За удаан хүлээсний эцэст Dreamweaver CS3, Photoshop CS4 2-ыг өнөөдөр Ubuntu Hardy дээрээ суулгачихаад сууж байна. :D Сэтгэл маш их өндөр байна. wine 1.1.7 -ийн сүүлийн хувилбар дээр хэвийн сууж, ажиллах боломжтой болжээ. Хувилбараа энэ хувилбар руу шинэчлэхийн тулд http://www.winehq.org руу ороод Download хэсэгт байгаа зааврын дагуу өөрийн хувилбарт тохирох заавраар нь хийгээрэй. Тэгээд мөн өөрийн хүссэн Windows-ын програм, софтууд линукс дээр ажиллах боломжтой эсэх, боломжтой бол хэр зэрэг боломжтой болохыг энэ хаягнаас ороод хараарай http://appdb.winehq.org ;)
Dreamweaver CS3 бол шууд хэвийн сууж байна. Харин Photoshop суулгахад доорх зааврын дагуу хийх хэрэгтэй.
- Эхлээд 'wget kegel.com/wine/winetricks && sh winetricks gecko gdiplus' гэсэн командыг терминаль дээр өгнө.
- Photoshop CS4 -аа Setup.exe - ажиллуулж суулгана.
- Photoshop CS4 -аа ажиллуулна ;-) Заримдаа жоохон удах, талбарууд харагдахгүй болох зэрэг бага зэрэг асуудлууд байгаа ч гэсэн зураг нээгээд засаад бүх юмыг хийж болж байх шиг байна. Хэрвээ CS3-ыг суулгаж туршвал хариугаа энд сэтгэгдлээр үлдээхийг хүсье. Мөн Flash CS3 болоод бусад хувилбар болж байгаа эсэхийг суулгаж үзвэл мэдэгдэж туслаарай! http://appdb.winehq.org дээр бол Flash CS3 ч бас ажиллаж байна гэж байна.
- Хэрвээ ажиллах үед тань зарим талбарууд алга болоод харагдахгүй байвал тухайн талбарын байрлал дээр дарахад харагдаж байна. Харин Flash CS3-ын хувьд F4 товчийг 2 удаа дараарай гэсэн байна ;-)
За тэгээд өнөөдрөөс эхлээд Windows минь үүр баяртай боллоо доо :D
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
http://en.wikipedia.org/wiki/List_of_free_and_open_source_software_packages
http://www.roseindia.net/opensource/open-source-accounting-software.shtml
Хаягуудаар орж мэдээлэл авах юм уу www.google.mn дээр open source эсвэл free accounting program (эсвэл application, sowfware) гээд хайгаад үзэж болох юм.
using System.Data geh zarim ugugdlud bhgui bhiin eniig yanzalj boloh uu
http://appdb.winehq.org/ эндээс ороод Photoshop хэсгээс ороод судлаад үз дээ.
Ер нь бол GIMP эсвэл заавал photoshop хэрэглэх бол VirtualBox ашиглах нь хамаагүй дээр юм билээ дээ...
ERROR_INSTALL_FAILURE photoshop CS4 suulgahaar iim aldaa garaad bna yuniih ve deerh zaavraar yavahaar
http://panthar.org/2006/06/15/php-with-mssql-on-ubuntu-606/
http://ubuntuforums.org/showthread.php?t=350269
Харин Visual Studio оронд MonoDevelop, Mono, Eclipse, гэх мэтийг ашиглаж болохгүй юм уу?
Тэгээд болохгүй гэвэл VirtualBox ашиглаад ubuntu дотроо Windows суулгаж байгаад тэрэн дээр нь суулгаж нэг болох байх...