Boot биш Windows XP-г хэрхэн суулгах вэ.
boot-гүй CD-ээс эсвэл hard disk дээрээс яаж XP суулгах талаар заавар.
Хэрэгтэй зvйлс:
1. DOS Boоt-тэй диск (floppy эсвэл CD)
2. Windows-н инсталл (CD эсвэл хатуу диск дээр)
3. smartdrv.exe гэдэг файл. Энэ файл байхгүй байж болох ч алдаагүй, хурдан суулгахын тулд байх хэрэгтэй.
Үйлдэл:
1. DOS Boot-ээ ачааллана (CD дээрээс ачаалласан бол CD-ээ сольж windows CD-ээ хийнэ)
2. smartdrv.exe файлыг дуудаж ачааллана.
3. Windows XP байрлаж буй хавтасны доторх i386 хавтас руу орно.
4. winnt.exe файлыг ажиллуулна.
(Ингэхдээ DOS-командууд ашиглана. Жишээ:а:c:downloadssmartdrv.exe (бүх замыг бүрэн зааж өгөөд файлын нэрийг бичээд enter.)
a:d: (enter дарна тэгэхэд d: болно. Энэ нь та a: (floppy) дискнээс d: (CD-ROM) диск рүү шилжлээ гэсэн үг. d: нь дискийг илэрхийлэх бөгөөд таний компьютерт үүний оронд өөр үсэг байж болно.)
d:dir (enter дарахад диксэн дээрх файлын жагсаалт харагдана)
d:cd i386 (enter дарахад d:i386 гэж харагдах ба та d: дискний i386 хавтсанд орсон байна)
d:i386winnt (enter дарахад Windows XP суулгалт эхлэнэ.))
DOS boot диск байхгүй бол та өөрөө бэлдэж болно.
Үүний тулд:
1. boot болгох уян диск(floppy)ээ диск уншигчид хийнэ. (диск дээрх бүх мэдээлэл арчигдах тул хэрэгтэй мэдээлэл байгаа бол уян диск дээрх мэдээллээ өөр диск рүү хуулж аваарай.)
2. Windows Explorer нээгээд a: буюу уян диск дээр хулганы баруун товчийг дарж нэмэгдэл цэснээс Format... командыг сонгоно. Ингээд нээгдсэн цонхонд Create an MS-DOS start-up disk гэсэн бичгийн урд талын чагтыг бөглөөд format товчийг дарна. Ингээд та boot уян дисктэй боллоо. Одоо smartdrv.exe файлаа үүн дээрээ хуулчихвал бүр амар болно.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
![ярзайтал инээх](http://www.blogmn.net/images/smiles/4.gif)
![](http://www.blogmn.net/images/guest.gif)
![](http://www.blogmn.net/images/guest.gif)
![баярлах](http://www.blogmn.net/images/smiles/1.gif)
![](http://www.blogmn.net/uploads/avatars/1_4512.jpg)
![](http://www.blogmn.net/images/guest.gif)
![](http://www.blogmn.net/images/guest.gif)
![hypnotized](http://www.blogmn.net/images/smiles/43.gif)
![](http://www.blogmn.net/images/guest.gif)