Админ

Install CD-үүдээ найздаа өгөөд явуулчихсан байсан чинь саяхан компьютерээ форматлаад ямар ч програмгүй болсон чинь хоосон Windows дээр юу ч хийж чаддаггүй. Тэгээд би яг одоогийн байдлаар эдгээр софт(soft-зөөлөн гэж орчуулагдана (software-компьютерийн зөөлөн хэсэг, hardware-хатуу хэсэг гэсэн үгнээс гаралтай) happy ер нь би зөөлхөн юманд их дуртай хөөн big grin)-уудгүйгээр амьд явж чадахгүй шахам болохоо ухаараад. Эднийгээ та бүхэнд бас танилцуулъя гэж бодлоо. (Софтыг програм гэж ер нь ярьж бичдэг.) Энэ талаар бичье гэж бодоод явж байсан чинь Хүжий бас блог дээрээ танилцуулсан байна. За тэгээд би бас өөрийнхийгөө танилцуулъя.

1. Дусал бичээч (Үнэгүй)

За энэ Англи гарын байрлал дээр крилл үсгийг тааруулсан болон бусад хэд хэдэн төрлийн Монгол крилл гарын хөтчийг багтаасан байдаг. Бас дотроо Бадаагийн крилл үсгийн хөрвүүлэгчдийг агуулсан эд. Нэг хэрэглээд сурчихаар энэнгүйгээр Монголоор бичих гэдэг туйлын хүнд асуудал болдог юм даа. Бас нэг давуу тал нь системд давхар ачаалладаггүй. Монголоор бичих одоо асуудал биш болсон.

2. kLite codec pack (Үнэгүй)

Таний компьютер дээр бүх төрлийн видео бичлэгүүд, хаанаас ч татсан бүх видеог үзэх, бүх дууг сонсох боломжийг нээж өгнө. Би бол өөр ямар ч media тоглуулагч болон codek (видео код) суулгалгүйгээр ашигладаг. Дээр нь Classic Media Player хэмээс бараг бүх төрлийн видео файлыг тоглуулах чадвартай видео тоглуулагч давхар суудаг. Үүн дээр нэмээд Real Player Alternative суулгачих хэрэгтэй.
омпьютерт заавал байх ёстой эд дээ.

3. Mozilla Firefox (Үнэгүй)

Энэ программыг мэдэхгүй хүн ховор байх. Таньд л гэж хэлэхэд Firefox бол бид бүхний мэдэх нөгөө e үсэгний зурагтай вэб үздэг Internet Explorer хэмээх интернет хөтөчтэй ижил үүрэгтэй, харин түүнээс хэдэн дахин илүү софт юм. Дээр нь үнэгүй нэмэлт өргөтгөлүүдийг суулган хүссэнээрээ өргөтгөж, өөрчлөн харж болно. (Дараагийн бичлэгт Firefox өргөтгөлүүдийг бас танилцуулнаа.) Вебүүдийг үзэхэд ч бас Internet Explorer-оос хамаагүй илүү харагдуулж чаддаг. Миний хувьд Интернет гэдэг зүйл Firefox -гүйгээр төсөөлөгдөхөө болиод удаж байна. Нэмж хэлэхэд та Firefox-ыг Монгол хэлтэй хувилбарыг татаж авч суулгаж хэрэглэх боломжтой Very Happy

4. 7 zip (Үнэгүй)

7-ZipФаил шахагч софт юм. Фаилуудаа мэйлээр явуулах, хадгалах, flash зөөврийн дискээр зөөх зэрэг үед та том фаилуудаа шахаж нэг ёсондоо эвхээд, хэмжээг нь багасгаад авч явж болно. Интернетээс ихэнх програмыг татахад тэгж шахсан байдаг. Мөн эдгээр шахсан програмууд нь өөрснөө байхгүй бол та задлаж чадахгүй. 7zip бол хамгийн универсаль, олон янзаар шахаж олон янзын шахалтуудыг задлаж чаддаг универсаль софт юм. Мөн Winzip, Winrar гээд үнэтэй өөр програмууд байдаг боловч анхнаасаа 7zip ашиглаад сурчихвал амар. Энэ програм өөрөө Монгол хэл дээр байдаг. Хэрэв таалагдахгүй ойлгомжгүй бол хоёр дахь сонголтoo WinRAR-аар хийгээрэй. WinRAR үнэтэй програм.


6. Free Download Manager (Үнэгүй)

Интернэтээс файл татах бол интернэт хэрэглээний салшгүй нэгэн хэсэг. Энэ үүргийг Firefox, Internet Explorer гэх мэт вэб хөтлөгчүүд хийчих боловч том файл татах үед үнэхээр хэцүү. Яланагуяа дундаа тасрах үед дахиад эхлэх болдог. Тиймээс эдгээрийг шийдсэн Download Accelator төрлийн IDM, DAP, FlashGet гээд болон программууд байдаг. Гэвч ихэнх нь үнэтэй, үнэгүй нь дүүрэн Adware (сурталчилгаа харуулдаг) байдаг. Харин Free Download Manager хэмээх энэ программ бол энэ бүхнээс ангид эд. Ажиллагааны хувьд ч сайн, тэгээд авсаархан. Мөн Bittorrent дэмждэг гээд олон сайн талтай.

 

Эсвэл та дараагийн сонголтоо Internet Download Manager (IDM)-ээр хийж болно. Маш хүчтэй програм. Миний мэдэх хамгийн хурдан. Таны интернетийн хурдыг бусад програмыг тань орж чадахгүй хэмжээнд хүртэл ачаалалтай татдаг. Хэрвээ дотоод сүлжээ ашигладаг бол бусад хэрэглэгчдийн хурдыг унагаж татдаг. Гэвч torrent болон бусад өөр төрлийн таталтыг дэмжихгүй, бас нэлээдгүй үнэтэй програм. Муу тал нь юм татаж байхдаа давхар интернетэд ороход хүндрэлтэй.

