(Хишгээгийн блогоос) бага зэрэг нэмэлтийг Алмас...
Шооткат - Shortcut (Богино хэрчилт гэж махчлан орчуулж болно-Гаран дээрээс Alt, Ctrl, Shift зэрэг товчуудыг ашиглан зарим үйлдлийг хийх.
Тэмдэглэх байдлын жишээ: Ctrl+Alt+Del гэж байвал эхлээд Ctrl товчийг дарж байгаад дарсан хэвээрээ Alt-ийг дараад Del-г дарна. гэсэн үг )
Хэрэглэгдэхүүн - Application (Хэрэглээний програм гэж хэлж болох байх)
Юм - Item (Ямар нэг юм хэхэ)
Зарим хүмүүсийг харахаар компьютер эзэмшиж байгаа үнэхээр урамтай, хурдан юм шиг санагддаг уу. Тэр үед дэлгэц рүү давхар ажихад, бүх юмнууд хурдан хурдан нээгдээд л, нэг л эвлэгхэн ажиллаад байгаам шиг. Үнэндээ шооткатийг ашигласнаар, бас арван хуруугаараа шивж сурснаар компьютерын ард удаан суудаг хүн нилээд цагаа хэмнэж болно шүү. Өнөөгийн мэдээллийн их эринд инженер, эдийн засагч, хуульч, эмч, багш, оюутан бүгд хүссэн хүсээгүй компьютерын ард ихэнхи цагаа өнгөөрөх нь гарцаагүй. Иймээс компьютер дээрхи ажиллаж байгаа цагийнхаа бүтээмжийг сайжруулах талаар анхаарцгаахгүй бол болохгүй нь. Яваандаа бол хүүхдүүдэд бүүр багаас энэ бүхнийг сургачих байх л даа. Тэгэхээр хүүхэд байхдаа сурж чадаагүй миний үеийн сүүлчийн могикануудад өгөх зөвлөмжүүд гэвэл:

- Юуны өмнө үндсэн шооткатийг ашиглаад сурчих хэрэгтэй болов уу,
- Дараа арван хуруугаараа англи үсгээр шивээд сурчихвал ч,
- Тэгээд арван хуруугаараа монгол үсгээр шивээд сурчихвал ч,
- Эцэст шинэ хэрэглэгдэхүүн сурж ашиглах бүрдээ шооткатийг ашиглаад явбал ч
Windows-ийн системийн шооткат
F1: Тусламж
CTRL+ESC: Start менu-г нээнэ
ALT+TAB: Хэрэглэгдэхүүн хооронд сэлгэнэ.
ALT+F4 эсвэл Alt+Space+C: Идэвхитэй байгаа хэрэглэгдэхүүнээс гарна.
SHIFT+DELETE: Юмыг шууд устгана.(Хогийн саванд оролгүйгээр)
Ctrl+Alt+Delete (Del): Winsows Task Manager
Зүүн Alt+Shift: Гарны драйверууд шууд солих default шооткат, Үүнийг Ctrl+Shift болгож сольж тохируулж болно.
Windows-ийн хэрэглэгдэхүүн дэх шооткат
• CTRL+C: хуулах
• CTRL+X: Зөөх
• CTRL+V: Буулгах
• CTRL+Z: Буцаах
• CTRL+B: Bold
• CTRL+U: Underline
• CTRL+I: Italic
Лого товчлууртай хамт хэрэглэгдэх шооткат
• : Start менu
• +R: Run dialog box гаргаж ирнэ
• +M: Идэвхитэй байгаа бүх хэрэглэгдэхүүнийг таскбар луу аваачна.
• SHIFT++M: Таскбар луу аваачсан хэрэглэгдэхүүнээ буцаана.
• +E: Windows Explorer- г дуудна.
• +F: Файл фолдерыг хайна
•+D: Идэвхитэй байгаа бүх хэрэглэгдэхүүнээ таскбар луу аваачаад дэлгэцыг харуулна.
• CTRL++F Компьютер хайна
• +TAB: Таскбар дээр байгаа хэрэглэгдэхүүн дунд сэлгэнэ. ( Дараа нь хэрэглэгдэхүүн рүүгээ орохдоо Enter дараарай)
• + L Дэлгэцийг амраах төлөвт оруулж нууц үг асуусан дэлгэц гарч ирнэ. Start->Switch User буюу хэрэглэгч солих үйлдлийн
• +Pause Break: System Properties dialog box -г гаргаж ирнэ.

