Алмас
2007 оны зун Apple фирм iPhone гар утсыг зөвхөн A.T.&T сүлжээнд хэрэглэх гэрээтэй анх удаа худалдаанд гаргав. New Jersey, Glen Rock-д амьдардаг арван долоон настай George Hotz тэгэхэд T-Mobile сүлжээний хэрэглэгч байжээ. Тэр iPhone утас авахыг хүсэвч, өөрийнхөө хэрэглэж байгаа сүлжээгээ ашиглаж утасдахыг бас хүснэ. Ингээд тэрээр уг утсыг хакердахаар шийдэв.

Хакердах үйлдэл бүр нэг ижил сорилттой тулгардаг: яаж ямар нэгэн юмыг түүний зориулалтын үйлдлээс нь гажуудуулж өөр үйлдэл хийлгэх вэ? Өөр нэг өнцөгөөс харж хэлэх юм бол, хакердах үйлдэл нь гипноздохтой ижил. Hotz-ын хэлж байгаагаа...
Алмас
Бас л нэг илүү үглэхгүй бол болохгүй нь ээ. Юу вэ гэхээр энд байгаа ийм хууль хэрэгжээд унавал маш олон хүний хилс хэргээр шийтгэчихэж болохоор л юм шиг байна даа. Цахим ертөнц гэдэг бол ул мөргүйгээр хэн нэгнийг гүтгэх боломж маш өндөр. Хэдхэн сарын өмнө Японд нэгэн гэмт хэрэг гарсан ба хэд хэдэн хүнийг цагдаа хоричихсон хойноо нэлээд сүүлд нь тэр хэргийг тэр хүмүүс үйлдээгүй, тэдгээр хүмүүсийн компьютерт интернетээс нэвтрэн өөр хэн нэгэн этгээд гэмт хэргийг үйлдээд тухайн хүнийг хийсэн мэт болгож үлдээсэн байсан ба мэдээж жинхэнэ гэмт хэрэгтэн нь бол олдоогүй байх жишээтэй.
Тэгэхээр ийм аюул...
Алмас
Ийм нэгэн мэдээлэл гарчээ:

http://www.news.mn/content/124178.shtml


Сонирхоод сайтуудыг орж үзэхэд гадаадаас хандаж, орж хэвийн ажиллаж байна. Тэгэхээр Монголын интернет Хятадын араас орж байна уу яаж байна? Зөвхөн Монголоос үзэж болохгүй зарим сайтыг интернет түгээгч дээр нь хааж эхэлсэн байх юм? Хуулийн хувьд үнэн шударга зөв мэт боловч улс үндэстнийхээ эрх ашгийг бодвол энэ нь буруу л үйлдэл мэт?

Дээр нь ингэлээ гээд гадаадын олон сайт, торрент, бусад ийм сайт, татаж авах боломжуудыг бүгдийг нь интернет түгээгч компаниуд хааж эхэлнэ гэсэн үг үү? Эсвэл зөвхөн Монголынхоо ийм сайтуудыг Монголоос ...
Алмас

Япон улс эрчим хүчний бодлогоо шинэчлэн тодорхойлов



Япон улс Фүкүшима АЦС-ын ослоос үүдэн эрчим хүчний шинэ бодлогоо тодорхойлж, 2030-аад оны үеэс цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг бүрэн зогсоохоор шийдвэрлэлээ. Энэ төлөвлөгөөний хүрээнд АЦС-ын ажиллуулах хугацааг 40 жилээр хязгаарлаж байгаа учир одоо ажиллаж байгаа станцууд дурдсан хугацаанд ашиглалтаас бүрэн гарах юм. Мөн нэмж өргөтгөл хийх, шинээр АЦС барьж байгуулахгүй боловч цөмийн хаягдлыг дахин боловсруулах технологийн хөгжүүлэлтийн ажлыг үргэжлүүлэн хийхээр шийдвэрлэв.

14-ний өдрийн орой хийгдсэн хэвлэлийн бага хурал дээр "Атом...

Алмас

Ухаалаг утас хэрэглэгчдэд таагүй мэдээ дуулгаж байна. Танд мэдэгдэлгүйгээр таны утасны камерыг ажиллуулан, танай орон байрны зургуудыг авах, тэр ч байтугай хувийн нууцад хамаарах мэдээллүүдийг урт гартнуудад илгээх боломжтой апликэшн програм бүтээгдсэн байна.

