“Number one” “liars” хөдөлгөөн

Хэд хоногийн өмнө "Компьютерийн Монгол программыг Ерөнхийлөгчид өргөн барина" гэсэн мэдээ өдөр тумын зарим сонинууд болоод, зарим томоохон веб сайтуудаар цацагдсан байх юм.
Урьд нь манай сайт энэ талаар олон удаа мэдээ оруулж байсан бөгөөд OpenOffice.org хэмээх Бичиг хэргийн нээлттэй эхийн програмыг нээлттэй эхийн зарчмаар интернетээр олон залуус нэгдэн орчуулж дуусгасан хэмээн мэдээлж байсныг, танилцуулж байсныг та бүхэн санаж байгаа болов уу.
Гэтэл ийм зүйл нийтэлж байгаа нь орчуулсан залуусыг болоод Монголын мэдээллийн технологийн салбарынхныг дэндүү "доош нь хийж" байгаа мэт санагдаж байна.

"Number one" хэмээх энэ худалчдын цуглуулгад хандаж хэлэхэд нээлттэй эх гэхээр хэн дуртай нь аваад би хийсэн гэчихдэг, зохиолчгүй зүйл биш байдаг юм гэдгийг сануулмаар байна.

Бас Монгол улсын үндсэн хуульд ч зохиогчийн эрхийн талаар дурдаж заасан байдаг. Хүмүүс нийлээд, цуглаад орчуулсан, хэн нэгэнд харъяалагдаагүй болохоор л та бүхэн өөрснөө хийсэн гээд зарлачхаж болохгүй баймаар юм.
Тэр тусмаа үндсэн хуулийг зөрчиж байгаа хэрэг ч байж магадгүй юм. Өөрсдөө хийгээгүй зүйлсийг хийсэн болгож зарлах нь инээдтэй юм. Бас хийсэн хүмүүсийнх зөвшөөрөлгүйгээр ингэж худлаа ярих нь зүйд нийцэхгүй баймаар санагдаж байна.
2009-5-20,20:35 | Ангилал: Бусад
Илгээх | 2368 хүн уншсан | Бичсэн: xvv

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (19) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
NUMBER ??? ???
NUMBER ??? ??? bolovoo hoo
BBataa хэзээ бичсэн: 09:08, 2009-6-13 | |
Харин тийм үнэхээр өчүүхэн сэтгэхүйтэй, нөхөд бас мэр сэр байх л юм. Гэхдээ бүх Монголчууд эдэн шиг биш шүү дээ.
Бас хуульд алдаатай зүйл байж ч болох л юм, гэсэн ч бид мөрдөх ёстой гэж боддог, хуульд буруу өгөхөөс хуулийг зөрчигчдийг, хуулийг гууль болгож буй шүүх засаглал, авилгал, энэ байдлыг буруутгах ёстой байхаа. Тэр хуулийг нэг нөхөр засчихлаа гээд бүгд мөрдөөд явна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Харж болиулж, засаж залруулах олон ухаантай хүн бий.
  Бас манай үндсэн хуульд ч олон улсын хууль дүрмийг сахиж, мөрдөнө гэсэн заалт байдаг шүү дээ.
xvv хэзээ бичсэн: 17:01, 2009-5-24 | |
sain duraa hurvel zahiin neg Nyamdorjiin uruusun dugui heneg ch gui zasdag biz dee
Зочин хэзээ бичсэн: 14:14, 2009-5-24 | |
mongol ulsiin undsen huuli gej yamar huurhiileltei yum baidag bilee dee, ter dusmaa zohiogchiin erhiin tuhaid bol, chaavaas daa mongolchuud minee yamar uchuuhen bodol huree v dee
Зочин хэзээ бичсэн: 14:13, 2009-5-24 | |
nomber one хөдөлгөөний үүсгэн байгуулагч Оюун-Эрдэнэ гэгч Хэнтий Дэлхийн Зөн байгууллагыг удирдаж байсан бялдууч. ДЗОУ-ын Баруун бүсийн даргааар ажиллаж байхдаа мөнгийн асуудалд ороогдон ажилгүй болсон. Одоо Баянзүрх дүүргээс МАХНамын нэрээр орон нутгийн сонгуульд оролцсон луйварчин юм
Буганчоно (зочин) хэзээ бичсэн: 11:13, 2009-5-24 | |
вишд вишд big grin үнэндээ зочид гэмээнэ зочид билээ гээд шүлэг байдаг билүү гүү билүү хэ хэ tongue
dao хэзээ бичсэн: 18:22, 2009-5-23 | |
10:07, 2009-5-23-т бичсэн Зочинд> Энд хэн нэгэн өмчилж авсан гэж яриагүй. Харин орчуулчихсан ажлыг нь өөр орчуулаагүй худалч хүмүүс өөрсдөө орчуулсан болгож зарлаж, бүүр Ерөнхийлөгчдөө барьж долигонож байгаа тухай ярьсан.

Харин нээлттэй эхийн хувьд хүн бүр орчуулах эрхтэй.
Гэхдээ энд угаасаа дүрэм байдаг. Жишээ нь OpenOffice-н төвлөрсөн орчуулгыг нэг л газар хийж байгаа. Хоёр зэрэг, хоёр өөр орчуулга хийнэ гэсэн ойлголт байхгүй. Нээлттэй эхийн хөгжүүлэг, орчуулгууд нь тодорхой дүрэм, зохицуулах системүүд дээр хийгдэж явдаг юм.
Өөр хүмүүс нэг зүйлийн өөр орчуулгуудыг тэр бүр зэрэг хийгээд байна гэсэн ойлголт байхгүй, бас энд яригдаж байгаа хүмүүс ч өөрснөө хийгээд танилцуулчихсан зүйл байхгүй.

Нэгэнт орчуулаад дуусчихсан зүйлийг биш цаана орчуулах зөндөө зүйлс байгаа. Энд хэн нэгэн улс төржиж хэн нэгнийг үзэн ядаагүй бөгөөд харин "худалч" хүмүүсийг, бусдын оюуны хөдөлмөрийг худлаа ярьж өөрийн болгохоор оролдсон хүмүүсийн талаар жигшиж бичсэн байх шиг байна. Энд ямар ч улс төр яригдаагүй. Өөрөө дээрх нийтлэлийг дахиад нэг уншаад үз!


Зассан: Almas хэзээ: 2009-5-23 18:23
Алмас хэзээ бичсэн: 18:18, 2009-5-23 | |
Өчигдөр Энхбаярын сонгуулийн хаалтын ажиллагаан дээр хичнээн их хүн ирснийг харсан биз дээ, ямар мундаг юм бэ, тэнд дандаа улс орны урдаа барьдаг үзүүлэнгийн нөхдүүд суусан байна лээ, өөрсдийн хүсэл зоригоор ирсэн нь хэд бол доо, ихэнхдээ албан хүчээр л ирцгээсэн болов уу даа хөөрхий. Яг өнөөх социализм гэдэг чинь ийм л байлаа шүү дээ залуусаа! Үүнийг 2009-5-24-нд өөрчилнө биз дээ!!!
Зочин (зочин) хэзээ бичсэн: 11:09, 2009-5-23 | |
юм болгонд улс төржиж бие биенээ үзэн ядах хэрэггүй
Зочин хэзээ бичсэн: 10:08, 2009-5-23 | |
үгүй залуусаа, нээлттэй эхийг зөвхөн та нарт өмчлөөд өгөөгүй биз дээ, заавал одоогийн орчуулснаар openoffice хязгаарлагдахгүй шүү дээ, шинээр хэн нэгэн хүмүүс орчуулж болно биз дээ.
Зочин хэзээ бичсэн: 10:07, 2009-5-23 | |
Ер нь ерөнхийлөгчийгөө сайн өөгшүүдээд, сайн дэмжээд өгөх юм бол нилээд хэдэн алтан медаль, нилээн хэдэн Монгол Excel, Word-той болоод авах юм биш үү. Би ер нь Энхбаярыг сонгохоор шийдлээ. Гэхдээ сонгуульд сонгохоор шийдсэн юм биш шүү. Нэг сайн амбаардах хүнээ би хайгаад байсан юм. Харин одоо сонгочихсон юм чинь нэг сайн амбаардаад авы хө ;P. Гэхдээ энэ луйварчны буруу гэж юу байхав дээ, луйварчинд зусардаж явдаг заваан хөдөлгөөнийхний л буруу юм шүү дээ. Ийм завхарсан, заваарсан юм хийгээд байгааг нь аягүй л бол тэр харанхуй Энхбаяр нь мэдэхгүй яваадаа.
WOHLOV хэзээ бичсэн: 22:22, 2009-5-22 | |
http://bolorcms.com/badaa/index.php?/archives/109-Mongolian-Openoffice.org-Mongolian-politicians.html

Энд жинхэнэ удирдаж, гардаж хийсэн гэж болохоор Бадрал гэдэг залуу блог дээрээ бас нэг ийм "заваан" бичлэг оруулжээ...
xvv хэзээ бичсэн: 00:11, 2009-5-22 | |
хэсэг хугацааны дараа та нөхдийг худлаа ярьж байна гэж мэдэх л улсууддаа cool
dao хэзээ бичсэн: 15:33, 2009-5-21 | |
Тийм боломжгүй л дээ. Тэгээд ч ихэнх нь гадаадад сурдаг залуус байгаа байх. Тэгээд ч эд нартай тэгж уралцаж явах "завтай" хүн ч байхгүй байх winking Эд ингэж ашиглалаа, хуурлаа гээд нэгэнт хийгээгүй нь тодорхой болохоор. Би ч бас орчуулгад оролцсон хүн биш. Ямартай ч зүгээр шившигтэй худлаа зүйл хийж байгааг нь бага боловч дэлгэх гэж энэ нийтлэлийг оруулсан юм. Түүнээс үүнийг орчуулсан хүмүүсээс унаад, тасраад алга болох зүйл байхгүй байх л даа. Шударга бус зүйл аяндаа ил тод болно гэдэгт итгэдэг. nerd
xvv хэзээ бичсэн: 15:28, 2009-5-21 | |
үнэхээр орчуулсан нь үнэн юм чинь орчуулсан хүмүүсээ цуглуулаад хурал хийгээд тийм юм байхгүй ээ гэсэн мэдэгдэл энтр гаргаач олон хүмүүс үнэхээр энхбаяр өөрөө орчуулцан юм шиг ойлгохоос нь өмнө cool
dao хэзээ бичсэн: 15:11, 2009-5-21 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant