Алмас

MacOS X систем нь зөвхөн Apple-ын компьютерууд дээр суудаг. Apple компанийн компьютерууд нь нэлээд өндөр үнэтэй байдаг тул тэр бүр хүмүүс авч хэрэглэж чаддаггүй. Линукстай адил Mac нь Unix дээр суурилсан систем тул амархан вирүстдэггүй давуу талтай. Мөн зарим зөвхөн Mac дээр хийх боломжтой зүйлс байдаг. Гэвч Apple компьютергүй хүмүүст энэ нь боломжгүй байдаг.
Apple компани intel процессортой компьютер үйлдвэрлэж эхэлснээс хойш хакерууд MacOSX системийг жирийн PC дээр суулгаж эхэлсэн юм. Эдгээрийг нийтэд нь hackintosh гэж нэрлэдэг. Миний хувьд өмнө нь Kalyway хэмээх hackintosh-ыг PC дээр суулгах гэж нэлээд оролдоод чадаагүй. Учир нь PC дээр үйлдлийн систем суусан ч бүүтийн асуудал байсан. Сүүлд тэгж суулгаад энд байгаа аргаар chameleon boot flash disk бэлдэж байгаад түүнийгээ ашиглан kalyway-ээ бүүт хийж орж үзэж байсан.
Харин саяхан Туркийн хакеруудын эхлүүлсэн iATKOS хэмээх төслийг олж мэдлээ. Энэ төсөл дээр миний зөөврийн тооцоолуурын ATI HD 5000 series видео карт дэмжигджээ. Ингээд яг одоо үүнийг суулгаж үзэхээр оролдоод сууж байна. Харин дискээ бэлдэх явцдаа хүлээх хугацаандаа нийтлэл оруулахаар шийдлээ.

Хэрхэн суулгах талаар товч тайлбар өгье. Хэн нэгэн турших гэж байгаа бол үлдсэнийг нь өөрөө Англи заавраас нь уншаарай.


1. Хамгийн хамгийн хамгийн чухал зүйл бол эхлээд компьютер дээрээсээ бүх хэрэгтэй юмаа маш сайн хуулж авах хэрэгтэй. Өөр зөөврийн диск рүү шүү. C-ээс D рүү хуулаад орхиж болохгүй. Суулгах явцад алдаа гарвал бүх хэрэгтэй зүйлээ алдаж ч мэднэ. Болгоомжтой байх хэрэгтэй!

2. Бас нэг чухал зүйл бол өөрийнхөө компьютерт iATKOS суух эсэхийг эхлээд сайн судлаж үзэх хэрэгтэй. Эндээс хараарай. Зарим нөхөд бүүр суулгах гэж албаар компьютераа анхнаасаа сонгодог гэсэн.

3. За тэгээд шаардлага хангасан компьютертай бол хакинтош суулгах partition бэлдэх хэрэгтэй. Миний хувьд бүх хэрэгтэй зүйлээ хуулж авсан тул Ubuntu live CD ашиглаад Gparted програмаар партишн хүснэгтэй дахин хийв. Мак-д зориулсан партишнаа FAT32 primary байдлаар бэлдэнэ. Болж өгвөл дискний хамгийн эхэнд юм уу бүүр болохгүй бол эхнээсээ 3 дотор байх хэрэгтэй.

4. За тэгээд хэрэгтэй файлаа torrent-оор татаж авав. http://iatkos.me/forum/viewtopic.php?f=77&t=23105

5. Тэгээд тэнд бичсэний дагуу виндөвс дээрээ Transmac програмын 2 сар хэрэглэх боломжтой Trial хувилбарыг татаж аваад түүгээрээ давхар давхрагатай 8ГБ багтаамжтай ДВД дээр шарж суулгагч ДВД-ээ бэлдэж авна.

6. За тэгээд BIOS-ынхоо тохиргоог бас тохируулж өгөх хэрэгтэй юм байна. Тэр талаар заавар дээр нь байсан... Ер нь бол optimized default дээр нь тавьж үзээд болохгүй бол сольж үзэх хэрэгтэй юм шиг байсан...

7. За тэгээд ДВД-ээсээ бүүт уншуулаад суулгачих юм байна. Суулгахдаа youtube.com дээрээс iATKOS installation гээд хайгаад зааврууд үзээд дагаж хийж болно. Customize chuhal!

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Escape rooms offer a unique and thrilling way to spend time with others, sharpen your mind, and immerse yourself in a different world. By following these tips and doing a bit of research, you're sure to find the perfect escape room adventure near you. Happy escaping!

Escape Room (зочин) хэзээ бичсэн: 2024-09-04 17:56 | |
За аль аль нь л юм даа. Дараа нь өөрөө дахин ингэж хийх хэрэг гарвал бас давхар тэмдэглэл болчихно байх ирмэх
Алмас хэзээ бичсэн: 2013-07-02 18:36 | |
zaavar bish uurtuu zoriulj bichsen temdeglel shig sanagdlaa
chinbatu хэзээ бичсэн: 2013-07-02 15:23 | |
Минийх бас тэгээд байсан. Би Ubuntu хамт ашигладаг болохоор Grub2 суулгаж байгаад http://leveluplinux.blogspot.com/2012/09/dual-booting-linux-and-os-x-using-grub2.html энэ аргаар тохируулаад болсон. Дээш доошоо гүйлгэж сонгоод Windows, Ubuntu, MacOSX triple boot болсон байгаа.

