Алмас

Илүү олон хүн орж уншдаг болохоор жаахан сэдвээсээ өөр сэдвээр мэдээлэл хүргээд байгаа. Чухал гэж үзээд оруулаад байгаа тул ямар нэгэн өөр санал байвал ирүүлээрэй.


Сайн байна уу,

Манайхан нэг зүйлийг сайн ойлгохгүй байх шиг байна. Би ч бас эхлээд
судалж эхлэхээсээ өмнө үүнийг мэддэггүй байсан. Мэдсэнээсээ хойш аюулд
ороод буй ирээдүйнхээ төлөө тэмцэх хэрэгтэй бол ганцхан энэ зүйлтэй
л хамгийн түрүүнд тэмцэх хэрэгтэй гэдгийг ойлгосон юм.

Цөмийн хорт хаягдал гэдэг зүйл зүв зүгээр байж байгаад л хий хоосноос
ургаж гарч ирдэг зүйл мэт бодоод Ерөнхий сайд, болон бусад дарга нар
хэлэхдээ "Монголд гадны цөмийн хаягдал хаяхгүй" гээд л батлаад байдаг.
Тэгсэн мөртлөө "Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолтыг хөгжүүлнэ,
гадаад руу уран гаргана, гадаад улсууд, Дэлхийн цөмийн энергийн
агентлаг, Япон улсын тусламжтайгаар АЦС Монголд барина" гэж ярьж байна.
Гэтэл нь эдгээр нь хамгийн гол хаягдлыг нь гаргадаг зүйлс нь юм. Эндээс
гарч байгаа (гаднаас орж ирэхгүй ч байсан...) их хэмжээний Depleted
Uranium, Spent Fuel хог хаягдлуудыг яах вэ? Эдгээр нь өнөөдөр бидэнд
онцын шаардлагагүй энэ зүйлсийг хийхийн хэрэг байна уу?

Өөрсдийнхөө хогийг нэгэнт хаях газар бариад хаяад эхэлмэгц их барьсан ч
өмхий бага барьсан ч өмхий ашиг олох тул гээд гадаадын хаягдлыг ч гэсэн
авъя гэсэн яриа гарах нь гарцаагүй. Нэгэнт өөрснөө ийм "өндөр түвшний"
цацраг идэвхт хаягдалтай болчихвол бусдынхыг хаясан ч үнэндээ ялгаагүй
болчихно. Ингээд л ЭХ НУТАГ МААНЬ ОЛОН УЛСЫН ЯЛГАДАСНЫ ЖОРЛОН БОЛЖ ХУВИРАХ БАЙХ ДАА. Тэгэхээр бид үнэхээр л гаднаас хаях хог хаягдлыг эсэргүүцэж
байгаа л бол Уран олборлолт, АЦС барих хоёрыг эсэргүүцэж зогсоох,
хангалттай технологийн хөгжилд хүртэл бусад эрчим хүчний эх үүсвэрүүдийг
ашиглах технологиудыг хөгжүүлэх хэрэгтэй байх. Герман улс зүгээр ч нэг
цөмийн эрчим хүчнээс татгалзаад байгаа хэрэг биш болов уу!
Эдгээр материалуудыг татаж аваад уншиж судлаад үзээрэй. Энэ талаарх
мэдлэгийг багцлан нэгтгэсэн бий. Хэрэв нягталж үзэхийг хүсвэл
http://www.nuclearfreemongolia.com/77110/ энэ хуудаснаас эх сурвалжуудыг
нь сонирхож үзэж болно. Хэрэв дэмжиж байвал хэвлээд ч юм уу эргэн
тойрныхоо хүмүүст уншуулахад ч илүүдэхгүй л байх даа...

Бас хэсэг залуус нэгдээд http://www.nuclearfreemongolia.com гээд вебсайт
хийж байгаа. Санал байвал хэлээрэй. Та энэ сайтаас нэлээд
мэдээлэл олж авч чадах байх гэж бодож байна.

  • 4099
  • 5
  • 3

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Yerunhiilugch
Yerunhiilugch maani alban yosoor NUB-n inder deerees manai uls gadnii tsomiin haygdaliig nutag deeree bulshilahgui geed zaralchihsan. Teheer odoo gaigui bh
Yerunhiilugch хэзээ бичсэн: 2011-09-26 09:22 | |
Хэрэггүй дээ Манай улсад тээд цөмийн реакторыг хөргөөхөд маш их ус хэрэг болдог гэсэн тэгэхлээр Байгаль орчинд маш аюултай.Дулааны цахилгаан станцаараа явсаар ирсэн явсаар ч байсан нь дээр нүүрсний орд зөндөө байгаам чинь ямар гадаадаас импортолж оруулж ирэх биш Хот төлөвлөлтөө ч олигтой хийхгүй байж юун Цахилгаан станц ***да гуниглах
Loner хэзээ бичсэн: 2011-09-26 03:23 | |
Windows7
1.bi windows7nho(torliig ni sn mdhgui gehdee 32bit) hdn temp file ustgachihsan ymaa tgd task manager-r windows folder luuga orson chen tend explorer.exe gj bhgu ble windows/winsxs bilu winxsx/x86-...explorer... gsn heden folder-n ali 1r orj ajuulj bga boot cd unshuulalgui hylbaraar zasah arga bnuu.
2.deerhiig shiidej chadahgui task manager harj suuhda ali 1 ni 50%n CPU heregleed bgag anzaarsan ym teriig ustgahaar oor 1 ni yg tiim bdaltai bolood bna yah ve?
3.2dahig virus gj bodood hailgah getel ymr ch folder-g bur bitdefender-eese unshuulj bolohgui bn yaj heviin bolgoh ve
kriller bichedguid uuchlarai
JeRRy (зочин) хэзээ бичсэн: 2011-09-23 17:14 | |
76 nobsh.
bid tegeed boliulahiin tuld yu hiih ystoi be? ууртай
guree (зочин) хэзээ бичсэн: 2011-09-14 18:27 | |
Цөмийн энергээс татгалзая
Би таны хийж байгаа үйл хэргийг маш зөв гэж бодож байна. Яг үнэндээ эрчим хүч гэдэг зүйлийг маш олон янзаар гаргаж авч болно. Өнөө үед хөгжингүй орнууд бүгд бидний хэлдгээр ногоон эрчим хүчийг эрэлхийлж, нээж, хэрэгжүүлж байна. no nuclear үүнийг олон хүнд ойлгуулаарай. Танд амжилт хүсье. Бидний ирээдүй итгэлээр дүүрэн гэрэл гэгээтэй байх ёстой алга ташилт
Tuba (зочин) хэзээ бичсэн: 2011-09-09 19:22 | |



:-)