Алмас

usb installation disk windows 7Хэрэглэгдэх зүйлс:

  • Ажиллаж байгаа Windows 7 системтэй DVD-тэй компьютер. Аdministrator эрхтэй байх хэрэгтэй.
  • Windows 7 суулгац DVD юм уу татаж авсан iso
  • 4GB ба түүнээс дээш хэмжээтэй USB flash диск. Дээрх юмнуудаа сайн хуулж аваарай. Дээрх бүх зүйл устах болно.
Үйлдэл:

Start -> All Programs -> Accessories руу ороод Command Prompt дээр баруун товчийг дараад Run As Administrator дарж нээнэ.

usb installation disk windows 7

Флаш дискний партишн янзлах:

DISKPART

гэж бичээд Enter товч дарахад доорх байдалтай харагдана.

usb installation disk

Дараа нь:

LIST DISK

гэсэн тушаалаар компьютерын дискний жагсаалтыг харна.

usb installation disk

Дараа нь доорх тушаалуудыг ээлжлэн өгнө. Ингэхдээ нэг анхаарах зүйл нь SELECT DISK 1 гэсэн тушаалын 1-ын оронд өөрийн USB дискний дугаарыг сонгоно. Тэгэхдээ дээр өгсөн жагсаалтаас хэмжээгээр нь харж сонгоно. Жишээ нь миний тохиолдолд Disk 3 гэж байсан тул "select disk 3" гэсэн тушаал өгсөн. Форматлах хэсэгт нэлээн хугацаа зарцуулагдах ба хүлээх хэрэгтэй. Энэ дэлгэцээ дараа ашиглах тул хаалгүй орхиорой.

SELECT DISK 1
CLEAN
CREATE PARTITION PRIMARY
SELECT PARTITION 1
ACTIVE
FORMAT FS=NTFS
ASSIGN
EXIT

usb installation disk

Бүүт болгож бэлдэх!

Install DVD-ээ DVD уншигч руугаа хийнэ. Хэрэв iso бол хавтсанд 7zip юм уу ямар нэгэн задлах програм ашиглаж задална. Дараа нь My Computer руугаа ороод DVD ба USB дискний үсгийг харж авна.

usb installation disc

Түүний дараа дахин хар тушаалын дэлгэц дээрээ дараах тушаалыг D: гэсний оронд DVD дискний үсгийг, E: гэсний оронд USB дискний үсгийг солиод өгнө:

D:/BOOT/BOOTSECT.EXE /NT60 E:

Энэ таны USB дискнээс бүүт унших боломжтой болгоно.

usb installation disc

DVD дээрх бүх зүйлийг зөөврийн диск рүү хуулна

My Computer дотроосоо суулгац DVD дээрх бүх зүйлийг USB диск рүүгээ хуулна.

usb installation disc

Үүнд бас хэсэг хугацаа зарцуулагдана.

usb installation disk windows 7

За ингээд болсон бол Windows 7 суулгахыг хүссэн компьютертаа USB дискээ хийгээд BIOS дээр нь Choose Boot Device дотор USB-ээс эхэлж систем уншуулах боломжтойгоор тохиргоо хийгээд компьютераа ажиллуулна.



Эх сурвалж: http://www.makeuseof.com/tag/usb-installation-disk-windows-7-extra-software/



Холбоотой нийтлэл:

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

boot yaj suulgahiin
Зочин хэзээ бичсэн: 2017-12-15 10:29 | |
Vista-гаасаа юмаа сайн хуулж аваад устгаад оронд нь 7 суулгачихаж болно. Эсвэл дискээ хийгээд ажиллуулаад шууд хувилбар ахиулаад 7 болгож ч болох байх аа.
Алмас хэзээ бичсэн: 2016-04-01 19:50 | |
windows vista g format hiij bolhu
boldog ymu (зочин) хэзээ бичсэн: 2016-04-01 19:28 | |
хэмжих нэгж нь юу юм бол
Зочин хэзээ бичсэн: 2015-10-07 18:13 | |
Lhagvaah@yahoo.com
BOLG BNA SHUU IH BAYRLALAA FORMAT FS=NTFS HULEEH YM BNA
DISKEE ZUV ZAAGAD UGUHD BOLOO ISO DEAMON TOOLS BAIHAD DVD UNSHIGCH HEREGUI YM BNA
Зочин хэзээ бичсэн: 2015-09-27 23:07 | |
D dotorh ni ustahgui biz dee
Зочин хэзээ бичсэн: 2014-09-10 17:16 | |
яг болж байна шүүү маш их баярлалаааа
эба (зочин) хэзээ бичсэн: 2014-01-19 23:27 | |
DVD бэлдэх арга нь тусдаа энэ блог дээр байгаа байх. Boot гээд хайгаад үз дээ...
Зочин хэзээ бичсэн: 2013-10-21 14:57 | |
dvdruu huulj boloh uu?
khvn хэзээ бичсэн: 2013-10-21 14:55 | |
windows 7 boot yaj bichix ve
sain bn uu yunuu omno tanai saitiinxand mash ix bayarlalaa. Bi windows XP boot bichij chadaj bgaach windows 7-g xerxen bichxee mededgui ee. Yaj bichdeg talaar n delgerengui tailbarlaj ogch tuslaach!!!
Byambaa (зочин) хэзээ бичсэн: 2013-04-02 02:59 | |
Энэ сэтгэгдлийн цонхны дээр бичсэнийг унш даа...
Алмас хэзээ бичсэн: 2013-04-01 08:57 | |
boldoggvi dee yag yuug ni buruu biched bgan boldoo uurte chini yaaj xolboo barix we
lkhagvaa хэзээ бичсэн: 2013-04-01 01:35 | |
Болох байх гэж бодож байна. Ер нь сүүлийн үеийн компьютерууд USB-ээс суудаг болсон. Харин USB дискээ өөрөө анх бэлдэхдээ өөр компьютер дээр бэлдэх хэрэгтэй.
Алмас хэзээ бичсэн: 2013-03-24 19:28 | |
my noote cd dvd romgui tgeed turuunii windows7 flashaar formatlah geed bsiin my cokd boloh boluu hariu ugch tuslaash.tgeed boldg bol jhn delgerengui helj uguuch dvd mvd gheer tolgoi ergeed bna dvd romgui bolohr
uchiha shisui (зочин) хэзээ бичсэн: 2013-03-24 19:24 | |
cghvchjvhjvkjh
Зочин хэзээ бичсэн: 2013-03-24 19:21 | |



:-)