Алмас

За ХP хэрэглэдэг бол наашаа суугаарай!
Таний 2Гц хурдтай Pentium IV танийг хүлээлгээд удаад байна уу? Тэгвэл наашаа суу! Таний хуучин компьютер гологдоод гацаад байна уу? Бас та компьютерээ асахыг нь хүлээгээд баахан удаан суудаг уу? Тэгвэл энийг нэг туршаад үзээрэй!

Хэрхэн компьютерээ хурдан ажиллуулах вэ?
WindowsXP дээр нэлээн олон хэрэглэдэггүй програмуудыг авч хаяснаар компьютерээ хамаагүй хурдан ажиллуулах боломж байдаг... Таний компьютер хаана ч байхгүй хурдан байж ч болно... Гэхдээ л энэ арга бүүр илүү хурдасгана
За энд би нэг хэдэн аргаас бичье. Өөр арга мэдэх хүмүүс бас сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй!

Add/Remove Programs
Хуучин хэрэглэхгүй болсон програм, тоглоомуудаа устгаж байх. Олон програм ямар нэгэн байдлаар систем ачааллахад давхар ачаалладаг функцуудыг агуулж байдаг. Хэрвээ та ашигладаггүй бол тэдгээр програмыг устгасанаар тэр програмын ашиглаж буй хурдыг хэмнэх болно гэсэн үг.
Start-->Control Panel--> Add/Remove Programs гэж ороод хэрэглэдэггүй програмуудаа uninstall хийж устгаарай!



Remove Your Background
Тэгэлгүй яахав. Та маш гоё зураг дэлгэцийнхээ фононд хийжээ. Гэвч энэ ч бас компьютерийн чинь ажиллах хурдаас хумсалж байгаа эд. Асаах унтраахаас өөр үед та бараг энэ зургийг хардаггүй. Бараг л ямар ч ашиггүй эд шүү дээ. Энийг одоо аваад хаячих. Яахав мэдээж дэлгэцийнхээ зургийг хараад баясаад суудаг бол нэг өөр хэрэг Бүх цонхоо хаагаад хоосон дэлгэцэн дээр, ямар нэгэн програмын дүрс(icon)-гүй газар хулганыхаа баруун товчийг дараад properties гэдгийг дараарай. тэгэхэд доорх цонх гарч ирнэ.



Тэгэхээр нь Desktop гэсэн дээр дарахад доорх цонх гарч ирнэ.



Зураг дээрхтэй адилаар none гэж сонгоод color: гэсэн хэсэгт хүссэн өнгөө сонгоод OK дараарай!


Remove the Special Effects

Windows XP их гоё, цонх нь томрохдоо ч сонин эффекттэй, хулганы заагч сүүдэртээд л... Гэвч эдгээр гоё эффектүүд нэлээд ихээр компьютерийг удаан болгодог байна. Энэ бол зөвхөн л өнгөн тал шүү дээ. Тэгэхээр та яг одооноос эхлээд компьютерээ best performance-р хэрэглээрэй!
Үүний тулд та хамгийн эхлээд Windows товчоо дарж байгаад Pause(Break, Brk) товчийг дараарай!
Эсвэл Start->Control Panel->System гэж орж болно. Бас Windows Explorer (WE)-ээ нээж байгаад My Computer (MC) дээрээ хулганы баруун товчоо дараад properties гэж нээж бас болно. За ингэхэд доорх цонх гарч ирнэ.



Тэгээд Advanced хөндлөн цэс рүү ороорой!



Ийм цонх гарч ирэв үү?
Тэгвэл тэр улаанаар дугуйлсан шиг performance->settings рүү ороорой.



Adjust for best performance гэж сонгоод OK. За яасан Wink хэхэхэ Санаа зоволтгүйээ. Энэ чигээр нь хэрэглэмээргүй байвал буцааж болох ч бас нэг арай өөр арга зааж өгье.
Өмнө заасны дагуу дэлгэцийн тохиргоогоо нээгээрэй!



