xvv

Ямар нэгэн бүлэг хүмүүс хоорондоо интернетээр сүлжээ үүсгэн харилцах боломжийг энэ үйлчилгээ олгодог. Гол үйл ажиллагаа нь электрон шуудан дээр тулгуурлах бөгөөд бүлгийн хаяг руу мэил илгээхэд сүлжээнд нэгдсэн бүх хүмүүс мэилийг хүлээж авдаг. Жишээлбэл та Дусал сүлжээнд dusal@googlegroups.com хаяг руу мэил илгээхэд манай сүлжээнд бүртгэлтэй бүх хүмүүс таны мэилийг хүлээж авах, таньд хариу илгээх боломжтой юм. Мөн электрон шуудангаар хүлээж авахгүй ч интернет хуудас хэлбэрээр унших, хариулж бичих боломжтой байдаг.

Жишээлбэл Япон дахь Монголчуудын сүлжээ Among, Цахим Өртөө сүлжээ гээд Монголын томоохон нээлттэй бүлгийн сүлжээнүүд байдгаас гадна зөвхөн нэг анги хамт олон хоорондоо сүлжээ үүсгэн, гадны хүн бүртгэж авалгүй хязгаарлалттай сүлжээ үүсгэн харилцаж болдог.

Google, Yahoo гээд том саитуудаас авхуулаад олон ийм үйлчилгээ үзүүлдэг веб саитууд байдаг бөгөөд хувьдаа мэил сүлжээ үүсгэн ашиглах ч боломж байдаг. Энэ удаад Дусал сүлжээг ажиллуулдаг Google Groups буюу Гүүглийн бүлгийн сүлжээг танилцуулъя. Доорх заавар бичлэгийг http://seniorexpert.blogspot.com/ - Баянаа ахын блогоос хуулж тавьлаа. Мөн та түүний блог руу зочлон www.Google.com саитын бусад олон хэрэгтэй үйлчилгээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.



Google Groups

Нэг ижил хүсэл сонирхолтой бүлэг хүмүүс бие биедээ мэдээллээ хялбар солилцох хэрэгцээг хангахаар Google ээс гаргасан энэ Group үйлчилгээ бол өдөр тутмын амьдралд маш их хэрэгтэй үйлчилгээ байгаа юм. Хүн болгон бүх мэдээлэлд хүрч чаддаггүй. Өдөр тутам үүсч байгаа түм буман мэдээлэл дотроос өөртөө хэрэгтэй мэдээллийг авахыг хүснэ. Түүнийг чинь хангахад энэ үйлчилгээ туслана. Хэрэглэх жишээ....

  • Нэг албан байгууллагынхан мэдээлэлээ солилцох
  • Нэг сургуулийн оюутнууд мэдээллээ солилцох
  • Нэг ижил хоббитой хүмүүс мэдээллээ солилцох гэх мэт.
http://groups.google.com гэж орж болно. мөн Gmail хаягнаасаа хялбар орж болно.
Дэлгэцийн агшин. Google Gmail аас хялбар орох нь
Дэлгэцийн агшин. Google group
Create a group гэсэн товчин дээр дарж group үүсгэх хуудсанд орно.
Дэлгэцийн агшин. Google group
Name your group гэсэн талбарт Групынхаа нэрийг өгнө.
Дараагийн цонхонд майл хаягаа үүсгэнэ. Энд үүсгэсэн майл хаяг үндсэн майл болно. Энэ хаягруу майл бичин мөн энэ хаягаас майл хүлээн авч байх болно.
Дараагийн цонхонд үүсгэсэн групээ цөөн хэдэн үгээр тодорхойлж өгнө.
Мөн 18 нас хүрсэн хүн орох шаардлагатай тийм агуулгатай зүйл ярилцах гэж байгаа бол доор нь байгаа нүдийг чагтлаж өгнө. Тэгвэл орох хүмүүсийг 18 нас хүрсэн эсэхийг нягталж байж элсүүлнэ.

Choose an Access level гэсэн хэсэг 3 сонголттой байгаа.
1. Public Энэ сонголтоор групээ үүсгэвэл хүн бүр зочилон групп дотор байгаа мэдээ мэдээллийг унших боломжтой.. Гишүүд нь бичлэг нэмэх файл хуулах хуудас үүсгэх гишүүдийн жагсаалт харах гэх мэт боломжуудтай.
2. Announcement-only. Энэ сонголтыг хийвэл хүн бүр групп дотор байгаа мэдээ мэдээллийг унших боломжтой. Менежер эрхтэй гишүүд нь бичлэг нэмэх файл хуулах хуудас үүсгэх гишүүдийн жагсаалт харах гэх мэт боломжуудтай.
3. Restricted. Гишүүддээ нээлттэй. Гишүүнээ уриж оруулдаг. Зочиноор орж харах боломжгүй. google хайлтаар груп доторх мэдээлэл хайгдаж гарч ирэхгүй гэх мэт

Та өөрийн групын үйл ажиллагаа энэ тэрийг бодолцон аль сонголтоо хийхээ шийдээд Create my group товчийг дарна. Энэ удаа би хийх тохиргоонууд олон учраас Restricted боломжийг сонгоод явая.