Гэхдээ яаран санаа зовох хэрэггүй юм. PlaiceRaider хэмээн нэрлэгдэх уг апликэшнийг АНУ-ын армийн хамгаалалт хариуцсан мэргэжилтнүүд, ирээдүйн кибер гэмт хэрэг хэрхэн хийгдэж болохыг үзүүлэх зорилгоор, туршилтын журмаар бүтээжээ. Уг апликэшний илгээсэн зургуудыг серверт байрлах програм хангамжаар хувирган 3D загвар бүтээх боломжто...

Алмас
Гүүгл-ээс зохион байгуулж байгаа Google Code-in нээлттэй эхийн ОУ-ын тэмцээн зарлагдсан байна. Энэ тэмцэээнд дунд сургуулийн ахлах ангийн 13-17 насны хүүхдүүд оролцох боломжтой юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг - http://googledevelopers.blogspot.co.uk/2012/09/google-code-in-contest-for-high-school.html


Эх сурвалж: http://groups.google.com/group/limnux?hl=mn
xvv
Эрдэм шинжилгээ судалгааны хогийг булшлах нэрийн дор бүхэл бүтэн 3 аймгийн нутагт цөмийн хог хаягдлыг булах байгууламж барихаар болж засгийн газар баталжээ. "Монголчууд цөм байтугай юмаа хийж чадахгүй байж юун цөмийн судалгаа" гээд шоолон инээх хүн гарах л байх, эсвэл болоо шүү дээ "Монголчууд ёстой мундаг байна цөмийн зэвсэгтэй ч болъё" гэх хүн ч байж мэднэ. Гэвч үнэн хэрэгтэй хаанаас нь ч харсан энэ бол гадны бодлогоор, бүр гурвын гурван аймгийн нутагт эх оронд маань цөмийн туршилтууд хийж, хог хаягдлыг нь хаядаг болох нь дээ... Засгийн газар маань ирээдүйгээ харж, Монголчуудынхаа хувь заяаг...
xvv
4 жилд ганц олдох тайван замаар төрийн эргэлт хийх боломжоо бүгд ашиглаарай даа. Заавал өөрөө очиж өгч гар бие оролцоорой.
Таны ирээдүйн амьдрал таны гарт болохоор заавал сонголтоо хийгээрэй. Хэнд, аль намд өгөх нь чухал биш, ямар ч байсан таалагддаг хүн, таалагддаг намдаа өгөх хэрэгтэй шүү. Байхгүй бол ядаж хамгийн доорх сураггүй нам, сураггүй нэр дэвшигчийг бөглөөд хуудсаа хүчингүй болгоорой!...
xvv

Герман цагт үйлдвэрлэх нарны эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийн дээд амжилт тогтоосон тухай Reuters дамжуулав.

Хэмжилтийг тавдугаар сарын 25 ба 26-ны өдрийн үд дунд хийсэн бөгөөд Германы нарны зайнууд 22 гигаватт-цагийн эрчим хүч үйлдвэрлэж байгааг тогтоосон байна. Гэтэл энэ хугацаанд бүрэн ажиллагаатай 20 атомын цахилгаан станц ийм хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг. 

Тэр цагийн цахилгааны хэрэглээний бараг тавин хувийг нарны эрчим хүч хангажээ. IWR тэмдэглэснээр одоогоор нэгч улс орон ийм хэмжээний төвшинд очиж чадаагүй ажээ. Одоо Германы цахилгааны 20 хувийг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж байн...
Алмас
Монголын засгийн газар Японтой цөмийн хог хаягдлын асар том агуулахыг барих, цөмийн энергийн эх үүсвэр болох ураныг олборлож экспортлох чиглэлд  хамтын ажиллагааны талаар яаравчлах саналыг тавьсаар үргэлжлүүлсээр байгаа бололтой? Магадгүй зарим нэгэн ухвар мөчид Монгол төрийн түшээд бидний хулихан дээр цэцэг ургуулж байгаад л эх орноо дэлхийн нийтийн цөмийн хогийн сав болгон хувиргах гээд л зүтгээд байх шиг байна даа. Дэлхийд алдартай иймэрхүү том сонин сэтгүүлүүд ингэж бураад байна ч гэж юу байхав, удаа дараа...

Манжийн дарлалд Монголыг оруулж устгах дөхсөн иймэрхүү төрийн түшээд эртнээсээ Мон...