xvv

Интернэт нь нэгэнт хүний амьдралын тусгал болж интернэтэд амьдрал буцалж, өрнөж, бүхэл бүтэн нийгэм тэнд оршин байж, интернэт нь мөн маш том зэвсэг, улс төрийн, бизнесийн, тагнуулын хамгийн хүчирхэг хэрэгсэл болж хувирчээ. 21-р зууныг, хүн төрөлхтний хөгжлийг интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон энэ үед интернэтээр мөнгө олоод гэрээсээ ажлаа хийгээд сууж байдаг хүний тоо ч олширчээ. Монголд маань ч бараг айл бүхэн интернэттэй болж байна.

1424420837

Тэгэхээр та бүхэнд интернэтээр мөнгө олох талаар өөрийн мэдэх зүйлсээсээ хуваалцъя. Та ч бас сэтгэгдлээр бидэнтэй хуваалцаарай.

Интернэтээр мөнгө олох олон аргууд байдаг. Зарим нь залилангийн шинж чанартай зүйлс ч байдаг. Янз бүрийн сурталчилгаан дээр дараад, видео үзээд л их хэмжээний мөнгө нэг дор олох гэх мэт аргууд нь ихэнхдээ явцгүй байдаг гэдгийг санахад илүүдэхгүй. Харин доор дурдах аргууд бол магадгүй нэг дор ихээр нь мөнгө олохгүй ч бас америк доллараар тооцогдон олдог тул магадгүй ажилгүй, эсвэл оюутнууд чөлөөт цагаараа хийхэд тохиромжтой, мөн үндэсний үйлдвэрлэгчид олон улсад амжилт олох боломж нээж өгч болох аргууд юм.

Хамгийн эхэнд танд сануулахад та аль болох хууль зөрчихгүй "худал хуурмаг, амархан баяжих" арга хайхгүй бол цаашид амжилтанд хүрэх магадлал өндөртэй гэдгийг санаарай.

1. Вэб сайт, блог хийх, сурталчилгаа байрлуулах - Энэ арга нь Монголын нөхцөлд бол их өрсөлдөгч ихтэй, боломж багатай арга байж магадгүй л юм. Гэвч Стив Жобс хэлсэн байдаг шиг маш олон боломжгүй дундаас ганц боломжийг олж харж, ашиглаж чадсан хүн л амжилтанд хүрдэг. Тиймээс та "өө би чадахгүй" гэхээсээ өмнө дараахыг уншаад дахин нэг бодоод үзээрэй.

Вэб сайт хийлгэх мөнгө танд байхгүй бол Blogmn.net, Blogspot.com зэрэг үнэ төлбөргүй блог үйлчилгээний сайтаас эхлэхэд л болох юм. Интернэтэд саяхныг хүртэл загварыг чухалчлан, гоёмсог байдлыг эрхэмлэдэг байсан бол сүүлийн үед энгийн, хэрэглэгчдэд амар байх зарчим ба хамгийн гол нь агуулга мэдээлэл чухал болж байна. За тэгээд өөрийн сайттай болсон бол одоо хамгийн гол зүйл болох хүнд хэрэгтэй, хүн татах агуулгыг л бэлдэж оруулж, бас түүнийгээ сошиал сайтуудаар түгээн өөрийн гэсэн хэрэглэгчид, уншигчидтай болох хэрэгтэй. Үүний дараагаар та өөрийн хандалтын мэдээллээр найз нөхөд, таньдаг бизнесменүүд, цаашлаад том бизнесийн байгууллагад санал болгон төлбөртэй сурталчилгаа тавиулж мөнгөн олох боломжтой болно. Эсвэл та өөрөө бизнес эрхэлдэг бол өөрийн бүтээгдэхүүнээ сурталчилж болно. За мэдээж агуулгын хувьд та өөрийн сайн мэдэх салбарыг сонгоорой. Жишээлбэл Японд гэртээ хүүхдээ харж суудаг ээж нар сонирхолтой блог бичин түүгээрээ дамжуулж гэр ахуй, гоо сайхан, хүүхдийн бараа бүтээгдэхүүнүүдийг сурталчлан багагүй мөнгө хийдэг юм билээ.

Мөн амжилтанд хүрсэн, хандалт өндөртэй вэб хуудсыг худалдах боломжтой байдаг. Youtube.com, Blogspot.com гээд бүгдийг анх өөр компани, хувь хүмүүс хийсэн ба амжилттай явж ирсний дараа Google өндөр үнээр худалдан авч үргэлжлүүлэн хөгжүүлсэн байдаг.


