Админ

Улаанбаатар хотод маань цөөнгүй интернетийн үйлчилгээ үзүүлэгч провайдер компаниудтай болж, хоорондоо өрсөлдөн байна. Даанч бас л үнэтэй, удаан дэлхийгээс хоцорсон хэвээрээ л байна даа. Ямартай ч хүмүүсээс ирсэн хүсэлтийн дагуу интернет холболтын сонголтын талаар өөрийн хэрэглэж байсан туршлага, мэддэг хэдэн провайдеруудаа харьцуулсан мэдээллийг өгье гэж бодлоо.

Яахав 60 чавганц уралдвал нэг нь түрүүлдэг гэдэг шиг харьцуулаад үзвэл Одоо Монголд байгаа хамгийн боломжийн холболт бол DSL харьцангуй хямд, хязгааргүй хэрэглээ, тогтмол үнэтэй. Тэгээд Миком, Мажикнет 2 бол бараг л тасардаггүй, арай туршлагатай. Гэвч тусламж, хэрэглэгчтэй холбогдох тал дээрээ мэдээж муу. (МЦХК-ынх учир. Монгол гэсэн нэртэй компани болгон муу байдаг :P) Миком хурд багатай ч хамгийн хямд сонголттой 128кпбс 13200төгрөг/сард гэдэг бол над мэтийн ядуу хүмүүст хамгийн боломжийн сонголт юм. Тэр болгон видео үзээд юм татаад байх биш. Мэйлээ шалгаад мессенжердээд, хэдэн хуудас үзэхэд боломжийн. SkyC&C гэх мэт бусад адсл провайдеруудын хувьд харьцангуй АТС-д ойрхон зайдаа сайн байдаг, ачаалал ихтэй үедээ нэлээдгүй тасардаг муу талтай юм шиг байлээ. Гэхдээ үнэ нь гайгүй хурд нь боломжийн. Railcom-ыг хурд сайтай гэж сонссон. Зөвхөн төмөр замын дугаар дээр АДСЛ тавьдаг байх. Сайн мэдэхгүй. Үнийн хувьд бусадтайгаа адилхан.

Миний та бүхэнд санал болгох хоёр холболт бол:
1. Мажикнет 512кбпс/20т.н/сард homeDSL гэсэн нэртэй байсан байхаа. Хурдтай боломжийн үнэтэй. http://www.magicnet.mn хаягаар мэдээлэл авч болно. (Гэхдээ датаком, мажикнет компаниудын бусад юм нь бол тэнгэрт хадсан үнэтэй. За гадаадтай харьцуулахад бүгд л үнэтэй юм л даа...)
2. Гэрийн интернетийн хувьд одоохондоо Миком 128кбпс/13200төг/сард АДСЛ холболтыг санал болгоё. Гол нь үнэ нь хямд хэрэглээ багатай хүмүүст зориулсан. Хэрэглээ ихтэй илүү хурдыг хүсвэл Межикнет нь илүү хурдан.

"Гэвч" бүх DSL холболтын нэг муу тал нь утасны шугамын чанар, телефон утасны АТС-ээс алслагдсан зай зэргээс шалтгаалдаг. Хэрэв АТС-ээс хол, шугамын чанар муу бол тасалдах, хурд удаан байх гээд бөөн асуудалтай.