Зарим хүмүүс дөрөв, зургаа эсвэл найман хурууны комбинацаар их хурдан шивдэгийм билээ. Хуучин ажлын цуг ажилладаг байсан нэг эгч лав дөрвөн хуруугаараа бүгдийг болгочихдог байсан. Тэгэхдээ ингэж шивж чаддаг хүмүүст хэлэхэд, эртхэн арван хуруугаараа шивж сураарай, дөрвөн хуруу арван хурууны хурдыг хэзээ ч гүйцдэггүйм гэж. Бас хажуугаас харахад жаахан хачин харагдаад байдгийм. Англи үсгээр, арван хуруугаар шивж сургадаг Typing Tutor for Dummies , TypeFast , Learning Type, Mavis Beacon гээд нилээд олон хэрэглэгдэхүүн байдаг. Эдгээр хэрэглэгдэхүүнийг ашиглаж, арван хуруугаар шивж сурахад үнэхээр амархан шүү. a,s,d, f энэ дөрвөн үсэгнээс эхлээд нэг нэг үсгээрээ нэмэгдээд явах тул сарын дараа чөлөөтэй шивдэг болчих байх гэж бодож байна. Тэгээд монголд хэрэглэгдэхүүний лицензын засуудал замбараагүй болохоор, та хэрэв хүсвэл эдгээр хэрэглэгдэхүүнийг амархаан олчих байх. Хэрвээ интернетэд байнга онлайн байдаг бол дараах хаягуудаар ороод үзээрэй. http://www.learn2type.com/, http://typera.tk/, http://www.typingtest.com/
Харин монголоор арван хуруугаараа шивж сурахад жаахан төвөгтэй байж магадгүй. Ийм хэрэглэгдэхүүн байдаг ч англи үсэг сургадаг хэрэглэгдэхүүн шиг тохиромжтой биш учир би шууд л болисийм даг. Хэрэв та жаахан хичээвэл, англи үсэг сурсантайгаа адилаар, хуруунуудаа зөв байрлуулаад компьютерын гар луу харахгүйгээр шивэх гээд оролдоод байвал удахгүй сурчихнаа.

Таны мэддэг, сайн чаддаг юмыг чинь нуршсан байгаа бол өршөөгөөрэй.
Алмасын зүгээс:
Мөн Windows-ээс гадна бусад програм болгонд ShortCut-уудыг байдаг ба үүнийг тохируулж өгч болдог. За жишээ болгоод WinAmp 5 хэрэглэгдэхүүнийг үзье. Options цэснээс Preferences-ийг нээгээрээ ЭСВЭЛ шууд Ctrl+P дарж болно. Цэснээс Global Hotkeys-г олоорой. Тэгээд Enable гэсний урд чагтыг бөглөчих. За одоо та Winamp 5 ажиллаж байгаа бол ямар ч програм дээр ажиллаж байсан гаран дээрээсээ WinAmp 5-аа удирдах боломжтой боллоо. Ctrl+Alt+Insert дараад үз дээ ;) Ctrl+Alt+Home гэхээр түр зогсож байна уу? Дараагийн дуу бол Ctrl+Alt+PageDown гээд л... Ямар үйлдлүүд хийхийг нь түрүүний цонхон дотроосоо цээжилчхээрэй. Ингээд л дуу сонсож суугаад дараагийн дууг сонсмоор бол заавал winamp-ын цонх руу шилжилгүйгээр Ctrl+Alt+PageDown байна шүү дээ. Бусад програмууддаа ч ийм байдлаар Шооткат ашиглах боломж ихэнх програмд байгаа.
Хишгээдээ баярлалаа.