2. Google Adsense - Энэ аргын хувьд алдарт Google.com сайтаас явуулдаг сурталчилгааны хэрэгсэл юм. Монголд маань ч бас энэ аргаар сардаа 10000$ хүртэл мөнгө олоод амьдардаг хүмүүс цөөнгүй байдаг юм билээ. Хэрвээ та ямар нэгэн google adsense зөвшөөрөгдсөн ямар нэгэн гадаад хэл мэддэг бол та улсдаа гадаадаас валют татах боломжтой. Монгол хэл дээр хараахан дэмжигдээгүй байгаа Google Adsense-ын хувьд та дээр хэлсэн шиг өөрийн сайт, блогийг үүсгэн олон хэрэглэгч татаж чадсан бол Google Adsense-ээс сурталчилгаа авч байрлуулснаар google-ээс шууд мөнгө авах боломжтой байдаг юм. Давуу тал нь та зүгээр л вэб сайт юм уу блогоо хөтлөөд л явах ба ямар нэгэн сурталчилгаа тавиулах хүн хайж явах шаардлагагүй. Монголд зарим газрууд төстэй хийх гээд оролдож байгаа ч хараахан үр дүнд хүрээгүй л байгаа. Та Англи хэлтэй бол энэ аргаар мөнгө олох нь тийм ч хэцүү ажил биш юм. Зарим хүмүүсийн хувьд зүгээр л энд тэнд байгаа мэдээллийг нэгтгэн хуулж copy paste хийж, амжилттай бас блог ажиллуулж энэ аргаар мөнгө олдог. Гэвч Google сайтын хувьд зохиогчийн эрхийн хууль, бусад олон хууль дүрмийг сахихыг чанга шаарддаг тул маш зөв хийхгүй л бол бас эрхээ хаалгах тохиолдлууд олон байдаг. Мөн Google Adsense-тэй төстэй Amazon, Rakuten-ы мөн ийм сурталчилгааны хэрэгслүүд байдаг гэсэн.
Google Adsense-ын check-ны зураг:
adsense_check_october2007

3. Ebay.com - Дэлхий нийтийн интернэт худалдааны олон сайтууд байдаг. Үүнээс дуудлага худалдаа явуулдаг ebay.com, Японд бол Yahoo auctions japan зэрэг сайтуудын хувьд Монголын бизнес эрхлэгчид, эсвэл зураач зэрэг уран бүтээлчдэд нэлээн боломжийн сувгууд болов уу гэж боддог. Эдгээр сайтуудын хувьд Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ та гадаад руу худалдаалах боломжтой. Одоогоор сайн шийдэгдээгүй нэг асуудал нь төлбөрөө авах асуудал юм. Тэгэхээр Америк, Япон зэрэг улсад сайн танил дотно хүнтэй бол тухайн хүнтэйгээ хамтран Paypal зэрэг төлбөр хүлээж авах кредит картын системтэй сайтад бүртгүүлээд, өөрийн бараа бүтээгдэхүүний зургийг авч, танилцуулгыг тухайн хэл дээр бичиж байрлуулаад орхино. Хэрэв хэн нэгэн таны барааг худалдан авбал та тэр хүнд шуудангаар бараагаа илгээнэ гэсэн үг. Нэг анхаарах зүйл нь шуудангийн систем байдаг. Та энгийн шуудан аль болох сонголгүй, экспресс шууданг худалдан авагчиддаа санал болгон, мөн тайлбар дээрээ энгийн шуудан удаж хүрнэ гэдгийг сануулаарай. Мэдээж худалдан авч байгаа хүний сонголт шийдэх ч хэт удвал та алдагдал хүлээж болох юм. Гэхдээ аль ч тохиолдолд та үнэлгээгээ алдаж болохгүй тул хэрэглэгчдээ сэтгэл өндөр үлдээж, мөн тухайн сайтын үйлчилгээний нөхцөл гэрээтэй сайн танилцаж, дагах хэрэгтэй гэдгийг санаарай. Жишээ нь байгальд ээлтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн эсгий таавчгийг 3000 төгрөгөөр аваад нэг бүрийг 8000₮-тэй тэнцэх үнээр зараад нийт 10000 ширхэг борлуулсан нэг Монгол залуу байсан. Бэрхшээл, эрсдэл олон ч давж гарч чадвал цаана нь боломж харагдаж байдаг.

