Joomla! 1.5 Монгол орчуулга гарлаа
2009-9-29,11:58 | Ангилал: Монгол софт
Та бидний хүсэн хүлээсэн Joomla! 1.5 Монгол орчуулга албан ёсоор гарлаа. Joomla! 1.5 Монгол хувилбарын Удирдлагын самбар, Үндсэн сайт, Жишээ мэдээлэл, Суулгацын хэсэг бүгд иж бүрнээрээ Монгол хэл дээр орчуулагдан та бүхэнд хүрч байгааг хэлэхэд таатай байна. Энэхүү хувилбарыг бүтээсэн Нүүдэлчид 2.0 Нутагшуулалтын багийн гишүүд Анарболд, Лхагвасүрэн, Цэцболд нарт, тэднийг дэмжигчдэд баярлалаа.Мөн өнөөдөр Joomla Day Mongolia 2009 өдөрлөг болох юм билээ. Та бүхэн оролцоорой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.n20.mn веб сайтаас авна уу.
Сэтгэгдэл (8) | :
Хамгийн чухал нь хийж чадсан нь чухал. Хийсэн бол хийсэн зүйлээрээ бахархаж яагаад болохгүй гэж?
Хийчихээд бас хүмүүст дэлгэрүүлж тараахгүй бол хийсний хэрэг нь юу байна?
Би бол дэмжиж байгаа. Үүнээс илүү сайн нь гараад ирвэл бүр л илүү дэмжих болно.
Нутагшуулалт бидэнд одоо маш чухал зүйл. Заавал нэг юм шинээр хийнэ гээд ухнатаж суухаар дэлхийд алдартай, үнэгүй хэрэглэх боломжтой зүйлсийг орчуулаад хэрэглэх нь дэлхийн хөгжилтэй зэрэгцэж алхах боломжийг бидэнд олгож байгаа. Чадалтай том компаниуд нь мөнгөөрөө найдвартай, өөрийнхөө системийг хийнэ л биз. Чадахгүй нэгэнд нь бол маш том боломж олгож байгаа шүү дээ. Юм хийсэн нэгнээ үгүйсгэх муухай.
Хийчихээд бас хүмүүст дэлгэрүүлж тараахгүй бол хийсний хэрэг нь юу байна?
Би бол дэмжиж байгаа. Үүнээс илүү сайн нь гараад ирвэл бүр л илүү дэмжих болно.
Нутагшуулалт бидэнд одоо маш чухал зүйл. Заавал нэг юм шинээр хийнэ гээд ухнатаж суухаар дэлхийд алдартай, үнэгүй хэрэглэх боломжтой зүйлсийг орчуулаад хэрэглэх нь дэлхийн хөгжилтэй зэрэгцэж алхах боломжийг бидэнд олгож байгаа. Чадалтай том компаниуд нь мөнгөөрөө найдвартай, өөрийнхөө системийг хийнэ л биз. Чадахгүй нэгэнд нь бол маш том боломж олгож байгаа шүү дээ. Юм хийсэн нэгнээ үгүйсгэх муухай.зөз. Орчуулчаад монгол хувилбар гэхээр өөрсдөө хийчлээ гэж байгаа юмшиг санагдаад
Аан нээрээ тийм юм байна шүү
Орчуулга болгочихлоо. Нээрээ үг үсгийн сонголтын хувьд сайн мэдэхгүй хүмүүст бол буруу ойлголт төрүүлэхээр л юм болж.
Ер нь бол бас урьд нь албан бусаар орчуулсан байсан хүмүүс зөндөө байсан тэд нарынхыг ашигласан болов уу, эсвэл бүгдийг нь өөрсдөө орчуулсан болов уу. Ямартай ч орчуулаад дуусгасанд нь N20-ынхонд талархахгүй байх аргагүй.
