Нэг сумаар 80 туулай буудах буюу Галт үнэгээ зэвсэглэцгээе

 Нүв нүцгэн галт үнэгтэй сууж байгаа бол одоо зэвсэглээд аваарай. Тэгвэл танд өөр юу ч хэрэггүй болно. Хэрэв одоо болтол Internet Explorer -тойгоо зууралдаж суугаа бол одоо цаг нь ирсэн яг одоо энд дараад татаж аваад суулгаарай.

 За тэгээд энэ зэвсгүүдийг суулгана. Ингэхдээ миний тавьсан холбоос дээр дарж ороод Install Now гэсэн товчин дээр дараад хэдэн секунд хүлээгээд Install товчийг дараад суулгаарай. Тэгээд Restart товчийг бол даралгүй бүх өргөтгөлөө суулгаж дууссаныхаа дараа restart-ийг дараарай.

Өргөтгөлүүд:Google reader watcher За энэ бол миний хамгийн хайртай зэвсэг. Та google-ийн бүртгэлтэй юу? Хэрэв байхгүй бол одоо бүртгүүлээд google reader-ийг хэрэглэж эхлээрэй. Тэгээд л энэ зэвсгийг суулгаад google рүүгээ нэвтэрсэн байхад таний унших дуртай сайтуудын шинэ бичлэгүүдийг таньд мэдэгдэж байх болно.

BlogRovr - Дуртай блогууд руугаа оролгүйгээр л шинэчлэлтийн тоймыг нь шууд үзэж байгаа дэлгэцэн дээрээ хараад байна ярзайтал инээх

TryAgain - За энэ бол маш хэрэгтэй. Зарим веб хуудсууд эхний даралтаар тийм хуудас байхгүй байна, дахиж оролдоно уу гэдэг дээ. Таний дандаа ордог сайт ч бас заримдаа тэгдэг бол энэ зэвсгийг суулгасанаар асуудалгүй болж байгаа юм.

FlashGot - Мэдээж татаж авах. Та шууд интернет хөтчөөрөө татах уу? хурдан татагч програмаар татах уу гэдгээ сонгож болно. Нэг хуудсан дээр байгаа татаж болох бүхнийг татах, эсвэл сонгож байгаад татах гээд л ер нь лайтай. Суулгаад үз!

FoxTorrent - Torrent файлуудыг шууд л firefox-оороо татаад авчихна баярлах Firefox нээлттэй веб үзэж байхад татаж байнаа гэсэн үг.

InterNote - Веб хуудас үзэж яваад ямар нэг юм тэмдэглэх хэрэг гардаг уу? За тэгвэл энэ маш хөөрхөн наалтыг таньд санал болгож байна. Вебийн хаяг, энэ тэр гээд юу хүссэнээ түр тэмдэглээд дэлгэцэн дээрээ наачихна. Хамгийн гол нь үзэж байгаа хуудсаа хаах шаардлагагүй баярлах

GSpace - Дахиад л таниас google-д бүртгүлтэй юу? гэж асуух байна. Google Mail-ийнхээ зайг ашиглаад интернет дээр өөрийн хүссэн юмаа  2Гб хүртэл зайнд хадгалах боломжтой. Маш амархан.

Gmail Notifier - Google мэйлд чинь шинэ мэйл ирсэн эсэхийг таньд мэдэгдэнэ. Заавал мэйлийнхээ хуудас руу оролгүйгээр энийг мэдээд баймаар байна уу? Таний жинхэнэ нарийн бичиг дээ баярлах

WebMail Notifier - Энд бас өөр олон веб мэйлүүдийг мэдэгдэгч.

Thunderbird Biff - За энэ Thunderbird хэрэглэдэг хүмүүст зориулсан мэйл шалгагч.

TabRenamer - Та үзэж байгаа хуудаснуудаа нууцалмаар байна уу? Ажил дээрээ зарим хуудас руу орж үзэхэд хэн нэг нь хүрээд ирэх вий гэж санаа зовж суудаг уу? Тэгвэл энэ таньд туслана.

 WOT - Веб сайт шалгагч. Таний орж буй веб хуудсыг хэр зэрэг аюултай, эсвэл хэр их найдвартай хуудас болохыг энэ нөхөр хэлж өгнө. 100% биш ч гэсэн дажгүй.

Magic Video Downloader - YouTube гэх мэт видео сайтуудаас үзэж буй видеогоо компьютер рүүгээ татаж авахад таньд туслах болно. FLV (flash video file) хэлбэрээр татаж авах ба та дараа нь үзэхдээ Classic Media Player (klite codec pack) юмуу FLV Player ашиглаж үзээрэй.

Mozampeek streamer - Дууны файлуудыг шууд сонсох, татаж авах гээд олон янзын боломж таньд олгоно. Дээр нь давхар програм асаалгүй компьютер дээрх дуунуудаа ч бас галт үнэгээрээ сонсоно гээд бод доо. Би ч дуртай, та ч бас дуртай болно, бүгдээрээ дуртай ярзайтал инээх Одоохон суулгаарай.

FoxyProxy - Энэ Прокси ашигладаг хүмүүст зориулсан амарчилсан галт үнэгийн өргөтгөл.

За тэгээд цааш нь зөндөө байгаа та өөрөө хүссэнээ хайгаад олоорой.

https://addons.mozilla.org/en-US/firefox/ энэ хаягаар ороод extensions дундаас хайгаарай.

© Таалагдсан бол тараагаарай!

2008-1-5,21:43 | Ангилал: Програм софтууд
Илгээх | 7777 хүн уншсан | Бичсэн: Админ

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (6) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт
Зочин хэзээ бичсэн: 18:51, 2010-9-6 | |
гайхах
Зочин хэзээ бичсэн: 17:57, 2010-8-10 | |
SD
Admin.d bayrlaj bnaa. Uneheer saihan medeelel bn
Зочин хэзээ бичсэн: 16:54, 2009-11-9 | |
прокси сервер
Зочин хэзээ бичсэн: 12:10, 2009-5-3 | |
dajgui shvv
cordial_247 хэзээ бичсэн: 03:39, 2009-4-6 | |
Атмандаа хайртай. Нүцгэн галт үнэгтэй хүнэ байлаа шүүдэээ өдийг хүртэл. Хайрт Атамандаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг күсий.

yuki хэзээ бичсэн: 13:13, 2008-1-6 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant