Winrar програмыг ашиглан жижиг хэмжээний суулгагч бэлдэх боломжтой юм.
Бэлдэх нь:
- Архив фаил шинээр үүсгэх юм уу суулгагч болгох архив фаилаа сонгоно.
- Баруун товчоо дараад “Add Files to archives“ дарна.
- Нээгдсэн цонхонд “Create SFX Archive”гэсэн чагтыг бөглөнө.
- Тэгээд тэр цонхны Advanced хөндлөн цэс рүү ороод SFX Options товчийг дарна.
- Ингэхэд суулгагчийн нарийн тохиргоо хийх шинэ цонх нээгдэнэ.
Суулгагч тохируулах:
- General : Энд хааш нь задлахаа тохируулна. Мөн суулгагч задлаж дууссаны дараа, эсвэл өмнө нь ямар нэгэн фаил ажиллуулах тохиргоо хийж болно.
- Advanced: Энд дараах нэмэлт тохиргоонуудыг хийж болно.
- Хуулахын өмнө задлах хавтсанд хуучин байгаа фаилуудыг устгаж болно..
- Дэлгэц болон start цэс, Start цэсний/ Programs эсвэл компьютер асах бүрт асахаар startup дотор холбоос үүсгэж болно. Энд зохих утгуудыг нь зааж тохируулж өгөх хэрэгтэй.
- Modes: Энд өөрийн хүссэн горимыг тохируулж өгч болно.
- Түр хадгалах хавтас руу задлах тохиргоо (Temporary mode)
- Чимээгүй горим нь ямар нэгэн зүйл асуулгүй шууд суулгах тохиргоо (Silent mode)
- Дарж хуулах тохиргоо. Асуух, бүх фаилыг дарж хуулах, эсвэл фаил урьд нь байвал алгасах гэсэн сонголтуудаас сонгоно.
- Text and Icon : Цонхондоо нэр өгөх болон бичиг бичгэн мэдээлэл харуулахыг энэ хэсэгт тохируулна. Мөн ico фаил ашиглан суулгацын жижиг дүрсийг (icon) өөрийн хүссэнээр солих бол энд оруулж өгнө. Бас суулгацын толгойн зургийг ч мөн өөрийн хүссэн зургаар сольж оруулах боломжтой.
- License: Энэ хэсэгт та суулгацынхаа талаарх лиценз, зөвшилцлийг тохируулж өгч болно.
Ингээд л ok ok гээд л шууд задлан суулгадаг суулгагч тань бэлэн болно.
Хэрвээ суулгац бэлдэх талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарж самбар руу очоорой!
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Зочин хэзээ бичсэн:
2010-05-12 13:37 | |
Зочин хэзээ бичсэн:
2009-11-24 01:48 | |
Зочин хэзээ бичсэн:
2009-11-04 16:06 | |