xvv

Үндэсний Хөгжлийн Цогц Бодлого (ҮЦХБ) гэж юу юм бэ? Энэ арай л биш юмаа. Мэдээж ямар нэгэн байдлаар удаан хугацааны хөгжлийн төлөвлөгөө, бодлоготой байхгүй бол болохгүй ч, одоо Улсын Их хуралд өргөн барьчихаад байгаа ҮЦХБ гэж нэрлэгдсэн энэ зүйлийг бол хөгжлийн бодлого гэмээргүй л юм байна. Улс үндэстэн өөрсдийн соёл заншил, бахархалаа устгасанаар хөгжиж байсан түүх би лав дуулж сонсоогүй юм байна. Та сонсож байсан уу?
За тэгээд би арай уншиж амжаагүй байгаа боловч Боловсролын хөгжлийн бодлого гэсэн ганц хуудсыг уншихад л ийм л юм байна даа гуниглах

...
- Суралцагчдын хүйсийн харьцааг тэнцвэржүүлнэ.
- Дунд сургуульд эрэгтэй багш нарын ажиллах боломжийг нэмэгдүүлнэ.
- Хөдөөгийн малчин өрхийн 0-6 насны хүүхдэд сургуулийн өмнөх
боловсрол олгох үйл ажиллагааг нүүдлийн аж байдалд нь тохируулан
зохион байгуулна.


ч гэсэн байх шиг? Хүйсийн харьцааг одоо яаж тэнцүүлэх болж байнаа? Хүчээр?
Мэдлэгтэй чадвартай л бол эрэгтэй, эмэгтэй багш нарын ялгаа юу байгаа юм бэ? Яагаад зүгээр л дунд сургуульд багшлах боломжийг нэмэгдүүлж болохгүй байгаа юм бол? г.м сонирхолтой зүйлс оржээ.

...
- 2015 онд багтаан англи хэлийг бүх нийтийн үндсэн гадаад хэл болгож,
латин үсэгт шилжих нөхцлийг бүрдүүлнэ. 2021 он гэхэд төрийн алба
бас англи хэлээр үйл ажиллагаа явуулах чадамжтай болно.


1. За хэрвээ энэ бодлого нь энэ чигээрээ батлагдаад мөрдөгдвөл нөгөө Монгол бичиг рүү ордог ч бүүр лөөлөө болох юм байна. Латин үсэг рүү шилжихэд маш их зардал гарна. Харин ач холбогдол нь юу вэ? Тийм зардлаар Монгол бичиг рүү шилжих боломжтой шүү дээ.

2. Төрийн алба үйл ажиллагаагаа англи хэлээр явуулах чадамжтай болно?? Тэгээд 2021 онд л тийм чадамжтай болох юм байна шүү дээ? Одоо тэгэхээр яадаг хэрэг вэ? Эсвэл энэ өгүүлбэрийн утга нь  Төрийн алба үйл ажиллагаагаа англи хэлээр явуулдаг болох гэсэн агуулгатай болж таарах уу? Бүх үйл ажиллагаагаа Англи хэлээр явуулдаг болох гэвэл 2021 он хүртэл бол болох нь болох байх шүү. Харин ямар зорилготой?

...

- Англи хэлээр сургалтаа бүрэн явуулдаг ахлах, мэргэжлийн болон их, дээд сургуулиудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Яахаараа Монгол хэлээрээ биш гадаад хэлээр бүрэн хичээл явуулдаг сургуулийг нь дэмжих болоод байгаа хэрэг вэ? Үүний оронд Америк болоод хөгжилтэй орнуудын сургуулиудыг Монголд салбараа нээх боломжоор хангаж урьж дэмжиж ажиллана гэхэд л болох биш үү? Улсаас мөнгө гаргаад Англи хэлтэй сургуулиудыг дэмжинэ гэсэн чинь нэг л коммунчилж социализм байгуулах гээд байгаа мэт сонсогдохгүй байна уу?.

Ард түмний хэл соёлоо хадгалаж үлдэх, эх оронч сэтгэлгээг үгүй хийх оролдлого мэт. Цаашилбал үндсэн хууль ч зөрчигдөөд байгаа юм биш үү?

Ердөө ганцхан хуудас уншихад л ийм байна. Бүгдийг нь уншвал боогоод үхсэн ч багадахаар юм болох юм байна л даа...

Энэ доорх холбоос дахь хошин өгүүллэг ч гэлээ ийм л юм хийгээд яваад байна уу даа? АГУУ ИХ УДИРДАГЧ "Англи хэлтэй" Энхбаяр тэргүүтнүүд маань: http://forum.dusal.net/viewtopic.php?t=59
уг нь дээрх нийтлэлд байгаа зүйлсийг ямар ч улсын оролцоогүй бид шийдвэрлэж өөрсөддөө ашигтайгаар зохицуулчихаж болмоор мэт? Ер нь санаа оноо авсан ч болохоор зүйлс байж магадгүй дажгүй нийтлэл.

