Ганцхан юм өөртөө зориулж хийгээд хэрэглэнэ гэдэг цаг зав, мэдлэг, чадвар гээд олон зүйлээс хамаараад тийм ч сайн болж чаддаггүй. Бас хүртээлгүй. Тэгвэл нээлттэй хөгжүүлэлт гээч зүйл нь хүмүүст нийлээд хүссэн зүйлээ хийгээд, түүнийг хийхэд оролцсон, оролцоогүй бүх хүн дураараа аваад хэрэглэж болох боломжийг олгодог гайхалтай зүйл. (дууг нь чангалж байгаад үзээрэй)
Нөгөө "эв нэгдэл", "эрх чөлөө", "буян" гээд байдаг үгс маань бүгд л энэ нээлттэй эх гээч зүйл дээр байж байх юм. Мэдээж гар бие оролцож хийгээгүй хүмүүс нь хийгээд хөгжүүлж байгаа хүмүүсээ Donation буюу бага зэргийн төлбөрөөр сайн дураараа дэмжиж өгөөд явбал тухайн хийсэн зүйл нь улам цааш хөгжөөд яваад байх жишээтэй. Мэдээж байнга төлбөргүй хэрэглэж бас болно л доо. Гэхдээ таны хэрэглэдэг нээлттэй эхийн програмаа илүү сайжруулж, илүү хөгжүүлэхийг хүсвэл хамгийн бага боловч мөнгөөр хандив өгөөд явбал түүнийг хийж байгаа хүмүүс урамшиж бас илүү их цаг гаргаж таны хэрэглэдэг програм улам хөгжинө л гэсэн үг.
Бас Монгол програм бичдэг, бичдэггүй залуустаа уриалахад Монгол онцлог бүхий нээлттэй эхийн хөгжүүлгүүдээ сайн дэлгэж, бас оролцож хамтран хийж яваачээ гэж хүсмээр байна. Ингээд git, github хувилбар удирдах систем (VCS)-ийн жишээ зааврыг видео хэлбэрээр хийж та бүхэнд хүргэж байна. Алдаж оносон зүйл байвал засаж залруулаарай
Миний бодлоор Монгол бичгийг тооцоолуур дээр зөв харагдуулах, Монгол бичгээр юникодоор бүх систем дээр чөлөөтэй бичиж уншдаг болох нь Монголчуудын хувьд маш чухал зүйл гэж бодож явдаг. Тиймээс энэ ажлын нээлттэй хөгжүүлэлтэд Монгол програмчдыгаа идэвхтэй дэмжин оролцоосой гэж хүсэж байна. Нэлээн дээр эхэлж байсан Төгөлдөр хэмээх залуугийн эхлүүлсэн github дээрх Монгол бичгийг Apple системүүд, Ubuntu системд харуулах, юникодоор Монгол бичгийг зөв харуулах фонтыг бүтээхээр эхлүүлсэн төсөлд нэгдэж дэмжиж оролцохыг урьж байна:
мөн бусад нутагшуулалт буюу Монгол руу орчуулах ажлуудад шууд оролцож болно:
- Wordpress Монгол орчуулга - http://translate.wordpress.org/projects/wp/dev/mn/default
- Drupal Монгол орчуулга - http://localize.drupal.org/translate/languages/mn
Хамааралтай холбоосууд:
- Git - git-ийн тухай ба суулгах заавар [limnux wiki]
- Git-ийн хэрэглээ - тушаалууд [limnux wiki]
- Github [limnux wiki]
- Git & Github видео хичээл (Хасчулуу)
- Ruby-чдийн сайтын заавар
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Энэ програм хөгжүүлэгчдэд хэрэгтэй эд л дээ. Хийсэн юмаа бусадтайгаа хуваалцах, хамт хөгжүүлэх боломж олгодог. Бусдын хийж байгаа юманд туслаад хамтарч оролцох, зүгээр татаж аваад хэрэглэх гээд олон боломжтой эд байгаа...
Алмас хэзээ бичсэн:
2011-12-09 23:44 | |
zochin
Yg yu hiisniig n oilgosongui. Ene yg yu hiideg ymar programm gedgiig sain heleeed ogooch. tegvel ih bayrlana shu.
Зочин хэзээ бичсэн:
2011-12-09 17:34 | |
баярлалаа. Харин микрофонд асуудал байгаад байгаа юм...
Бүтэн дэлгэцийг дараагийн удаад анхааръя
Бүтэн дэлгэцийг дараагийн удаад анхааръя
Алмас хэзээ бичсэн:
2011-10-30 15:05 | |
duu sul baina
mash muu duuldaj baina. ehendee yariagui um baih gej bodloo. nusaa tatsand uuchlaarai geheer ni l medlee shd hehe.
bichlegee buten delgetseer hiisen ni deer um bainaa. end tend shiljeed baihaar nudend tuwugtei um.
bichlegee buten delgetseer hiisen ni deer um bainaa. end tend shiljeed baihaar nudend tuwugtei um.
dolugen (зочин) хэзээ бичсэн:
2011-10-30 14:27 | |
Баахан нусаа татсанд уучлаарай. Асуух зүйл байвал санаа зоволгүй асуугаарай
Алмас хэзээ бичсэн:
2011-10-30 10:40 | |