Орчуулга болгочихлоо. Нээрээ үг үсгийн сонголтын хувьд сайн мэдэхгүй хүмүүст бол буруу ойлголт төрүүлэхээр л юм болж. Ер нь бол бас урьд нь албан бусаар орчуулсан байсан хүмүүс зөндөө байсан тэд нарынхыг ашигласан болов уу, эсвэл бүгдийг нь өөрсдөө орчуулсан болов уу. Ямартай ч орчуулаад дуусгасанд нь N20-ынхонд талархахгүй байх аргагүй.
Би яг өөрсдийнх нь бичсэнийг хуулаад тавьчихсан юм л даа. Монгол орчуулга гэж хэлэх байж.
Localization
Хэрвээ та нар биднийг зөвхөн орчуулаад холбоод орхичихсон гэж бодож байгаа бол ОРЧУУЛГА гэхэд асуудал алгаа. Гэхдээ Нутагшуулалт гэдгийг жинхэнэ утгаар нь хийх үүднээс зөвхөн Монголчууддаа зориулсан хувилбарыг үүсгэх, байнга шинэчлэх, оюутан залуучуудад лекц хийх, төрийн байгууллагуудад сургалт хийх, хөдөө орон нутагт очиж зөвлөгөө өгөх, N20 вэбсайтаараа хичээл өгөх, бусад нэмэлтүүдийн орчуулга хийх, тайлбар толь гээд зөндөө ажил хийж байна. Та нар мэдээллийн технологийн блог ажиллуулдаг байж ойлгохгүй - Орчуулга - төдий гэж байгаа нь харамсалтай байна шүү найз нараа. Бодох л асуудал. Нээлттэй эхийг орчуулах төдийгөөр нутагшуулна гэж боддог хүн байвал орчуулаад нэг вэб дээр тавиад тэгээд орхиод үзэхгүй юу. Хир хол явах нь вэ?!?!
Гэхдээ бас яг Монгол "хувилбар" гэж хэлж болохгүй байх гэж бодож байна. Монголд нутагшуулж байгаа, энэ удаад орчуулга бэлэн боллоо гэж хэлэх нь өгүүлбэр зүйн хувьд бүрэн зөв болох болов уу.
Ямартай ч та нарын ажлыг дэмжиж байна.
Харин joomla-ын хувьд бол хангалттай сурталчилгаатай систем гэж боддог, анх www.tanhim.net гэдэг веб сайт mambo системээс эхлүүлээд хэрэглэж байсан, дусал.нэт сайт ч анх mambo систем дээр нээгдэж байсан.
Монголын бараг бүх веб сайт угаасаа joomla дээр хийгдчихсэн л байгаа.
Гэхдээ үүгээрээ та бүхний хийж буй ажлыг бага зүйл гэх гээгүй юм шүү. Орчуулга гэдэг бол нутагшуулалтын хамгийн том, хамгийн чухал хэсэг. Бас хүмүүст таниулах болоод бусад хийж буй нөр их ажилд чинь ч амжилт хүсье!
Ямартай ч та нарын ажлыг дэмжиж байна.
Харин joomla-ын хувьд бол хангалттай сурталчилгаатай систем гэж боддог, анх www.tanhim.net гэдэг веб сайт mambo системээс эхлүүлээд хэрэглэж байсан, дусал.нэт сайт ч анх mambo систем дээр нээгдэж байсан.
Монголын бараг бүх веб сайт угаасаа joomla дээр хийгдчихсэн л байгаа.
Гэхдээ үүгээрээ та бүхний хийж буй ажлыг бага зүйл гэх гээгүй юм шүү. Орчуулга гэдэг бол нутагшуулалтын хамгийн том, хамгийн чухал хэсэг. Бас хүмүүст таниулах болоод бусад хийж буй нөр их ажилд чинь ч амжилт хүсье!

Зочин хэзээ бичсэн: 18:00, 2010-3-3 | Холбоос | |
Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол
асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.


Бичлэг тандагч
-> TaTaX



n20 ажилладаггүй э.