Хэрвээ та Дусал гарын хөтчийг ашигладаг, эсвэл OpenMN-ыг мэддэг бол, эсвэл зүгээр л Бадаагийн Крилл-Латин-Уникод хөрвүүлэгчдийг мэддэг ашигладаг бол Санлиг Бадрал хэмээх энэ хүнийг эчнээ таних байхаа. Би ч мөн адил хэдий харж байгаагүй ч, гараас гараар туслуулж байгаагүй ч энэ хүний хийсэн олон зүйлсийг ашиглаж баярлаж явдаг. Бас түүний бүтээсэн хөрвүүлэгчид Дусал гарын хөтчид багц болон дагалддагийг та бүхэн мэдэх байхаа. Хэрвээ мэддэггүй бол түүний сайтаас эсвэл хэн нэгнээс Бадаагийн хөрвүүлэгч байна уу гээд асуучих Та нэг хэрэглэж үзээд л салахаа болино доо
OpenMN хэмээн анх Монголд Soyobo Linux хэмээх миний мэдэхээр анхны Монгол үйлдлийн системийг гаргаж Линуксыг Монгол хэл рүү орчуулж байсан.
Ер нь Монголын компьютерийн хөгжилд болон, Монголын компьютер хэрэглэгчдэд нэлээдгүй буянтай, ажилсаг мундаг залуу гэж бодож явдаг юм.
Одоо хэд хэдэн ажлууд хийж байгаагаас хамгийн их сонирхол татаж байгаа нь PHP дээр бичигдэж буй aspell хэмээх үг үсгийн алдаа засагч програм юм байна. Одоогоор туршилтын шатанд яваа бөгөөд намайг сая туршихад зөвхөн Firefox дээр ажиллаж байна. TinyMCE ашиглан хийсэн демо хувилбарыг та туршаарай: http://www.mngl.net/aspell
Мөн өөрийн санал бодлоо түүнтэй блогт нь хуваалцаж, түүний хийж байгаа ажил үйлсийн талаар мэдээлэл авч болох юм байна.
Блогийн хаяг: http://bolorcms.com/badaa/
Монгол хэлний хэрэглүүрүүд бүхий веб сайтын хаяг: http://badaa.mngl.net/
Шинэ вебийн агуулга удирдах систем Болор CMS: http://bolorcms.com/
За ингээд Бадаадаа цааш цаашдын ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье! Ажилсаг чадалтай Монгол залуус улам олон болтугай!
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
![](http://www.blogmn.net/images/guest.gif)

![баярлах](http://www.blogmn.net/images/smiles/1.gif)
![](http://blogmn.net/uploads/avatars/53_8388.jpg)
![](http://www.blogmn.net/images/guest.gif)
![](http://www.blogmn.net/images/guest.gif)
![гоё шүү](http://www.blogmn.net/images/smiles/0134.gif)
![](http://www.blogmn.net/images/guest.gif)
![big grin](http://www.blogmn.net/images/smiles/4.gif)
![winking](http://www.blogmn.net/images/smiles/3.gif)
![winking](http://www.blogmn.net/images/smiles/3.gif)
![big hug](http://www.blogmn.net/images/smiles/6.gif)
![sad](http://www.blogmn.net/images/smiles/2.gif)
![sad](http://www.blogmn.net/images/smiles/2.gif)
![big hug](http://www.blogmn.net/images/smiles/6.gif)
![batting eyelashes](http://www.blogmn.net/images/smiles/5.gif)
![devil](http://www.blogmn.net/images/smiles/19.gif)
![whew!](http://www.blogmn.net/images/smiles/18.gif)
![worried](http://www.blogmn.net/images/smiles/17.gif)
![laughing](http://www.blogmn.net/images/smiles/21.gif)
![](http://www.blogmn.net/images/guest.gif)
![](http://www.blogmn.net/uploads/avatars/1_4512.jpg)
![](http://www.blogmn.net/images/guest.gif)
![](http://www.blogmn.net/images/guest.gif)