Хэрэв тийм тохиолдолд л каблийн интернет холболт сонгосон нь дээр. Ийм холболт нь тухайн байранд олон айл холбогдоод, зэрэг ачаалал өгөх үед хурд унах, тасалдах зэргээр доголддог. Харин ачаалал бага үед хурд нэмэгдэх талтай. Арай гайгүй хурдтай, тасалдал бага холболттой нь ситинет. Гэхдээ ёстой хогийн маркетингтай шулагч компани.
3 хоног хэрэглэж туршаад хэрэглээгүй байсан чинь заавал 74000 төгрөгийн төлбөр гарчихсан байсан. Уг нь би ойлгохдоо урьдчилсан төлбөрт энэ үйлчилгээг яг өөрийн хэрэглэсэнээрээ авна гэж ойлгосон. Гэвч тийм байгаагүй. Бараг яг ижил утга бүхий гэрээтэй Миком-ыг нэлээд удаан хэрэглэж зөвхөн хэрэглэснээ төлөөд сурчихсан болохоор дэндүү эгдүү хүрээд байгаа юм. Арай дэндүү… Заримдаа муусайн даварсан Солонгосууд гэж бодогддог. Харин Ситинетийн инженер ажилчид нь бол мундаг мундаг хүмүүс зөндөө байдаг. Гэсэн ч би та бүхэнд үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжихийг санал болгож байна. Хүний бурхан идэхээр өөрийн нохой ид гэдэг байх аа...

Wireless: Байнга зөөж явахгүй бол, нэг их чухал шаардлагатай биш бол wireless, утасгүй интернет хэрэглэхгүй байхыг л зөвлөмөөр байна. Тодорхой хэмжээнд долгионы ачаалал биед үзүүлэх нь эрүүл мэндэд хоргүй гэдэг нь батлагдаагүй (тодорхой хэмжээнд сөрөг нөлөөтэй байх нь гарцаагүй). Мөн татаж авах хязгаартай байдаг, төхөөрөмж нь үнэтэй зэрэг муу талуудтай. Тэгэхээр эцсийн сонголт яалт ч үгүй DSL холболт болоод байгаа юм даа. Аа тийм бас CDMA утас хүний биед харьцангүй бага нөлөөтэй байх магадлалтай гэдэг. Тийм болохоор Skytel-ын утас хэрэглэдэг. Яагаад өөр CDMA систем нэмэгдэж Монголд орж ирэхгүй байгааг гайхаад л байна... Японд бараг бүх провайдерууд нь CDMA 3G системтэй гэсэн санагдана...

Каблийн ТВ-ын интернет холболт. Уг нь Монголд нэвтэрвэл хамгийн хурд сайтай, хялбар тавигдах боломжтой интернет холболт. Даанч хөгжихгүй байгаа. "Сансар интернет" гээд компани эхлүүлж байгаад таг чиг болсон. Эхнээсээ арай жоохон үнэтэй, маркетинг муутай байснаас болсон болов уу. Уг нь каблийн ТВ-ын шугамыг ашиглаад тавигдах болохоор их боломжийн байх гэж бодож байсан юм. Гадаадад нэлээд байдаг DSL холболтын үйлчилгээ гэж ойлгосон. Даанч манайд одоохондоо олигтой провайдер байхгүй.

Холбогдох мэдээллүүд:
http://batbayan.blogspot.com/2007/12/blog-post.html
http://tseveendorj.blogspot.com/2008/05/skyc.html
https://dusal.blogmn.net/11153/

Бонус: ;)


Интернэт ба...