За тэгээд:

- ACDSee Powerpack ver3.x (энэ хувилбараас хойших хувилбарууд илүү юм ихтэй ч би энэнд нь дасчихсан, илүү хөнгөн шингэн санагддаг)

- Netlimiter  (Үнэгүй хувилбартай) Энэ програмаар интернетэд холбогдож байгаа програмуудын холбогдох хурдыг өөрийн хүссэнээр тохируулах боломжтой юм. Үнэгүй хувилбар нь мөн байгаа. Хүсвэл триал хувилбарыг нь мөн туршиж үзэх боломжтой.

- eMule (Үнэгүй) P2P share төрлийн татагч програм. Дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг бусад хүмүүстэй өөрийн компьютер дахь софт, тоглоом, кино, дуугаа солилцох боломжийг таньд олгоно.

- Stardict (Үнэгүй) толийг татаж аваад энд дарж Монгол тольнуудыг нь мөн зааврын дагуу суулгаж хэрэглээрэй. энэ тольгүйгээр би нэг ч алхаж чаддаггүй. Маш олон хэл рүү зэрэг орчуулах чадвартай агуу толь. Дараагийн сонголт бол Babylon (Үнэтэй.) ( Алтангэрэлийн тольны дусал хувилбар байдаг. Мөн өөр олон Англи Монгол болон бусад тольнууд байдаг)

Эдгээр програмнуудгүй амьд явахад хэцүү дээ хэхэ. Сүүлийн үед хамгийн их дурлаж байгаа програмуудын шинэ хувилбарууд бол Adobe Creative Suite 3 болоод байна, тэрэн дотроо Photoshop CS3 өмнөх хувилбаруудаасаа хамаагүй илүү болжээ Very Happy Тэгээд WinAmp (дуу сонсох) гээд гоё програмууд байна даа. Та ч гэсэн өөрийн дуртай програмуудаа танилцуулаарай.

Тайлбар: Татаж авахын тулд өнгө нь өөр холбоосууд дээр дараад татаж аваарай.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Ганзок
Баярлалаа


Зочин хэзээ бичсэн: 2012-11-30 19:23 | |
Тэгж бас унагах нь унагаж болно. Харин дотор нь нийт татах хурдыг нь тохируулаад өгчихөж болдог. Preferences дотор нь байгаа байх Limit гээд. Тэрэн дээр нь хурдныхаа талаар ч юм уу тохируулаад өгчихвөл юм татахынхаа хажуугаар нь интернетээр өөр юм хум үзэх хийхэд гацаад, удаад байхгүй их амар байдаг.
Алмас хэзээ бичсэн: 2010-05-22 14:51 | |
хариу хэлнэ үү
FDM чинь дотоод сүлжээндээ бусад писинийхээ хурдыг унагах уу үгүй юу IDM болохоор унагаад ашиглахад төвөгтэй байдаг даа
serenity хэзээ бичсэн: 2010-05-21 16:51 | |
хайртай ирмэх алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 2010-01-30 17:26 | |
Orbit биш Free Download Manager. DAP бол хуучин нэр хүндээрээ явж байгаа гэж боддог. IDM хүчтэй, гэхдээ үнэтэй шүү дээ. FDM бол үнэгүй, torrent татна, бас броузертай сайн зохицдог. Жишээ нь rapidshare зэрэг сайтаас татах үедээ Cancel гэчихээр шууд интернет хөтчөөр өөрөөр татуулдаг зэрэг сайн талуудтай.. Гэхдээ Windows хэрэглэхээ больсноос хойш хэрэглэхээ больсон л доо..
Алмас хэзээ бичсэн: 2009-03-04 10:05 | |
www.xoshin-toli.bblog.mn sonin yumaa dap idm flashget orbitoos iluu geed bhiin xarin chi bolhoor orbit iluu geh yum
Зочин хэзээ бичсэн: 2009-03-04 04:52 | |
Яг текст орчуулга бол Монгол хэл байхгүй. Ер нь тийм төрлийн хэрэгслэл одоогоор миний мэдэхээр лав байхгүй. Харин Англи<->Монгол, Орос<->Монгол тольнууд бол бий.

http://dusal.blogmn.net/13670/
xvv хэзээ бичсэн: 2009-01-02 05:43 | |
babylon toli bichigt mongol hel bdag yumuu
charol хэзээ бичсэн: 2009-01-01 19:37 | |
ишшш, хүмүүс тархиныхаа хэрээр сэтгэж, тавагныхаа хэрээр хооллоно оо гэж... өөрийгөө илэрхийлж байгаа царай нь өөрт нь дэндүү зохино ш дээ... өөртөө таарсан нэртэй бичил тархитны сэтгэхүй яриад байгаа юмны чинь хурдыг гүйцэхгүй болохоор тайван байж болноо Атаманаа... жин явж л байдаг, жингэр хуцаж л байдаг... хуцсан нохой бүрлүү чулуу авч шитэлтэй ч биш дээ...
tagtaa хэзээ бичсэн: 2008-01-22 19:37 | |
юу тэр вэ хөө?
Ингэхэд чи ямар веб броузер ямар үйлдлийн систем дээрээс орж байна?
Админ хэзээ бичсэн: 2008-01-03 17:33 | |
духлаа юум уу даа чи аин
чн хаана ингэж худлаа юариж сураав аин хэзээцх иим юум баидаггуи юум схуу за
bayarsaihan (зочин) хэзээ бичсэн: 2008-01-03 15:12 | |



:-)