Баталгаажуулах үгийг бичиж өгнө.

Skip this step гэдгийг дараад цаашаа явая.

За ингээд груп маань үүслээ.
Дэлгэцийн агшин. Google group
Бид өмнө нь Restricted боломжийг сонгон групээ үүсгэсэн тул одоо гишүүдээ урьж оруулах хэрэгтэй боллоо. Гишүүн оруулах 2 боломж байдаг.
1. Invite members by email. е-майл хаягаар нь гишүүн болохыг хүссэн хүсэлт урилга очно. Тухайн хүн зөвшөөрч байгаа бол ирсэн майлын дагуу элсэнэ. Үгүй бол татгалзана. Элсэхэд тухайн хүний санал чухал хэрэгтэй гэсэн үг.
2. Add members directly Шууд элсүүлнэ. Тухайн хүнээс санал асуухгүй. Харин элслээ гэсэн майл очно.
Дэлгэцийн агшин. Google group т гишүүн элсүүлэх

Дэлгэцийн агшин. Google group т гишүүн элсүүлэх /Invite members by email./
Дэлгэцийн агшин. Google group т гишүүн элсүүлэх /Add members directly/
За энд 4 сонголт байгаа.
1. Майл хаяг хүлээн авахгүй зөвхөн вэб хуудасруу зочилон мэдээлэл харна.
2. Групд мэдээлэл шинэчлэгдэх бүрт майл очно. /миний зүгээс санал болгож байна./
3. Шинэчлэгдсэн мэдээлэлийн тухай майл өдөрт нэг удаа очно.
4. Тэгж тэгж нэг майл очно /наргиа/

Би та бүхэнд 2 дахь сонголтыг санал болгож байна. Мэдээллийн хурд одоо цаг минутаар хэмжигдэж байгаа тул шинчлэсэн мэдээлэл тэр дор нь мэдэж байх нь дээр байхаа даа.
За одоо групээ жаахан янзална аа.
Хамгийн анх Edit welcome message гэсэн товчийг даран групээ тодорхойлон бичиж өгье.
Дэлгэцийн агшин. Google group
Хамгийн гол хэрэглээ бол discussion буюу хэлэлцүүлэг. Та энд өөрт тулгараад байгаа асуудал болон бусадтай санал бодлоо солилцохыг хүсч байгаа зүйлсээ бичнэ. Мөн бусдын санаа бодолд хариу бичнэ. Майлын лист гэж хэлэхэд бараг болох зүйл байгаа юм аа.
Дэлгэцийн агшин. Google group Discussion-д мэдээлэл оруулах
Дэлгэцийн агшин. Google group Discussion
Дэлгэцийн агшин. Google group Members
Discussion буюу хэлэлцүүлэг дээр яригдаад 3 баганатай блог загвар хэрхэн хийх вэ гэдэг дээр нэг шийдэлд хүрчээ гэж бодоё. Энэ мэдээлэл жаахан цэгцгүй байгаа байх хүн болгон нэг санал хэлээд. Түүнийг нь нэг нь нэгтгээд нэг хуудас үүсгэчихие. Ийм хэрэглээнд page их чухал байдаг. Мөн бусаддаа хүргэх мэдээллээ хуудас үүсгэн хэрэглэвэл бас их чухал шүү.
Дэлгэцийн агшин. Google group Pages
Мөн бусадтайгаа ямар нэг файл хуваалцах хэрэг гардаг. 10 мб хүртэл хэмжээтэй файлын хуулан ашиглаж болно. Сангийн нийт хэмжээ 100 мб шүү. Групп-д байгаа бүх хүмүүст харагдаж хэрэглэгдэх боломжтой.
Дэлгэцийн агшин. Google group files
Дэлгэцийн агшин. Google group settings
За тэгээд тохиргоонууд бол маш их байгаа. Гишүүддээ ямар эрх өгөх үү хаах уу гээд л.... тэр бол зөвхөн owner manager нарын хийх зүйл болохоор энд бичилгүй орхилоо.
Энэ жишээг хийх гэж энэ группыг үүсгэсэн болно. Яахоогийн групыг хэрэглэж байсан боловч Гуугл ахынх цэвэрхэн хэрэглэхэд амар байсан тул сонголтондоо үнэнч үлдсэн болно.
За та бүхэн нээлттэй эх гэж юу вэ. Мэдээллийн технологийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл хэрэгтэй байгаа бол бусадтайгаа мэдээллээ хуваалцахын хүсч байгаа бол.... http://groups.google.com/group/limnux элсээрэй.

  • 3703
  • 0
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)