Эмэгтэйчүүдийн хувьд интернэт нь дараах зүйлээрээ эрчүүдийн нэгэн зүйлтэй төстэй байдаг гэнэ.
1. Эхний удаад ямар ч таашаал авахгүй.
2. Эхэндээ бага зэрэг эмээх ч яваандаа өөртөө улам их татаж, сэтгэл хөдөлгөнө. Яваандаа түүний хэмжээ, хүч боломжтой нь сайн танилцаад ирэхээр тэр чинь өөрийгөө хэрхэн ашиглахыг зааж өгнө. Улмаар энхрий нөхөрлөл үүсч түүнд өдөр ирэх тусам их цаг зарцуулдаг болсоор, нэг мэдэхнээ тэрээр амьдралын салшгүй нэг хэсэг болж хувирна.
3. Хамгийн их хэрэгтэй үед холбогдох ямар ч боломжгүй болчихно.
4. Түүнийг өөр хэрэглэгчидтэй холбоотой байдаг гэсэн нотлох баримт байх авч, мөн чанар нь тийм болохоор яах ч аргагүй. Гол нь ямар нэг вирусын халдвар авчихгүй байхыг хичээх хэрэгтэй.
5. Заримдаа холбогдох гэж зөндөө их чармайх хэрэг гарна. Гэтэл хүсч байхад гэнэт тасалдчихсны дараа холбогдох гэж бүр ч их чармайх хэрэгтэй болдог.
6. Заримдаа зөвхөн өөрт мэдэгдэж байдаг шалтгааны улмаас хамгийн тохиромжгүй үед уначихдаг.
7. Харин өөр зөндөө провайдер байдаг гэдгийг мэдэж авсны дараа эхлээд өөр нэгтэй нь, дараа нь бас нэгтэй нь гэх зэргээр туршиж үзнэ. Дараа нь тэд хурд, хүч, чанарын хувьд хоорондоо эрс ялгаатай байдгийг ойлгож авна. Тэгсээр таны хэрэгцээг хангаж чадахуйц цорын ганцыг олж авна.
8. Түүнтэй сургууль, ажил дээрээ уулзаж болохоос гадна хүсэл байгаад боломж байвал машин, онгоц, галт тэрэг гээд хаан л бол хаана учирч болно. Гэвч оройд, гэртээ учрахдаа л хамгийн их таашаал авна.
9. Түүнтэй хамт амарч, суралцаж, тоглож, ажиллаж болно. Түүнд мөнгө зарж болдогтой адилаар ашиглаад чамгүй орлого олж ч болно. 10. Ингэсээр түүнд маш их дасч, түүнгүйгээр байж чадахаа байсныхаа дараа эрх чөлөөтэй байсан цагаа санаа алдан дурсана. Гэвч түүнээсээ татгалзаж чадахгүй.

ZIP
- Нээрээ хүнийг зиплэж /ZIP/ болно гэж байна лээ шүү.
- Хаана?
- Мэдээж Монголд.
- Яаж?
- Микронд чихээд л...

Чат
- Do you wanna chat?
- I'm busy.
- Hello, busy. I'm Baldan!..

Шинэ төхөөрөмж
- Өчигдөр ёстой саак төхөөрөмж харсан ш дээ мань чинь. Гар нь принтертэйгээ залгаатай, ямар ч процессор, цахилгаан, драйвер энэ тэргүйгээр шууд ажилладаг...
- Мангараа тэрийг чинь бичгийн машин гэдэг юм байхгүй юу...

Мессенжер
Эхнэр нь нөхөртөө хэлж байна гэнэ:
-Хайрт минь чи өчигдөр шөнө зүүдэндээ яриад байна лээ шүү.
-Сүртэй юм биш дээ... байдаг л зүйл.
-Тэр ч тийм л дээ. Гол чи мессенжерээр чатлаж яриад байсан байхгүй юу...

Программчин
Программчин байх яасан хэцүү юм бэ. Амралтын өдрөөрөө айлд зочлохоор хоол цай ч өгөлгүй, шууд гэрийнхээ компьютер рүү чирч үзэж хараад, засч янзлаад өг гэх юм. Ийм юм сонсоод уур аймаар их хүрдэг ч эмэгтэйчүүдийн ч юмуу, эсвэл шулуун гэдэсний эмч байсан бол балрах нь ээ гэж бодохоор аяндаа зүгээр болчихдог юм.

Сайн уу Жорж
-Балдаан би сая чаатлаж байгаад надтай уулзахаа тэсэн ядан хүлээж байгаа 17 настай, лусын дагина шиг царайлаг, онгоноороо охинтой танилцлаа.
-Нэрээ Думаа гэж байна уу?
-Тийм, чи яаж мэдсэн юм бэ?
-Тэгвэл сайн байна уу америкаас ирсэн Жорж минь

Спам
-Та зөндөө олон $$$$$-тай болмоор байна уу? Тэгвэл танд гэж хэлэхэд үүн шиг хялбар зүйл гэж үгүй. Та Shift товчлуурыг дарсан чигтээ 4 товчлуурыг удаан гэгч нь дарах хэрэгтэй

Вирус
Интернэтэд шинэ төрлийн вирус гарчээ. Хэрэглэгчийн хогийн савыг дураараа ухаж, устгасан бүхнийг эргэн сэргээдэг энэ вирусыг «Траншейны товарищ» гэдэг гэнэ.

Crack
Нэгэн залуу эмчид үзүүлж байна гэнэ.
Эмч:
-Залуу минь энэ сайхан биеийг ингэж гамгүй эдлэх ч гэж дээ. Тун харамсалтай байна гэхдээ та ердөө 30 хоногийн л настай үлдсэн байна.
Залуу:
-Тийм үү? Эмч тэгвэл үүний чинь crack-ийг хаанаас татаж авах боломжтой та мэдэхгүй биз

Спам
-Нэгэн зэрэг мянган горшоконд бие засч чаддаг онцлогтой хүүхдийг хэний хүүхэд гэх вэ?
-Спаммерийн хүүхэд

Wife 1.0 програмын тухай
Сайн байна уу?
Өнгөрсөн жил би Girlfriend 7.0 гэдэг программаа Wife 1.0 болгож сайжруулсан юм. Гэтэл энэ программ маань гэнэтийн урьдчилсан тооцоонд ороогүй Child 1.0 гэдэг апликэйшныг автоматаар үүсгээд байна. Энэ апликэйшн нь цаашид зогсолтгүй үргэлжлэн Child 2.0, 2.1 гэх мэт үргэлжлэх өндөр магадлалтай бөгөөд асар их зай эзэлдэг юм байна


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


ууртай
Зочин хэзээ бичсэн: 2011-03-03 13:28 | |
Карт гэдэг нь dial-up холболт бололтой. Тийм тохиолдолд утасны мөнгө бас давхар гүйдэг, хажуугаар нь утсаар ярьж болохгүй,  удаан (56кбпс хурдтай.), тасалддаг муу талуудтай. Хэрэв гэртээ утастай, цаашид байнга хэрэглэх бол нэг мөсөн ADSL тавиулсан нь дээр. Улаанбаатар хотод, ямар нэгэн хязгаарлалтгүйгээр 256кбпс хурд нь 1 сар нь 13000 төгрөг (НӨТ-тэй) байдаг. 512 нь 20000 төгрөг. 512 нь бол youtube бараг л гацахгүй үздэг.
Нэг их тасраад байхгүй дээ. Танай утас АТС буюу холбооны станцаас хир зэрэг алслагдсан, утасны шугамын чанар зэргээс бас шалтгаалдаг. Миний хувьд 3 жил орчим хэрэглэж байгаа. Хэд хэд урваж байсан ч буцаад л миком хэрэглэж байсан даа.
Бас 1 жилийн хугацаагаар гэрээ хийгээд 2 сараар нь төлбөрөө урьдчилж төлөх нөхцөлтэйгөөр тавиулбал модемыг нь цаанаас нь тавьж өгдөг гэсэн. Бусад нь яадгийг нь сайн мэдэхгүй л байна.
xvv хэзээ бичсэн: 2009-05-29 22:14 | |
d
micom tasalddaggui gaigui boluu? aygui hymdhanin. bas kart ni 256 ni 12000 yumuu te? ter ni heden tsag baidag yum bol? бас тэр ADSL холболт нь маар хямдхан 256 kb Нь 12000 гэнүү? Би буруу ойлгоод байгаан болуу. Энэ MICOM ер нь хэр вэ?
zoy хэзээ бичсэн: 2009-05-29 18:59 | |
yanaa
oo 256 Kb n 12000 togrog yum bna. Gehdee l bagiig ogood ihiig avna gdg chin bj boloh uu daa yer n
Зочин хэзээ бичсэн: 2009-02-19 17:26 | |
yanaa
micomiin 512Kb-iin tariff ni Ulaanbaatar hotod 12000 togrog gej bhad, manai aimagt 128kb-iig n 22000 gdg shd. Hodoonii bidniigee arai denduu shulaad bgam bish uu dee Micomiihon chin. iim tarifftaig n medehgui l yavj bailaa. Medtsen chin bur uur hurchlee. Hodoo yagaad iim ondor ynetei tavidag yum boloo?
Зочин хэзээ бичсэн: 2009-02-19 17:23 | |
Gmobile, SkyC&C, Ulusnet г.м утасгүй холболтуудаас сонголт хийхээс өөр аргагүй болов уу. Яг аль нь сайн гэдгийг нь бол хэлж мэдэхгүй юм аа.

