүтбукний хардны гэр аваад usb-гээр холбоод гоё зөөврийн хардтай болцон баярлаад бүх юмаа Десктопоосоо cut-лж хуулаад хэрэглэдэг байлаа. Саяхан комоо унтрааж байгаад арай унтарч дуусаагүй байхад нь зөөврийн хардаа usb гээр нь салгаад авцан чинь маргааш нь ирсэн чинь ажилдгүй яах вэ? бүх файл маань байгаа sad USB хардаа сонссон чинь чихарч дугаараад байхын эргэлт нь гаццан ч юм шиг даанч таньж орж ирдгүй. Гадаадын ямар компани байдаг вэ? яаж холбоо барих вэ? help me! Ядаж Десктопын харднаас маань файл найдвартай сэргээж болох уу. Үнэ хөлсийг нь өгье.
Зочин хэзээ бичсэн: 2012-11-02 16:27 | |
xaxa
Yag unendee ene bichlegig olhod chamd internet computer 2 l hereg bolozde. gehdee heregtei l mede ym.
YAG UNENDE (зочин) хэзээ бичсэн: 2012-09-19 12:42 | |
auto cad
bi compyter surch bga l da auto cad 2007 word ehsel heregleenii pragram yaj suulgadiin daraalaliin heleed ogooch admina guij bn .... ehleed install suulagadag yumu
Зочин хэзээ бичсэн: 2011-04-26 23:44 | |
hard gatsna gej bhuu? bdag bol gatssan tohioldold yuu hiihuu? manaih 200GB hardtai gehdee yg formatlah gd partition ntr ged gardag shd teren dr 14.5GB geed garad bn yahuu?
Зочин хэзээ бичсэн: 2011-04-14 01:41 | |
hard gatsna gej bhuu? bdag bol gatssan tohioldold yuu hiihuu? bas formatlaj bolku bhiin..,
Зочин хэзээ бичсэн: 2011-04-13 23:39 | |
миа
Зочин хэзээ бичсэн: 2011-03-12 13:41 | |
ярзайтал инээх
Зочин хэзээ бичсэн: 2011-03-05 19:03 | |
h.hunter
goye boljee oor medeelel bnuu ho
white hackeriin talaar bicherei andaaa
hvrelbaatar хэзээ бичсэн: 2011-02-28 15:42 | |
t1
goye boljee
]


hvrelbaatar хэзээ бичсэн: 2011-02-28 15:41 | |
Ubuntu дотроо VirtualBox гээд програм ашиглаад суулгаж бас болно.

Дээрх аргаар ч суулгасан болно л доо. Гэхдээ windows дараа нь суулгахад Ubuntu-г чинь бүүр эвдээд дээрх юмаа ч авч болохгүй болж мэдэх тул эхлээд сайтар хэрэгтэй юмаа өөр диск рүү хуулж аваарай. Тэгээд WindowsXP суулгахад сонголт гарахгүй шууд windows эхэлнэ. Тэрийг нь Ubuntu CD ашиглаад шууд асааж байгаад дахин Grub2 суулгаад сонгож ордог болгож шийднэ.
Алмас хэзээ бичсэн: 2011-02-05 11:26 | |
hi windowsXP-g linux ubuntu deer herhen suulgah be? disk- araasaa win-d huvaaj uguud WindowsXP boot cd -ee hiigeed hooson sullaj ugsun HDD deer sulgaj uguh ni zuv uu?
asuult хэзээ бичсэн: 2011-02-05 03:04 | |



:-)