RSS буюу шинэчлэл тандагч гэж Really Simple Syndication гэсэн үгийн товчлол. Тэгээд энэ нь блогийн шинэ бичлэгүүд, янз бүрийн сайтын шинэчлэлтийн талаарх мэдээллийг тодорхой давтамжаар шалгаж түүнийхээ тоймыг үзүүлдэг нэг тийм зүйл юм. RSS-ыг бас өөрөөр "feed", "web feed" ч гэж нэрлэдэг. RSS-ыг хүмүүс ихэвчилэн өөрийн дуртай сайтын шинэчлэлтийг цаг алдалгүй шалгаж байхад зориулагдсан хялбар хэрэгсэл болгож ашигладаг.
Podcast feed - Podcast-д шинээр ямар нэгэн дуу, мэдээ, видео нэмэгдсэн эсэхийг шалгана. Монголоор олон янзаар орчуулагдаж байгаа ч (захиалагч, шинэчлэл мэдээлэгч г.м) Тандагч гэвэл илүү дөхөх юм.
Тандагчийг хэрхэн ашиглах вэ? Та өөрийн хүссэн веб сайт, эсвэл блогоос тухайн блогийн шинэчлэлт тандагчийн хаягийг олж авснаар өөрийн feed уншигч програм, эсвэл feed уншигч веб сайтыг ашиглан тогтмол тухайн сайтын шинэчлэгсэн эсэхийг мэдэж байх юм. Тандагч уншигч сайт нь тухайн сайтад шинэ бичлэг нэмэгдсэнийг мэдээд таньд мэдээллэж, тоймыг харуулдаг. Жишээ нь Google Reader (http://www.google.com/reader) сайтыг ашиглаж болох юм. Ингэхдээ та бүртгэлгүй бол бүртгүүлнэ. Бүртгэлтэй бол нэвтэрч ороод Add буюу нэмэх хэсэгт өөрийн хүссэн блогийн хаягийг оруулах хэрэгтэй. Жишээлбэл: https://www.blogmn.net/dusal гэсэн блогийн RSS хаягийг блог руу нь ороод авбал https://www.blogmn.net/dusal/rss гэсэн хаяг байна. Энэ хаягийг Тандагч уншигчдаа оруулж өгнө. Ингэснээр та https://www.blogmn.net/dusal блог руу оролгүйгээр тухайн блогт бичлэг нэмэгдэхэд мэдэгдсэн эсэхийг зөвхөн Google Reader хуудас руугаа орсноор мэдээд байх боломжтой болох юм.
Хэдийгээр RSS, RSS2, Atom гэх зэрэг олон янзын тандагчид байдаг ч ерөнхий ажиллах зарчим нь адил юм.
(Эх сурвалжийг https://yukisan.blogmn.net/-с)
Холбоотой бичлэгүүд:
- Гүүгл уншигч (http://tustai.blogspot.com/2010/03/blog-post_14.html)
- RSS ашиглах + Google Reader
- Yahoo Messenger + Google Reader
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
www.gmail.com лав энүүгээр бүртгүүлэхэд тэгэх хэрэггүй байдаг...