Алмас

Нууц үг, нэвтрэлттэй холбоотой асуудлууд хүмүүс нэлээд асуудаг. Урьд нь бас https://dusal.blogmn.net/9864/ бичиж байжээ.
Үүн дээр нэгэн зүйл нэмж хэлэхэд Firefox зэрэг орчин үеийн веб хөтчүүд дээр, болон бусад зарим програмууд дээр нууц үгийг сануулаад дараа нь шууд оруулж болдог. Тэгвэл эдгээр нууц үг нь кодлолгүй хадгалагддаг бөгөөд үүнийг дараа нь дахин харах боломжтой байдаг. Тэгэхээр та хадгалсан нууц үгтэй тооцоолуур дээрээ өөр хэн нэгнийг санамсаргүй суулгаад өөрийн нууц үгээ алдах эрсдэлтэй гэдгийг санаарай!

  • Тиймээс шаардлагатай биш бол үндсэн мэйл хаяг зэрэг чухал зүйлийнхээ нууц үгээ тооцоолуур дээрээ сануулахгүй байсан нь дээр.
  • Сануулсан тохиолдолд өөрийн тооцоолуурын өөрийн нэвтрэх эрхийг нууц үгээр хамгаалж давхар өөр хүмүүс нэвтрэх хязгаарлагдмал эрхтэйгээр зохицуулж өгвөл зүгээр.
  • Ажлын болон олон хүнтэй газар тооцуураа асаалттай орхиж гардаг бол LogOff хийж байх, эсвэл богино хугацаатай нууц үгээр хамгаалагдсан дэлгэц амраагч (screen saver) тохируулж байгаарай.
  • Мөн дээр заасан холбоосоор орж бусад мэдээллийг аваарай.
Бэлгэвчийг хэрхэн ашиглах талаар сайн ойлголтгүй бол өвчин авч болохын адилаар нууц үгийг хэрхэн ашиглах, арчлах талаар мэдлэггүй бол бас л алдах эрсдэл өндөр байдаг.

Асуух асуулт байвал доор асуугаарай. баярлах



  • 3543
  • 5
  • 1

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

hi
goy sait bnaa yahoo nuuts dugaar oloh hayag bnuu bwal tuslaach
Зочин хэзээ бичсэн: 2012-01-20 18:32 | |
goy boljee
алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
Shihi хэзээ бичсэн: 2011-12-10 22:39 | |
Баярлалаа. их урам өгсөн. Цаашид заваараа аль болох идэвхтэй байлгахыг хичээнэ дээ. баярлах
Алмас хэзээ бичсэн: 2011-12-10 20:43 | |
sain baina sh de
Bayar hurgeye. Oshoo olon medelel oruulj bid buhniigee bayarluulaarai
user (зочин) хэзээ бичсэн: 2011-12-10 12:29 | |
Баяр хүргэе!
2011 оны шилдгийн шилдэг блог болсон байна лээ.

алга ташилт

Болохоос ч аргагүй юм гоё шүү
enqush хэзээ бичсэн: 2011-12-09 15:34 | |



:-)