Gmobile-ын хувьд EVDO гээд шинэ технологийг нь сонговол илүү хурдтай бөгөөд татах хязгаартай байгаа байх. SkyC&C мөн адилхан. Гол нь их юм татахад л хэцүү. Их юм татдаг бол Ulusnet шөнийн ангилал гээд байдаг юм байна лээ. Ер нь өөрөө яваад энэ гурван утасгүй интернетийг судлаад үзэх нь зөв байх. Харин дараа нь аль интернетийг сонгосноо танилцуулбал баярлах болно шүү.
Алмас хэзээ бичсэн: 2009-01-07 13:11 | |
Search Internet?
Hi all. manaih sansars hoishoo barag 3km.t bdag tegsn net tawih bolomjgui gene(barag l ihenh ni). Net tawih mash heregt bn. Zaluusaa ymr negen bolomj bnu.Pls me? neere g.mobile sudalj uzsen mair udaan bsan
Зочин хэзээ бичсэн: 2009-01-06 16:21 | |
setgegdel
Утасгуй газар(гар утасаас гадна)яах аргуй утасгуй нэт хэрэглэх болдог,миний мэдэхээр Жмобайл байдаг нэг хэрэглэж узсэн тасалдаад муу байсан .Гэхдээ нэлээд эхэлэж байх уэд ни узэж байсан одоо мэдэхгүй юм.
Харин УЛСНЭТ -ийг одоо хэрэглэж байна.Эхлэж тавихад тохооромж ни унтэй л байх юм.Туунээс хурд 1000-800 кбс ни 20000тогрог(2000мб татах)байдаг.Нээх их юм татдаггуй бол боломжийн гэвч нэт-ээс юм татахгуй дан уздэг гэж юу байхав.Тэгэхээр бас л .... not talking
Зочин (зочин) хэзээ бичсэн: 2008-11-15 00:22 | |
http://www.youtube.com/watch?v=sxiblzoby20
http://www.youtube.com/watch?v=d7bl9qbsesi
http://www.youtube.com/watch?v=ck2o_gwxlmg
hey ene hediig uzcheeree muusain gadaadiihan bidniig ingej doosh n hiij bna . magadgui helsen zuiliih n ihenh n unen l bh gehdee endees 1 zuiliig bodoh bh hemeen oruullaa. ene bichlegiig hurtslagdag gej linkii n tavilaa tsaash n damjuulaarai.
chingis haaniig maan zugeer one guy edr getsn uneheer uur hurev :oooooo.....
bas mongold tor zasag huil juram baidgui gesn bna hehe ene n ch uneldee gehdee ene bugdiig hen zasaj zalruulah ve???
yag ingeed bodohod mongol unendee hariihnii huuchinii n undag, hog hayagdliii n omsdog, hortoi buhnii n iddeg , deeree teneguud n baidag, gazar dooroo humuusee bailgadag, bogino bodoltoi , yamaan omogtoi... yoooy unen bizdee 7-n sariin 1nii ter ih uur haachiv??!!??!!! bodohooor dotor davchdaad uneheer hetsuu boloh yumaaaaaaaaa.... za za duusgay mongol oron mandtugai !!!!!!!!!!!!
tuguldur (зочин) хэзээ бичсэн: 2008-11-13 20:35 | |
Сэтгэгдэл
hi>
Хаана ч гэсэн үнэтэй болоод үнэгүй мэйлийн үйлчилгээ байдаг шүү дээ. Тэр мэйл хаягнаас илүү @mongol.net мэйл хаяг авбал илүү үнэтэй юм байна лээ. Гэхдээ ямар ч ач холбогдолгүй л дээ... winking

