Алмас

Та гэртээ эсвэл оффистоо олон үйлдэлт принтер авахаар шийдсэн бол эхлээд ямар үйлдлүүд нь танд чухал шаардлагатайгаа тодорхойлоорой. Та өөрт хэрэгтэй принтерээ тодорхойлоод, төсөвөө гаргачихсан бол таны шаардлагад нийцэх принтерүүдийн жагсаалтыг гаргана. Эндээс та шийдвэрээ гаргаж сонголтоо хийх болно.

Бид таны принтер сонгох үйл явцыг илүү хялбар болгож, хурдан сонгох аргыг зааж өгье.

Юун түрүүнд олон үйлдэлт принтерүүд нь дараах үйлдлүүдийг бүгдийг нь эсвэл зарим нэгийг нь хийх боломжтой байдаг

- хэвлэх

- сканнердах

- хувилах

- факс илгээх

Бусад сонголтонд нөлөөлөх чухал үзүүлэлтүүд

- инк хор уу эсвэл лазер уу

- хэвлэх чадвар, жишээ нь зөвхөн текст, зөвхөн фото хэвлэх боломжтой гэх мэт

- Холболт, жишээ нь утасгүй холбогддог, утсаар холбогдохдоо USBпортоор холбогддог гэх мэт

- Зөөвөрлөх боломжтой эсвэл суурин

ХЭВЛЭГЧ

Инк эсвэл Лазер

Инк хор хэрэглэдэг принтерүүд гэрийн болон жижиг оффисийн хэрэглээ багатай хэрэглэгчдэд илүү тохиромжтой байдаг. Ингэхдээ шинэ хор худалдан авах үнээ судласан байх нь зүйтэй. Өнгөт инк принтерүүд нь фото зургийг өндөр чанартай хэвлэхийн тулд 4 төрлийн өнгөт хор ашигладаг.

Лазер принтер нь арай илүү хэвлэх хэрэглээтэй гэрийн хэрэглэгч болон дунд, томоохон байгууллагуудад тохиромжтой. Лазер принтерүүд илүү хурдан, бага зардалтай, хар цагаан текстийг чанартай хэвлэдэг. Гэхдээ график, фото, зураг илүү их хэвлэхээр бол инк принтерийг сонгосон нь дээр.

Хурд

Принтерийн хурд үнэнд чухал нөлөө үзүүлдэг. Хэвлэх хурд өндөртэй принтерүүд илүү үнэтэй байдаг. Хэрвээ та фото зураг, график зураглалтай өнгөт бичиг баримтуудыг хэвлэх бол хэвлэх хурдыг чухалчилж үзээрэй.

Санах ой

Хэвлэх хурдтай адилаар санах ойн хэмжээ принтерийн үнэд бас нөлөөлдөг чухал хүчин зүйл юм. 8Мб нь гэрийн хэрэглэгчид хангалттай хэмжээ байдаг бол олон үйлдэлт принтерийг зөвхөн хэвлэхээс илүүтэй ашиглах гэж байгаа бол 16Мб-ээс дээш санах ойтойг сонгоорой.

Нарийвчлал

Өндөр Dpi (dots per inch)нь өндөр чанартай хэвлэлт л гэсэн үг. Стандарт нарийвчлал 600х600 байдаг, харин фото хэвлэх бол үүнээс өндөр үзүүлэлттэйг сонговол зүгээр.

Холболт

Нэгээс олон компьютераас ашиглах гэж байгаа тохиолдолд олон үйлдэлт принтер чинь утасгүйгээр холбогддог байвал зүгээр. Зарим загварууд өөртөө карт уншигчтай, USB порттой байх нь заавал компьютерт холболгүйгээр хэвлэх боломжийг олгодог. Эдгээр боломжууд нь зөөврийн хэлбэрээр ашиглах гэж байгаа хэрэглэгчдэд илүү чухал байдаг.

ХУВИЛАГЧ

Хувилах төхөөрөмжүүдийн дараах боломжууд байдаг

- Олон хувь хувилах боломж, жишээ нь 1-99 хувь нэг дор хувилах

- Өнгөний тохируулга

- Томруулах, жижгэрүүлэх, жишээ нь 25%-400%

- Сүүдэр засах

Хурд

Фото хувилах үйлдлийг түлхүү ашиглах бол мэдээж таны хувьд хувилах хурд маш чухал.

СКАННЕР

Сканнерийн нарийвчлал өндөр байх тусам скандаж оруулж байгаа зурагны чанар өндөр байна. Хэрэв ихэвчлэн текст документ скандах бол энэ нэг их чухал биш байж болно, харин зураг өндөр нарийвчлалыг шаарддаг. Нарийвчлалыг dpi-аар хэмждэг. Өндөр нарийвчлалтай сканнер илүү өндөр үнэтэй байдаг.

