xvv

Ubuntu ба бусад GNOME2 хуучин хэрэглэдэг байсан хүмүүс хуучин харагдацдаа дассан байсан. Шинэ үбүнтү юнаити ба GNOME3 дээр дасахгүй байгаад байгаа, эсвэл шинээр Үбүнтү хэрэглэж эхэлж байгаа ч илүү их боломж хүсэж байгаа хүмүүсийн хувьд GNOME 2 шиг болгох талаар зарим зааврууд оруулъя.

1-р арга
Ubuntu дээр Cairo-Dock хэмээх dock-ыг суулгаж хэрэглэхэд яг MacOSX шиг болоод хэрэглэхэд их амар бас харагдац гоётой байдаг. 12.04-өөс хойш Cairo-Dock алдаа багатай их сайн ажиллах болсон байгаа. Software Center дотроосоо хайж олоод л суулгана. Энд дараад заавар үзэж болно. Тохиргоо дотор KDE, MacOS, Gnome гээд 3 сонголт байдаг ба миний хувьд GNOME сонгож хэрэглэх дуртай.

2-р арга
Cinnamon, MATE гэсэн GNOME 2 хэлбэртэй дэлгэцийн орчнуудаас суулган хэрэглэж болно. Cinnamon бол GNOME3 дээр суурилсан ба харагдац нь GNOME2 шиг харин MATE бол GNOME2-оос салбарлан хөгжиж байгаа. Тийм болохоор тохиргоо энэ тэрийн хувьд MATE нь илүү их боломжтой. Энд дараад зураг үзэж болно. Та MATE суулгаж хэрэглэх бол LinuxMint татаж хэрэглэж болох ба эсвэл доорх аргаар Cinnamon-ыг Ubuntu дээрээ суулгаж хэрэглэж болно:

sudo add-apt-repository ppa:gwendal-lebihan-dev/cinnamon-stable
sudo apt-get update sudo apt-get install cinnamon 

Ингэж суулгаад нэвтрэх цонхондоо Session сонгоод хэрэглэнэ.

3-р арга
Харагдцаа өөрөө тохируулах. Эхлээд Terminal нээгээд
sudo apt-get install gnome-panel gnome-tweak-tool
тушаалаар хуучин тавцан болон нарийн тохиргооны програмыг суулгана. Тэгээд logout хийж гараад буцаад нэвтрэхдээ нэтрэх цонхны нэрний баруун дээрх Ubuntu лого дээр дараад Ubuntu Classic сонголтоор нэвтэрч орно. Тэгээд доорх зааврын дагуу тохиргоонуудаа хийнэ.
Харин тавцан дээрээ програмын дүрс нэмж оруулах бол Alt+Windows+Хулганы баруун товч тавцан дээрээ дарахад Add to panel ба Properties сонголт гарч ирнэ. Энд дарж заавар үзэж болно.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)