Хятадын Kingsoft гээд компанийн бүтээгдэхүүн WPS Office гээд үнэ төлбөргүй Office-ын програмыг олж суулгаж хэрэглэж үзлээ. Ер нь MS Word, Excel, Powerpoint програмуудыг энгийн хэрэглээнд бүрэн орлох юм байна. Windows, iOS, Linux, Android дээр суулгаж хэрэглэх боломжтой юм байна.
Хамгийн гол нь бид ихэнхдээ MS Office програмыг худалдан авалгүй кракдаж буюу хууль бусаар хэрэглэдэг. Түүний оронд энэ програмыг сонгоод хэрэглэх бүрэн боломжтой юм байна шүү. Дээр нь програмд Монгол үгийн алдаа шалгагчийг үнэ төлбөргүй суулгаж хэрэглэж болно. Заавар ба Монгол хэлийг доор оруулсан.
Миний хувьд Ubuntu хэрэглэдэг болохоор Оффисын програмын хувьд бас бага зэрэг асуудалтай байдаг байсан маань шийдэгдлээ.
Уг програмыг http://www.wps.com/ хаягаар ороод татаж авч суулгах боломжтой.
Монгол үгийн алдаа шалгагч
Монгол хэлний алдаа шалгагчаа юуны өмнө суулгалаа. Энд дарж татаж аваарай.
Татаж авсан файлаа доорх хавтсанд задалж хуулж өгнө.
- Windows дээр: C:/Program Files (x86)/Kingsoft/Kingsoft Office/office6/dicts эсвэл хаана анх суулгаснаас хамаарч C:/Users/
AppData/Local/Kingsoft/WPS Office/9.1.0.5152/office6/dicts ийм байдлаар тохирох хавтсанд хуулж өгнө. - Ubuntu дээр: /opt/kingsoft/wps-office/office6/dicts
Microsoft Word форматаар хадгалдаг болгож тохируулах
Writer->Options->General and Save хэсэгт Save file as default дээр Microsoft Word 2007/2010 Document (*.docx) тохиргоог хийв.
Ингээд л ашиглахад яг л MS Word шиг л ашиглах юм байна.
WPS presentation ч бас MS Powerpoint-оос, WPS spreadsheets нь бас MS Excel-ээс бол дутах юм энгийн хэрэглээнд бол байхгүй юм байна. Хэрэв над шиг линукс дээр Оффисын програмын асуудалтай байсан бол туршаад үзээрэй. Бас Windows, iOS, Android дээр ч бас ажиллана.
Ubuntu дээр:
sudo apt-get install ttf-mscorefonts-installer
тушаалаар зарим Windows фонтуудыг суулгана. Мөн энд дарж 4 фонт татаж аваад zip архивыг задлан /usr/share/fonts/truetype/msttcorefonts хавтас руу хуулж өгнө. Эсвэл файл тус бүрийг нээгээд Install товч дарж суулгаж бас болно.
Windows дээр бол Windows/Fonts хавтас руу хуулна.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
энэ алдаа шалгагчийг МАС ийн word deer herhen suulgah ve ?
OS.
/opt/kingsoft/wps-office/office6/dicts/mn_MN хавтасны дотор main.aff main.dic гээд 2 файл харагдах ёстой. Хэрвээ болохгүй байвал Terminal нээж байгаад дараах тушаалыг өгөөд дараа нь үз дээ.
chmod 755 -R /opt/kingsoft/wps-office/office6/dicts/mn_MN
Бас уг нь яг зааврын дагуу хийвэл болох ёстой.
Ubuntu дээр хуулахын тулд root эрхээр хуулах хэрэгтэй.
Terminal нээгээд
sudo nautilus
тушаалаар файл зохицуулагчаа нээж байгаад хуулбал хуулж болно. Хэрвээ болохгүй бол файлынхаа хандалтын эрхийг өөрчлөөд үзээрэй.
Мөн Монгол хэлний алдаа шалгагчийг суулгахдаа zip задалж байгаад дотор нь байгаа файлуудыг хуулна.
Ubuntu дээр бас нэмэлт заавар бас фонт орууллаа.
Бас Windows дээр Монгол алдаа шалгагчийг суулгахдаа C:Users
Aldaa shalgagchiig WinOS suulgasan bas l bolsongui.Ubuntu deer suulgax gesen nadshig exlen suragchid xetsuu bololtoi Ubuntu дээр: /opt/kingsoft/wps-office/office6/dicts daguu xuulax gesen bolovch xuulagdaxgui bna.Ubuntu deer copy paste, ctrl c, ctrl p ajillaxgui bna