Админ

Зөвхөн зан үйлээр ямар нэгэн эм тариа хэрэглэхгүй маш олон өвчин эмгэгээс сэргийлж болдог гэдэг. Түүнтэй адил ямар ч програм софт хэрэглэлгүй хэрэглээний зан үйлээр маш олон компьютерын вирүсээс сэргийлэх боломжтой юм. Та энэ аргыг сурчихвал тодорхой хэмжээнд вирүснээс сэргийлж болно.
Юуны өмнө эхлээд https://dusal.blogmn.net/13689/ хаягаар орж автоматаар ажилладаг вирүсүүдээс хамгаалах тохиргоог хийх хэрэгтэй.

Гэвч автоматаар ажиллаагүй ч флаш дискэн дээр вирүс байсаар байдаг. Түүнийг та өөрөө танилгүй ажиллуулбал вирүсын програмгүй тохиолдолд вирүс халдварлах болно. Иймд та хэзээч хавтсан дээр 2 дарж нээхгүй байх хэрэгтэй. Тэгвэл яаж хавтсаа нээх вэ гэж та гайхаж байгаа байх. Хавтаснуудаа дандаа дараах аргаар нээж байгаарай:

Харин урд талын + тэмдэг бүхий байдлаар хавтас харагдахгүй мөртлөө баруун талын хэсэгт харагдаад байвал тэр вирүс байх магадлал маш өндөр гэдгийг санаарай. Ийм тохиолдолд баруунд байгаа хавтас дээр хулганы баруун товчийг дараад Properties гээд мэдээллийг нь хараарай. Хэрвээ үнэхээр хавтас мөн бол Type: Folder гэж харагдах бөгөөд вирүс бол Type of File: Application гэж харагддаг. Ингэж application гэж харагдаж байгаа бол нээж болохгүй шүү. Харин энэ тохиолдолд таны хавтсыг нуусан байдаг бөгөөд та дээд Address bar буюу хаягийн мөрөнд хавтасны нэрийг яг зөв бичээд нэвтэрч болно.

Ийм байдлаар хэрэглээд хэвшчихвэл компьютерийн флаш дискээр дамждаг ихэнх вирүснээс сэргийлж чадах юм.
 
Бас нэг боломж бол фаилын өргөтгөлийг байнга харуулдаг болгох арга юм. Ингэхдээ My Computer нээгээд цэснээс Tools->Folder Options нээгдсэн цонхонд View таб хөндлөн цэс рүү орно. Advanced хэсэгт Hide extensions for known file types гэснийг чагтыг арилгаад Apply товчийг дарна. Ингэснээр таны фаилууд байнга өргөтгөлтэй харагддаг болно. Харин нэр солих үедээ өргөтгөлийг арилгаж болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Ингэснээр флэш диск дээр *.exe эсвэл *.com зэрэг мэдэхгүй фаилуудыг нээж болохгүй. Ийм фаилууд нь ихэвчлэн вирүс байдаг.
Мөн Tools цэсэнд Folder Options харагдахгүй байж болно. Хэрэв тийм байвал таны компьютер вирүстэй байх магадлал маш өндөр байна.
 

  • 4084
  • 7
  • 1

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

mash sain bha
Зочин хэзээ бичсэн: 2014-04-07 20:15 | |
bi amarhan arga zaaj ugie:
flashaa shuud formatlshih.....
asdfd хэзээ бичсэн: 2010-08-29 20:35 | |
гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 2010-05-01 15:03 | |
broken heart
tbt хэзээ бичсэн: 2009-02-03 23:32 | |
Virus-ын програмаар л олно доо. Вирусын програмаа update хий. Гэхдээ заримдаа вирусыг вирусын програм устгасан ч Folder Options-ыг нэгэнт хаачихсан бол вирусгүй байсан ч алга болсон абйж болно.
Сайн мэдэхгүй бол мэддэг хүнээр л үзүүлэхээс өөр аргагүй байх даа...
Алмас хэзээ бичсэн: 2009-01-28 02:46 | |
yaana tools tsesend tern haragdahgvi bna virvstei gesn vg tegwel yaj virvvse oloh we tuslaach batting eyelashes
Зочин хэзээ бичсэн: 2009-01-27 22:48 | |
confused
Зочин хэзээ бичсэн: 2009-01-20 10:16 | |



:-)