Харин тэр Bootflag-уудыг болохоор Utilities дотор билүү дээ kext editor ч билүү тэр нэмэлт тохиргоонуудын нэгэн дээр тохируулаад өгчихөж байсан. Бас нэг файл дээр засаж байсан. Одоо мартчихаж. Одоо Үбүнтүгээрээ орж байгаа болохоор харж чадахгүй байна. Тэр тохиргооны хэсгээ ухаад үз тэгэхээр тэрэн дотор чинь байгаа.
Алмас хэзээ бичсэн: 2013-05-14 18:59 | |
Mountain lion
Сайн уу би суулгасан юм тэгсэн чинь restart хийсний дараа Boot0 error гэж гарч ирээд байна. өөрөөр хийж үзсэн dahiad beldsen buuteeree orood suusan HDD gee zaaj uguud chameleon deeree ncpi=0x2000 cpus=1 GraphicsEnabler=No PciRoot=1 gej bicheed orohoor zugeer orood baih yum. Oroh bolgondoo zaaval boottei flashaar orj baahan bootflag bichihguigeer ordog bolmoor bn. yaaj teriig n zasah uu. ene talaar sain oruulj uguuch.
Зочин (зочин) хэзээ бичсэн: 2013-05-14 18:12 | |
сонирхолтой
yy хэзээ бичсэн: 2013-04-29 00:53 | |
http://www.insanelymac.com/forum/topic/278106-successful-install-inno3d-nvidia-geforce-gts-450-1gb/

GraphicsEnabler=Yes гээд бас үзээрэй.

Бүрэн таниулахын тулд үүгээр бас үзээрэй:
http://www.osx86.net/view/3280-nvidia_gts450.html

Customize уг нь сайн хийвэл болох байх даа...
Алмас (зочин) хэзээ бичсэн: 2013-04-20 20:41 | |
GraphicEnabler=No буруу бичсэн байна. s үсэгтэй.
GraphicsEnabler=No гээд болох байх. Уг нь -v гэхээр алимны зураг гарахгүй шууд хар дэлгэцэн дээр статус харагдах ёстой. Тэгээд ямар алдаа гарч байгааг нь хараад хайж болно.
Алмас (зочин) хэзээ бичсэн: 2013-04-20 20:39 | |
Intel i3
4gb DDR3
Nvidia GTS 450
160gb HDD deer suulgah geed boldoggui zaavriin daguu buh zuiliig hiigeed amjilttai suulaa geed Restart hiigeed ashaaraa Apple iin logo door ni neg spinning wheel ergej bgaal delgets ni har bolchih yum ymarch yum daraad bolq.

-v, -x, GraphicEnabler=No, gsn bootflag uudiig hiij uzsen boldoggui,

Customize hiigeed hed heden udaa dahij formatlaj uzsen bas boldoggui.

Minii bodloor graphic cardtai maani holbootoi asuudal yum shig bna gej taamaglaj bna.
(зочин) хэзээ бичсэн: 2013-04-20 13:09 | |
Алмас хэзээ бичсэн: 2013-04-11 23:50 | |
Энэ kext file ийг татаж аваад өгөх боломж байна уу ? Минийхээс болдоггүй ээ
JJ хэзээ бичсэн: 2013-04-08 17:06 | |
Наад kext file нь Lion хувилбарт зориулсан юм билээ. Тэрийг нэг татаад үзэх юм уу? Тэгээд болохгүй бол наад тооцоолуур дээр чинь суухгүй эд бололтой.
Алмас хэзээ бичсэн: 2013-04-08 16:44 | |
Ээ хог гэж аль альнаар нь хийж үзлээ байс болдоггүй э.
JJ хэзээ бичсэн: 2013-04-08 16:41 | |
UseKernelCache=No 
Нэг нөхөр ийм boot flag ашиглаад болсон гэнэ.

Болохгүй бол иймэрхүү kext file install disk рүүгээ хийж өгөх хэрэгтэй юм байна. USB install disk бол Mac дээр хуулчихад хэцүү биш байх аа.

http://www.osx86.net/view/1824-ioatafamily_for_lion.html

well if you have AHCI option in Bios just enable it but if you don't, you will need IOATAFamily.kext  put it in /Extra/Extensions of your installation disc or flash "not sure how you can do it with disc but flash is ok
note: the folder may be hidden, use anyway you know to show it"and then you will see your disks in Disk utility
Алмас хэзээ бичсэн: 2013-04-08 16:00 | |
Харин тэгэх гэж нилээн үзлээ. Даанч HP laptop ууд дээр BIOS Advanced Options байдаггүй юм байна.
JJ хэзээ бичсэн: 2013-04-08 15:47 | |



:-)