Dial4Light хэмээх үйлчилгээ Германы зарим хотуудад нэвтрээд байгаа юм байна. Гар утаснаасаа нэг дугаар руу дохиод л гудамж, байр орцныхоо гэрлийг унтрааж, асааж байна гээд төсөөл дөө.
Энэ нь хэрэггүй үед байнга асаалттай байдаг гэрлүүдийг унтраах, энерги хэмнэж хүн төрөлхтний насыг уртасгах нэгэн шинэ санаа юм. Магадгүй хотынхоо утааг арилгахад бид энэ аргаас авч ашиглаж болох мэт...
Утасны дугаартай нууц үг бүхий төхөөрөмжийг гэрлийн унтраалганд суулгаж өгдөг технологи юм байна Утаа хэмждэг зүйл худалдаж авснаас иймрхүү зүйлийг худалдаж авах юм уу, Монгол инженерүүдээрээ хийлгэвэл болохгүй гэх газаргүй санагдана. Бичлэгээс тодорхой үзнэ үү.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