Харин энэ удаад Desktop биш Appearance хөндлөн цэсийг сонгоорой. Тэгээд Windows and Buttons гэсэн хэсэгт Windows XP Style гэж сонгоод, color scheme дээр нь өөрт таалагдсанаа сонгоод OK. Weedman 36_1_55[1].gif


MSCONFIG

Windows XP-д бас тэр болгон хэрэглэгддэггүй шаардлаггүй сервиc үйлчилгээнүүд нэлээн байдаг. Та тэдгээрээс disable хийснээр хурдан ажиллах боломжтой. Гэхдээ энийг хийхдээ бага зэрэг компьютерийн мэдлэгтэй байх хэрэгтэй.
Үүний тулд эхлээд Start->Run.. гэж эсвэл Windows товчийг R товчтой зэрэг дарж доорх цонхыг нээгээрэй!



тэгээд нүдэнд нь msconfig гэж бичээд Enter дараарай.



Гарч ирсэн цонхноос Start-Up гэдгийг сонгоход windows анх асахад автоматаар асаж буй програмуудын жагсаалт гарч ирнэ. Та эндээс анх асах шаардлагагүй програмуудаа сонгоод disable болгоорой.



Мөн та Services хэсгээс windows-н зарим сервисүүдийг хааж болно. Гэхдээ мэдээж үүнийг хийхэд таньд тодорхой компьютерийн мэдлэг хэрэг болох болов уу. Учир нь хэрэгтэй сервисийг хаачихвал та дараа нь хэрэглэж чадахгүй гэсэн үг болохоор мэдэхгүй бол Start-up-аас бусад хэсгийг битгий оролдоорой!

За нэг ийм зүйл байна. http://reviews.cnet.com/4520-10165_7-5554402-1.html бас энэ
http://www.upcweb.com/D3B/TweakingXP.aspx давхар сонирхоно биз дээ.


Disable System Restore

Та System Restore функцыг ашигладаг уу? Би лав ашиглаж байсан тохиолдол байдаггүй. Энэ функцыг хааснаар таний компьютер мэдэгдэхүйц бүүр эрс хурдан ажиллахыг та мэдрэх болно. Үүний тулд та дээр заасантай адилаар System Properties-г нээх хэрэгтэй.



Тэгээд хөндлөн цэснээс System Restore гэдгийг сонгоорой. Гарч ирсэн цонхонд Turn off System Restore on all drives гэснийг чагтлаад ОК дараарай.



Та мэдээж ингэснээр System Restore функцыг дахин хэрэглэх боломжгүй болно. Гэхдээ таний ХP танигдахын аргагүй хурдлахыг та анзаарна.


Clean Registry

Бас нэгэн компьютерийн ажиллагаанд нөлөөлдөг зүйл бол uninstall хийгээд устгасан ч Windows-ийн registry үлдэж, тэр нь ажиллагааны хурданд нөлөөлдөг. Үүнийг зориулалтын цэвэрлэгч програмууд ашиглан цэвэрлэдэг.

Бусад

1. За мөн та үндсэн хатуу дискээ defragment хийснээр хурдыг нэмэх боломжтой.
Үүний тулд [start]-> [all programs]-> [accessories]-> [system tools]->[disk defragmenter] гэж нээгээрэй.



тэгээд үндсэн хатуу диск C:-гээ сонгож байгаад [Defragment] товчийг дараарай. Үүнийг хийх үедээ бусад бүх програм хаалттай, та огт P С-ндээ хүрэлгүй орхисон нь дээр. Таний дискний хэмжээнээс хамаараад зарцуулагдах хугацаа нь янз бүр байна. 5-45минут гэж бичсэн байдаг ч түүнээс илүү удахыг ч үгүйсгэхгүй юм.

