Алмас

Зарим бизнес эрхлэгч, албан байгууллагууд зөвхөн alexa дээрх үзүүлэлтээс веб саитуудад дүгнэлт хийдэг гэнэ. Бидний хувьд анхнаасаа webalizer зэрэг манай сервер дээр ажиллаж буй үзүүлэлтүүдтэй байнга зөрдөг учир огт тоодоггүй байв. Гэтэл хүмүүс энэ саитын харуулж буй үзүүлэлтэд нь маш их итгэдэг гэнэ. Тэгээд зарим нэг тайлбарыг олж уншсанаа та бүхэнд хүргэе:

1. Alexa дээрх мэдээлэл нь зөвхөн Alexa багаж суулгасан хүмүүсийн л ямар ямар веб рүү орсныг тооцож гаргадаг үзүүлэлт юм байна. Жишээ нь та одоо компьютер дээрээ ямар ч Alexa багажийн мөр (toolbar) суулгаагүй бол таны интернет дээрх ямар саитуудаар зочилсон тань Alexa-д огт бүртгэгдэхгүй гэсэн үг. Тухайн веб саитын нийт хандалтыг бүртгэж чадахгүй байгаа учир Alexa дээрх мэдээлэл нь худлаа юм. Тэгэхээр дан ганц Alexa дээрх мэдээлэлд дүгнэлт хэзээ ч бүү хийгээрэй.

2. Харин та өөрийн вебийн үзүүлэлтээ Alexa дээр өндрөөр харуулахыг хүсвэл Alexa toolbar-ыг компьютер дээрээ суулгачихаад веб руугаа дахин дахин өдөр бүр ороод байхад тодорхой хэмжээний үр дүнтэй байдаг гэнэ. Учир нь энэ alexa toolbar-ыг нийт интернет хэрэглэгчдийн өчүүхэн хэсэг нь л ашигладаг. Энэ ч утгаар нь веб админууд Alexa багажийг нэлээд суулгадаг ба, тэдний веб ч Alexa дээр өндөр үзүүлэлттэй байх магадлал сайтай гэнэ.

Жишээ болгоод www.blogmn.net саитын үзүүлэлтийг та бүхэнд сонирхуулъя:

Google analitycs:
1. Mongolia 77.64%
2. Japan 4.97%
3. South Korea 4.88%
4. United States 4.07%
5. Germany 1.48%
6. China 1.13%
7. ...

Alexa:
1. South Korea 43.1%
2. Mongolia 37.0%
3. China 11.3%
4. Other countries 8.6%

Зөвхөн хандалтын хувийг харуулахад л иймэрхүү үзүүлэлт харагдаж байгаа юм.

Энд дурдагдаж буй Google analitycs бол саитын үзүүлэлтийг бүртгэж, статистик харуулагч бөгөөд веб саитын админ өөрөө кодыг нь хуудсандаа байрлуулснаар л бүртгэл хийдэг учир үнэн магадлалтай байх боломж өндөртэй.
Цөөн сул талуудыг дурдвал. Javascript ашигладаг учир javascript-ээ унтрааж хандсан зарим хэрэглэгчдийг бүртгэж чаддаггүй. Гэхдээ унтраадаг хүн маш ховор байдаг учир үүнээс нэг их айх хэрэггүй байх.
Дараагийн нэг зүйл нь веб саитын админ google-ээс авсан код-оо өөр хуудаснуудад давхар байрлуулаад худлаа үзүүлэлт таньд үзүүлэх магадлалтай.

Хэрвээ та ямар нэгэн веб саитад сурталчилгаагаа байрлуулах гэж байгаа бол тухай саитын хандалтын үзүүлэлтийг админ, веб мастеруудаас нь google analitycs, webalizer болоод бусад хэлбэрээр шаардах, хэрэв боломжтой бол өөрийн баннераа өөрийн веб сайт дээр байрлуулаад тухай баннер тавиулж буй саит дээр зөвхөн харагдуулснаар өөрөө бүртгэл явуулж үнэн зөв мэдээлэл авч байх боломжтой юм.

Таны бизнест өндөр амжилт хүсье!
 


  • 2871
  • 1
  • 4

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Google analytics ch gaihaltai shuu
honzo хэзээ бичсэн: 2008-12-29 00:51 | |



:-)