4. Themeforest.com - Компьютер, дизайны мэдлэгтэй хүмүүсийн хувьд өөрийгөө хөгжүүлэн өөрийн хийсэн бүтээлүүд, вэб сайтын загвар, powerpoint-ын загварууд, зарим жижиг код, нээлттэй эхийн системүүдэд зориулсан нэмэлтүүдийг хөгжүүлэн зарж мөнгө олох боломжтой вэб хуудас. Монголчууд бас эдгээр сайтыг ашиглан амжилттай бизнес хийж байгаа залуус байдаг.

5. Freelancer - Интернэтээр тодорхой ажлыг авч заасан хугацаанд нь хийж өгөөд мөнгө авдаг ажил. Жишээ нь ямар нэг юм шивэх, вэб хуудас хийх, санхүүгийн тайлан хүртэл гаргах гээд янз бүрийн интернэтээр хийх боломжтой ажлууд байдаг ба хийлгэх хүмүүсийн тавьсан ажлыг авч хийж өгөөд мөнгөө авдаг. Энэ төрлийн олон вэб сайтууд байдаг. Мөн Энэтхэг, Хятад, Пакистан зэрэг өрсөлдөгчид маш их байдаг. Гэхдээ мэдээж чадах ажлаа олоод хийж өгөөд явах боломжтой юм. Зарим төлөөлөгчид: freelancer.com, odesk.com, elance.com, peopleperhour.com, fiverr.com Мөн ижил төстэй mturk.com гэх мэт сайтууд бий. Энэхүү сайтаар та Англи хэлтэй бол видеог текст рүү хөрвүүлэх, зарим нэг зүйл ялгах зэрэг ойр зуурын жижиг ажлууд хийгээд мөнгө олж болно. Хэдийгээр маш бага хэмжээний хөлстэй ч олон ажил хийгээд мөнгө олох боломжтой байдаг гэх мэт янз бүрийн интернэт ажлын сайтуудаар ажил хийж мөнгө олох боломжтой.

6. Онлайн бирж дээр ажиллах - Интернэтээр мөнгө олох боломж нэлээн өндөр арга бол энэ юм. Гэхдээ мэдээж тэр хэмжээгээрээ алдах эрсдэл ч өндөр. Forex буюу вальютын арилжаа голлодог ба та зарим компаниудын хувьцааг худалдаж авч, борлуулж бас болно. Хэрвээ та энэ талаар огт мэдлэггүй бол etoro.com зэрэг сайтаас эхлэх нь хамгийн тохиромжтой. Мэдээж Англи хэлний мэдлэг чухал. Etoro.com сайтын хувьд онлайн брокерын сошиал сайт бөгөөд та бусдаас суралцах, дуурайх боломжтой байдаг. Гэхдээ энэ тал дээр мэдлэгтэй бас эхлэх мөнгө илүү боломжтой тохиолдолд өөр сайт сонгосон нь дээр гэсэн шүү. Анхлан суралцаж байгаа 50-200$-т эхлэх хүсэлтэй бол та яг одоо энд дараад eToro.com сайтад бүртгүүлээрэй.

7. Интернэт мөрий - Спортын мөрий тавьдаг олон сайтууд байдаг. Жишээ нь Soccer Bet гээд Google-ээс хайхад олон тооны ийм сайтууд байдаг ба та бүртгүүлээд мөрийгөө тавиад хожиж чадвал мөнгөө өсгөх боломжтой арга юм. Гэхдээ мэдээж алдах эрсдэл бий гэдэг нь тодорхой байх. Бас маш сайн судалж эхлэхгүй бол хуурамч, залилагч вэб сайтууд байдаг гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.

8. Урлагийн бүтээл борлуулах - Өөрийн дуу, видео, зураг, баримал гээд урлагийн бүтээлүүдээ iTunes store, artpal.com, зэрэг сайтууд цаашлаад 3-т дурдсан сайтуудаар борлуулах боломжтой. Мөн өөрөө зохиол бичээд eBook хэлбэрээр борлуулах ч боломж бий. Мэдээж ашиг өндөртэй зах зээлд борлуулахын тул Англи, эсвэл өөр олон хүн унших хэлээр бичих хэрэгтэй. Мөн өөрөө үүнийгээ сошиал медиа сайтууд зэргийг ашиглан сурталчлах хэрэгтэй. Мөн та өөртөө итгэлтэй байгаад, танд гарааны хөрөнгө байгаа бол Google Adwords ашиглаад 2-т байгаа сурталчилгаа авч тавихын эсрэгээр Гүүгл сурталчилгааг сайтдаа байрлуулдаг олон хуудсаар сурталчиглаагаа Гүүглд төлбөрийг нь төлж өгөөд л хийлгэж бас болох юм.