2. Adware, Spyware тагнуулын програмуудыг устгах хэрэгтэй. Эдгээр нь нууцаар таний компьютерт ажиллаж нэлээд их төвөг уддаг, бас аюултай. Тэгэхээр танд 2 програмыг санал болгож байна.
http://www.lavasoft.de/software/adaware/
болон үнэгүй програм болох
http://www.safer-networking.org/
эдгээр програмыг татаж аваад шалгаад тагнуул програмуудаас компьютерээ цэвэрлэснээр маш хурдан болохыг, ялангуяа интернэт рүү сүнгэнэхийг та мэдрэх болно.

3. Вирусынхээ програмыг зөв сонгоорой. Зарим вирусын програмууд маш удаан байх тал байдаг. Бас вирусын програм суулгаснаасаа хойш нэг удаа бүрэн шалгалт хийж орхиорой! Мөн вирусын програмынхаа тохиргоог сайн хийж өгөөрэй!

4. Интернет хөтөч програм та ямар програм хэрэглэдэг вэ? Internet Explorer-оо? Хэрвээ тийм бол одоохон солих хэрэгтэй гэж зөвлөх байна. Та хамаагүй хурдтайгаар, бас илүү хамгаалалт сайтаагаар, илүү найдвартайгаар интернетээр аялахыг хүсвэл Mozilla Firefox програмыг яг одоо татаж авч суулгаарай!!
Opera хэрэглэдэг бол танийг Firefox хэрэглэхийг зөвлөх байна. Opera- нь хэдийгээр харьцангуй хурдан мэт боловч зарим нэгэн веб функцууд, javascript үйллүүдийг биелүүлэх чадвараар дутмаг байдаг. Тэгэхээр та одооноос эхлээ Firefox програмыг хэрэглээрэй.

Энд дарж татаж авах хуудас руу очоорой! Хэлээ сонгоод ч татаж авч болно.

За тэгээд эцэст нь хэлэхэд заавал Firefox-г сонгоорой! Бас найз нөхөддөө энэ хичээлийг зааж өгөөрэй гэж хүсье!

Мөн та энд дарж манай самбарт энэ талаар ярилцаж болно шүү! Урьж байна! :)

  • 8950
  • 5
  • 1

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Бүгд хэрэгтэй юмнууд байна өө. Илүү дутуу юм алга.

Өөр хэрэгтэй юм нэмж суулгамаар бол http://dusal.blogmn.net/25617/make-perfect-windows-desktop-unegui-urgun-heregleenii-programuud-tataj-avah.html ийшээ ороод үзээрэй.
xvv хэзээ бичсэн: 2009-12-30 21:30 | |
dvv nar egchidee tuslaarai
my pc samsung nertei ym bna, minii pc-n deer iim ymnuud bnaaa ali n heregtei ali n hereggvig medehgvi ymaaa dvv nar medeh ym bwal sain tailbarlaad heleed ogoorei .
-adobe flash player 10active,
-google talk plugin,
-microsoft net framework 1.1,
-MS net framework 2.0,
-MS visual C 2005atl update kb 973923-x86 8.0.50727.4053,
-MS visual C 2005 redistributalde,
-MSXML 4.0sp2 (kb954430),
-msxml 4.0sp2 (kb973688),
-msxml 6 service pack2 (kb973688),
-nvidia drivers,
realtek ac 97 audio,
security update for windows xp(kb941569),
-update for windows media player 10(kb926251)za iimel ymnuud bna da bas baahan iim ym bnaa baahan bolchloo,
- windows xp software updates, geel daraagaar n security uodate for windows xp (kb973525) geed adilhan baahan ymnuud garaad bnaaa control panel dotor n
suwdaa хэзээ бичсэн: 2009-12-30 20:56 | |
rolling on the floor
Зочин хэзээ бичсэн: 2009-12-05 07:07 | |
Баярлалаа
Баярлалаа, үнэхээр хэрэгтэй зааврууд байлаа.
Cru хэзээ бичсэн: 2009-01-15 16:18 | |
thinking
Зочин хэзээ бичсэн: 2008-11-04 10:26 | |



:-)