Алмас

Хэдийгээр Windows хэмээх найдвартай биш үйлдлийн систем дээр линуксыг суулгах нь найдваргүй ч гэсэн заримдаа Windows дээр Linux програм ашиглах шаардлага гардаг бол энэ таньд яг хэрэгтэй.
Миний хувьд Ubuntu + Windows dual boot байдлаар хэрэглэдэг. Харин cygwin болон Virtual machine софтуудыг туршиж үзсэн боловч харьцангуй удаан бөгөөд үүн шиг таалагдсан нь үгүй. (Миний компьютер Pentium4 2.4GHz, 1Gb RAM...)
За энэ бол andlinux хэмээх линуксын Windows дотор суудаг хувилбар юм. Минималь буюу хамгийн бага хэмжээгээр, болон KDE багц агуулсан байдлаар татах 2 боломжтой. Одоогоор бета хувилбар боловч ажиллагааны хувьд дажгүй сайн ажиллаж байна.


1. http://downloads.sourceforge.net/andlinux/andlinux-beta1-minimal.exe энэ бол minimal хувилбар 131мб байгаа. Үүнийг татаж авч суулгана. Суулгах явцад Shared Folder-ын нэр асууна. Documents гээд өгчихвөл Windows-ын default shared folder-ыг зааж өгнө. Тэгээд үүнийгээ network users can change my files буюу бичих эрхтэй share-лэчихвэл амар.
2. Суулгаж дуусаад Restart хийсний дараагаар Taskbar дээр andlinux Menu гэсэн арга билгийн тэмдэг бүхий дүрс нэмэгдсэн. Дээр нь дараад Synaptic дарж нээнэ.
3. Search товчийг дараад FontForge гэж бичиж хайгаад урд талыг нь чагтлаад Apply товчийг дараад суулгана.
4. Дахиад andlinux menu дээрээ дараад Тerminal нээгээд командын мөрөнд fontforge гэж бичээд enter дарна.

Ингээд л FontForge яг линукс дээр байгаа юм шиг ажиллана.

  • 3015
  • 5
  • 1

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

cygwin-ы алдаа биш л юм шиг байна. crontab-ын чинь л алдаа бололтой. Би яг өөрөө хэрэглэдэггүй болохоор юу байдгийг нь ч бараг сайн мэдэхгүй юм байна. http://forum.soft32.com/linux/crontab-error-ftopict355585.html Энд яаж зассан нь байх шиг байна даа...
Алмас хэзээ бичсэн: 2008-12-26 04:31 | |
hi


XP-deer cygwin suulgaad crontab ajiluulah gesen chini doorh aldaa garaad boldoggyi.

$ crontab -l
# DO NOT EDIT THIS FILE - edit the master and reinstall.
# (mycrontab installed on Fri Dec 5 17:56:42 2008)
# (Cron version V5.0 -- $Id: crontab.c,v 1.12 2004/01/23 18:56:42 vixie Exp $)
#
# Data download from RHEL server
10 * * * * sh /home/baachka/download.sh


Bi byr uchiriig ni olohoo blaa medeh hyn bval tuslaach....
b хэзээ бичсэн: 2008-12-25 13:17 | |
Xming гэж байх шиг байна. Өөрийнх нь саит руу нь ороод харвал юу ашигласан нь байгаа байхаа. www.andlinux.org
xvv хэзээ бичсэн: 2008-12-24 02:23 | |
eee
ene yag yug ashiglaad zuraad bna we? X window ashiglaad bgam u?GUI-g l neg um ashiglaj zuraad bna da. terminalaas bol x wind l bh)))
ggg хэзээ бичсэн: 2008-12-24 01:43 | |
Cool! big grin
Ууганбилэг. хэзээ бичсэн: 2008-12-21 19:37 | |



:-)