ff>
1b(bit)=8B(byte)
1kb=1024b 1kB=1024B
1mbps=128kBps=1024kbps
1mBps=1024kBps=8202kbps
тэгээд цаашаа 1gbps=1024mbps 1tbps=1024gbps гээд явна даа happy
mbps-megabit per second
mBps-megabyte per second

байдаг. Тиймээс к үсэгний арын b үсэг нь том эсвэл жижиг гэдгээс хамаарна... За дээрхийг хараад бодоод олчихож болох байхаа. Эхэндээ би ч бас үүний учрыг сайн олдоггүй байлаа big grin
xvv хэзээ бичсэн: 2008-11-12 12:50 | |
ff
3072 к гэдэг хэдэн 7мб юумуу сайн мэдэдгүйээ
wr3e2 хэзээ бичсэн: 2008-11-12 02:44 | |
hi
adsl үйлчилгээг авсан тохиолдолд

* 1 мэйл хаяг үнэгүй олгоно / . . . . . . . . @mongol.net /
юу гэж байгаан мээл хаяг нээхэд монголд бас үнэ төлдөг хэрэгүү. яахоо майл хаяг үнэгүй байдаг биздээ
gg (зочин) хэзээ бичсэн: 2008-11-12 02:36 | |
би эрдэнэтэд байдаг миний одоо хэрэглэж байгаа маани райлкомийх хурд ни 512к би бас жмобил-г аваад хэрэглэсэн чини их тасардаг байсан
ganerdene (зочин) хэзээ бичсэн: 2008-11-10 13:20 | |
bi> Gmobile уу? Харин Gmobile miniih.com -ыг хаачихсан байна гэж сонсогдоод байсан. Яагаад гэдгийг нь ёстой мэдэхгүй юмаа. Интернет провайдер компаниасаа асууна уу!

heheboy> Magicnet уг нь сайн л даа... 512kbps-20$ 768kbps-30$ 1mbps-69$ гэнэ. 512 нь л байхад хангалттай шүү дээ. Уг нь 512-ыг хоёрыг авчихаж болдог бол 40$ болышд :p Micom бас хямдарчихсан л юм байна. http://micom.mng.net/adsl НӨТ нэмэгдээд 13200 болж байгаа. 256кбпс. Бусад хурд нь бол межикнет нь дээр ч байж магадгүй. Ямар ч байсан өдөр ирэх тутам хямдраад л байна шүү. Миком овоо доо. Хөдөө орон нутагт харин хурдаа нэмж байгаа юм болов уу даа... Хэзээ нэг 8мбпс энэ тэр хэрэглээд суух юм бол. гадаадад бол 1Гб энэ тэр ярьж байхад бид 8мбпс энэ тэр мөрөөдөөд сууж байх юм даа sad За гэхдээ яах вэ. Оргүйгээс охинтой гэж хэхэ.
Админ хэзээ бичсэн: 2008-11-10 05:41 | |
Ямар нэттэй вэ.Заримдаа тэгээд байх шиг байдийн. бол зов зүгээр.Сити,Скя с&с тэгээд байсан шиг.sanagdaj bna aa. thinking

micom dajgui bololtoi.daanch magic 1mbps-g taviultsan.hairan mongo gej.2 sar magicteigaa l baij baiydoo.
Heheboy хэзээ бичсэн: 2008-11-09 21:50 | |



:-)