Алмас

Firefox - Галт үнэг

Хэрэглэгдэх үгс:
internet browser - интернет хөтөч
add-ons (extension) - нэмэлтүүд
themes - загвар
export - гаргах
import - оруулах
bookmark - хавчуурга

За одоо ч Firefox гэж мэдэхгүй хүнгүй болоо биз дээ. Энэ бол сүүлийн үед хэрэглэгчдийг байлдан дагуулж, Internet Explorer-оос нь салгаж буй нэлээд сайн интернет хөтөч програм юм. Интернет хөтөч гэдэг нь интернет дэхь веб хуудсуудыг үзэхэд зориулсан програм юм. Internet Explorer (IE)-той адил төрлийн програм гэсэн үг юм. Харин IE-с юугаараа илүү вэ гэхээр:

1. Хамгийн гол нь хамаагүй илүү хурдан.
2. Хамгаалалт илүү сайтай.
3. Нэмэлт хэрэглүүрүүд суулгаж хэрэглэх боломжтой.
4. Үнэгүй.
5. Монгол хэл дээр хувилбартай.

6. IE, Оperа зэрэг веб хөтчүүдээс давуу тал нь кирилл болон бусад үсгүүдийг харуулах юникодыг бүрэн дэмжиж, javascript, java, flash зэрэг бусад технологиудтай хамгийн сайн зохицож ажилладаг. IE дээр Монгол ө ү үсгүүд дөрвөлжин дүрс болж харагдах нь элбэг, харин тийм хуудсыг Firefox-оор нээгээд үзээрэй. winking

7. Oлон үйлдлий системд ажиллах боломжтой. (Windows, MacOS, Linux)
8. Нээлттэй эхийн програм учир та хэрвээ хөгжүүлэгч бол өөрөө оролцон хөгжүүлэх, өөрийн нэмэлтийг хийгээд ашиглах зэрэг олон боломжтой.

За тэгээд алдарт Firefox хөтчийг энд дарж ороод хэлээ сонгон татаж аваарай.

+++Аdd-ons буюу Firefox-ын нэмэлтүүд.

Энэ нь Firefox хөтчид өөрт нь нэмэлт үйлдлүүд нэмэх юм. Жишээ нь та мэйл шалгагч, FTP програм, RSS feed уншигч, гарын драйвер, толь бичиг гээд маш олон нэмэлтүүдийг эндээс авч суулгаж болно.
За би өөрийн дуртай хэдэн нэмэлтийг танилцуулъя:
1. FlashGot - та энэ нэмэлтийг ашигласнаар шууд броузерээр татуулах, хурдасгагч програмаар татах, тухай цонхон дахь бүх холбоосыг татах гээд л маш олон амар хялбар функцуудыг ашиглах боломжтой болно.
2. Gspace - gmail мэйлтэй юу? байхгүй бол яг одоо нээгээрэй. Энэ нэмэлтийг ашиглана та өөрийн gmail -ын зайг ашиглан 2gb хүртэл файлуудаа хадгалах боломжтой. Хэрэгтэй гэсэн програмуудаа хуулаад орхичиход ер нь хэрэгтэй шүү.
3. PhishTank SiteChecker - таний орж буй сайтууд дээр фиш буюу тагнуул, таний нууц мэдээллийг тагнуулдагч мөн эсэхийг нь шалгагч бяцхан нэмэлт юм. Бас WOT гэж бас байдаг.
4. Sage - RSS уншигч. их олон юмгүй амар байдгийн.


+++themes буюу загваруудыг мөн нэмж суулгаж болно.

Export and Import bookmarks
Өөрийнхөө хавчуургатаа хадгалсан сайтуудаа яаж хадгалж үлдэх вэ. Firefox анх суулгах үед нь IE-ээс бас хавчуургуудаа firefox руу оруулж болно.
Харин компьютерээ засах, форматлах зэрэг тохиолдолд хэрхэн хавчуургуудаа хадгалж үлдэх вэ?

Bookmarks цэснээс Organize bookmarks... гэж хавчуурга зохицуулагчийг нээнэ. Тэгээд Import and Backup цэснээс  Backup... гээд json файлаар хадгалж авна. Мөн адил Restore->Choose File... гэж json файлаас оруулна.
Бас хуучин хувилбарууд дээр нь бол File->Export/Import гэсэн байдлаар html файлаар гаргаж оруулдаг.

Холбогдох мэдээлэл:
Firefox хайлтад Youtube, Болор толь зэргийг нэмэх болон бусад мэдээллийг энд дарж ороод дамжиж аваарай.


  • 9205
  • 6
  • 1

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

саин саиханииг хүсье, хэрэгтэи зүил их л баина, баинга ордог шүү,
Зочин хэзээ бичсэн: 2015-05-24 00:13 | |
facebook орох гэсэн алдаа заагаад I understand the risks гэсэн нь байхгүй бол яах вэ
Зочин хэзээ бичсэн: 2014-10-25 19:38 | |
Muu
Google Chrome ni hamaagv deer
Bat-Orshikh хэзээ бичсэн: 2012-02-05 23:34 | |
гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 2010-03-21 16:09 | |
миа миа миа миа миа миа миа миа миа миа миа миа миа миа баяртай байна ууртай ууртай хайртай үнсэлт үнсэлт алга ташилт миа гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү алга ташилт алга ташилт алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 2010-02-17 17:52 | |
миа миа миа миа миа миа миа миа миа миа миа миа mash muu bvgdiig medne mash muu
nmn хэзээ бичсэн: 2009-11-29 21:15 | |



:-)