Сканнерт байдаг чухал үзүүлэлтүүд

- бичиг баримтыг автоматаар засварлах

- автоматаар сканнердах төлөв

- Санах ой руу сканнердах

- Сүлжээний орчин сканнердах

- Сканнердах бичиг баримтын хэмжээ

ФАКС

Зарим олон үйлдэлт принтерүүд факс илгээх үйлдэл байдаггүй. Гэхдээ факсгүй хувилбар нь илүү хямд байдаг. Мэдээж танд факс илгээх хүлээн авах шаардлага байнга гардаг бол дараах үзүүлэлтийг анхаарч сонголтоо хийгээрэй

- TCPIP факс илгээх систем, жишээ нь SIP факс(IP-аар факс явуулах), сүлжээний факс(SMPT-ээр)болон интернэт факс

- Өнгөт факсдах боломж

- Компьютерээс факс илгээх болон хүлээн авах чадвар

Та нэгэнт өөрт хэрэгтэй үйлдлүүдээ, үзүүлэлтүүдээ болон төсөвөө тодорхойлсон бол таны хэрэгцээнд тохирох загваруудыг хайх нь зүйтэй.

Өнөөдөр манай зах зээл дээр борлуулагдаж байгаа олон үйлдэлт принтерүүдийн үзүүлэлт болон үнийн харьцуулсан байдал

Олон үйлдэлт хэвлэгчийн модель Үйлдлүүд Ерөнхий үзүүлэлт Үнэ Борлуулж байгаа дэлгүүр
Canon PIXMA MP145 inkjet print/copy/scan 15-20ppm, 4800x1200dpi 97,700₮ Topica
Canon PIXMA MP258 inkjet print/copy/scan 7ppm, 4800x1200dpi 117,000₮ IT Zone
Samsung SCX-4300 print/copy/scan 18ppm, 600 x 600dpi, 8MB  209,000₮ IT Zone
210,000₮ PC Mall
Samsung SCX-320 print/copy/scan 16ppm, 1200dpi, laser, 32Mb 210,000₮ PC Mall
Samsung SCX-3205 print/copy/scan 16ppm, 1200dpi, laser, 32Mb 229,900₮ Next Electronics
HP M1132 print/copy/scan 18ppm 600dpi 8MB 282,500₮ Topica
Samsung CLP-315 colour laser print/copy/scan 4-16ppm, 2400x600dpi, 32Mb 316,000₮ PC Mall
HP Color LaserJet CM1312 colour laser  print/copy/scan 12ppm, Color print, 600x600dpi 1,160,000₮ IT Zone
Samsung SCX-4824F print/copy/scan/fax  24ppm, 1200dpi, 128Mb 342,000₮ IT Zone
319,900₮ Next Electronics
Samsung SCX-4623F  print/copy/scan/fax  22ppm, 1200dpi, 128Mb 369,900₮ Next Electronics
449,000₮ PC Mall
Samsung SCX-4828F print/copy/scan/fax  28ppm, 1200dpi, 128Mb 460,900₮ Next Electronics
HP M1212NF  print/copy/scan/fax  18ppm, 600dpi, 64MB 470,100₮ Topica
569,000₮ PC Mall
Samsung SCX-5635F print/copy/scan/fax  33ppm, 1200dpi, 128Mb 589,900₮ Next Electronics
Canon MF4350d  print/copy/scan/fax  23ppm, 600x600dpi 729,990₮ IT Zone
Canon MF4370dn  print/copy/scan/fax  23ppm, 600x600 dpi, Network, Duplex 845,500₮ IT Zone

Эх сурвалж: http://www.likeit.mn/news/id/1382

  • 7666
  • 4
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Унтрааж асааж үзсэн үү? Ёстой сонин юм байна. Уг нь адилхан баймаар юм даа...
Алмас хэзээ бичсэн: 2015-12-01 18:12 | |
Сайн байна уу. би Samsung SCX-4623F принтертэй. инсталыг нь хайж байгаад суулгасан юм аа. гэтэл word дээрхээ хэвлээд эксел дээр хийсэн материалаа хэвлэх гэхээс принтер нь сонгогдохгүй юм аа. яавал дээр вэ туслаач. эксел, word маань 2013
Зочин хэзээ бичсэн: 2015-12-01 12:49 | |
topical дэлгүүрийн хаяг байнау

Зочин хэзээ бичсэн: 2015-09-17 09:10 | |
сайн уу алмасаа би нотбукндээ виндовс дээр давхар үбүнтү 11.04 суулгаад ашиглаж байгаа юм. надад HP Deskjet F2180 олон үйлдэлтэй, нөгөө нь HP Laserjet 1020 дан хар 2 принтер байдаг юм. Тэгсэн үбүнтү дээр HP Deskjet F2180 нь ажиллаад нөгөөх нь ажиллахгүй байна. танихын хувьд хоёуланг нь таниад байгаа юм хэвлэх команд авчхаад дэлэгцний баруун дээд талд принтерийн зураг гараад байгаа мөртлөө хэвлэхгүй юмаа нөгөөх нь зөв зүгээр. HP Deskjet F2180-н хор нь шингэн учир миний хийж байгаа ажилийн шаардлагыг хангахгүй байгаа юм. яаж HP Laserjet 1020 -г хэвлэдэг болгох вэ?
tamir (зочин) хэзээ бичсэн: 2011-06-07 19:49 | |



:-)