9. Reseller - Ямар нэгэн онлайн бүтээгдэхүүний борлуулагч хийх. Жишээлбэл Voip буюу олон улсын хямд ярианы үйлчилгээний борлуулагч, домэйн нэрний борлуулагч зэргийг хийх боломж байдаг. Гэхдээ энэ нь ихэвчлэн гадаад валютаар хийгдэх тул Монгол дахь үйлчилгээнүүдээс үнэтэй болдог ба та өөрийн ашгийг ихээр нэмэхээр бусадтай өрсөлдөх боломж бага тул бага ашиг нэмж багахан хэмжээний ашиг олдог сул талтай. Магадгүй олноор нь ихээр нь борлуулж чадвал боломжийн ашиг олж магадгүй л юм.

10. Интернэтээр судалгаа бөглөх - Мэдээж Англи хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй. Бас тийм ч ашигтай биш. Туршаад үзье гэвэл дараах сайтуудыг туршаад үзэж болох байх. Toluna, Vivatic, The Opinion PanelMySurvey, YouGovSurveyBodsValued OpinionsiPollGlobal Test Market, HivingPanelBaseHarris PollOpinion Outpost, YourwordPineconeIPSOSNew Vista.




  • 15385
  • 6
  • 2

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

ОЙЛГОСОНГҮЙ
Зочин хэзээ бичсэн: 2016-08-09 15:14 | |
Мөнгө олох гэж гадаадын элдэв сайтуудын рекламууд үзэж дарж, хайран цаг хүчээ дэмий барж байснаас Монголдоо ажлынхаа хажуугаар давхар ажиллан нэмэлт орлого олох баталгаатай арга байна. Би нэмэлт орлого олох гэж гаднын сайтуудын реклам хэдэн сараар дарж дансандаа овоо хэдэн доллар цугларсан боловч мөнгөө авах гэхээр худлаа байдаг юм. Хайран цаг, итгэл үнэмшлээ зарцуулсандаа харамсаж явдаг.Дээр нь чиний нээлгэсэн олон улсын виза картны дугаар, нууц үгийг ашиглан чиний дансыг хакерууд ашиглаад үлдэгдэл хэдэн доллар байвал сар сар суутгаад байдаг боломж олгоно гэсэн үг. Хааж байж санаа амарсан. Би интернэт ашиглан мөнгө олох олон олон арга судалж, ажиллаж байсан боловч амжилт бараг гарахгүй шүү. Болдог нэг нь байдаг л юм. Гэхдээ хэцүү. Анхандаа овоо хэдэн доллар аваад явж байтал эргээд суутгаж аваад байдаг болохоор дээр хэлсэнчлэн дансаа хаалгахаас өөр аргагүй болсон. Харин үүний оронд Монголдоо ажиллаж найдвартай нэмэлт орлого олох боломж байнаа. Хийсэн ажлынхаа хөлсийг сар бүрийн 20-ны өдөр доллараар бэлнээр нь авна. Энэ компани хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг учир таны цалингаас 10хувийн татварыг суутгаж таны нэр дээр татварын бичилт хийхээс гадна НӨАТ-ын буцаан олголтын баримт ч өгдөг. Сардаа 100-300 түүнээс ч илүү доллараар нэмэлт цалин авч байгаа хүмүүс их байна. Би бүтэн жил гаран энд ажиллаж одоо сарын цалин 180-280 доллар болоод байна. Энэ компани нь олон улсын төслийн байгууллага бөгөөд санхүүжүүлэгч нь хятадын нэр хүндтэй томоохон тэрбумтан юм байна лээ.Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол amoura_1001@yahoo.com хаягаар харьцаарай
Зочин хэзээ бичсэн: 2016-05-10 14:26 | |
Тэр дардаг сайтууд олж болдог л гээд байдаг юм билээ. Яг найдвартай эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Нээрээ Adf.ly мартсан байна баярлалаа.
Алмас хэзээ бичсэн: 2015-08-01 20:36 | |
onbux neobux edgeeruud heveeree ajilladag yumuu
gantsetseg (зочин) хэзээ бичсэн: 2015-04-15 17:50 | |
бас нэг арга
adf.ly ашиглаад багахан хэмжээний мөнгө олоод байж болж байна.
zochin (зочин) хэзээ бичсэн: 2015-04-06 10:30 | |
Sainu
Зочин хэзээ бичсэн: 2015-03-28 10:17 | |



:-)