Саяхан хэдхэн жилийн өмнөх түүх давтагдаад байна уу даа? Оросууд бидэнд хүчээр тулган бичиг үсгийг хэрэглүүлж, түүх соёлоо ч эргэж харах эрхгүй нийгмээс саллаа гэсэн чинь эргээд Орос гэдэг нь АНУ гээд солигдоод дахиад үргэлжилж байгаа хэрэг биш үү?


ҮХЦБ (УИХ-д өргөн баригдсан эхээрээ):
http://www.president.mn/include/mdc-2021uix.pdf

  • 3153
  • 6
  • 1

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

монголоороо ярьж сурцгаая монголчууд аа
Зочин хэзээ бичсэн: 2010-01-19 22:45 | |
Америкт байдаг миний нэг танилын охин Монгол хэл, Монгол соёлдоо үнэн сэтгэлээсээ хайртай. Сав л хийвэл Монголоор ярих гэж үзнэ. Буруу яриад хүмүүс шоолвол голдоо ортлоо гомдоно. Нэг удаа гүйж яваад уначихаад "Ээжээ, би хөхрөл авчихлаа" гэж хэлсэн. Тэр хүнийг бид шоолох эрхгүй, харин төрлөх хэлрүүгээ хутга мэс далайн дайрч, эрэмдэглэж байгаа өөрсдийгөө гэм нүгэлтэнд тооцох хэрэгтэй!!!

yagtiimee хэзээ бичсэн: 2008-07-16 11:16 | |
yagtiimee
Би олон хүний блогоор орж үзлээ. Тэнд олон янзаар, олон зүйлийн тухай бичсэн байна. Монгол хэлээр, гэхдээ хар ярианы, эсвэл дүрмийн алдаа ихтэй бичлэг дийлэнх нь байгаад харамсаж байна.

Хэлний дайн гэж нэг сэдэв оюутан байхдаа үзэж байлаа. Товчлоод хэлвэл ямар үндэстэн хүчирхэг байна, тэр хэл хүчирхэг байдаг. Улс гүрнүүд нэгийгээ байлдан дагуулж боолчилдогийн нэгэн адил хэл мөн ялгаагүй бие биентэйгээ дайтаж байдаг.

Дэлхийн хамгийн хүчирхэг улс Америк, Англи болон түүний хамсаатан /Австрали, Канад.../ бүгд англи хэлээр ярьж байна. Америк соёл хүчтэй байна. Бид өдөр тутам англи үг хэрэглэж үгсийн сангаа арвижуулж байгаа.

Магадгүй 13-р зууны үед хүн бүр Монгол хэл сурах шаардлагатай байсан байж болно. Монгол хэлний дамжаанд явж, дурын монгол хүн хэлний багш болоод бусад улсад хэл зааж байсан ч байж магадгүй.

Гэтэл өнөөдөр бидний төрлөх хэл өдөр тутам англи болон бусад хэлний хүчтэй дайралтанд өртөж, тулаан бүртээ ялагдаж байна. Хэлний хамгийн гол хэсэг болох бичих соёлоо Монголчууд бид өөрсдөө үгүй хийж эхэлж байна. Блог, блог. Чи дуртай зүйлээ бичиж болно. Гэхдээ эх хэлийг маань багахан эрэмдэглэж хэрэглээрэй гэж зөвлөх, гуйх байна. Хүн зурах гэж байгаа бол гаргүй, хөлгүй бас нүд, чихгүй эрэмдэг хүн зурж болохгүй биз дэ!
yagtiimee хэзээ бичсэн: 2008-07-16 11:16 | |
Баярлалаа. mongolbichig@dusal.net хаягаар бидэнтэй холбоо барихыг хүсье!
Монгол бичиг хэзээ бичсэн: 2008-07-02 15:17 | |
зар сурталчилгаа гэдэг нь хаана байгаан?
Зочин хэзээ бичсэн: 2008-07-01 10:42 | |
дэмжинэ
Сайн байна уу Эрхэм Хүү
Чиний үйл ажиллагааг дэмжиж, амжилт хүсэж байна. Намайг Чимэгбаатар гэдэг. Монгол хэл бичиг өчүүхэн судалдаг хүн. Холбоо тогтоож, хамтран ажиллавал илүү ихийг хийж чадах болуу гэж бодож байна.
Зочин хэзээ бичсэн: 2008-07-01 10:29 | |



:-)