Алмас

Линукс системийг сурталчилж байгаагаараа Windows системийг муулах гээгүй юм шүү. Ямартай ч линукс систем маань үнэгүй, хамгаалалт сайтай зэрэг талуудаараа бол Windows-ээс давуу талтай юм.
Одоогоор ихэнх компьютер хэрэглэгчид Windows хэрэглэдэг учир зарим програм зохиогчид зөвхөн Windows системд зориулан програмаа зохиодог. Тиймээс линукс системд энэ нь тохирдоггүй. Энэ нь линукс системийн нэгэн сул тал юм. Гэсэн ч Windows дээрхээс ч илүү боломжтой орлуулах боломжтой програмууд ч олон байдаг. Жишээ нь би хуучин Dreamweaver хэрэглэдэг байсан бол Үбүнтү систем хэрэглэж эхэлснээсээ хойш QuantaPlus гэдэг програмыг хэрэглэх болсон. Dreamweaver-ээс дутахгүй сайн програм. Мөн зарим програм үйлдвэрлэгчид аль аль системд зориулсан хувилбаруудыг ч гаргадаг. Жишээ нь google earth, picassa, skype г.м нь линукст зориулсан хувилбартай байдаг.

Мөн wine хэмээх хөрвүүлэгч програмын тусламжтайгаар шийдэж болдог. Хэдийгээр одоогоор тийм сайн биш боловч өдөр тутамд хөгжсөөр байгаа юм, суулгах тохируулахад зарим талаар хүндрэлтэй тулгардаг боловч энэ нь боломжтой зүйл юм.


Дээрх бичлэгт Ubuntu дээр wine ашиглан Photoshop CS4, Dreamweaver CS4, CorelDraw X3 програмууд миний компьютер ажиллаж байгааг харууллаа.

Мөн Линукс дээр ч үнэтэй худалдаж авдаг програмууд байдаг, заавал бүгд үнэгүй байх ёстой гэсэн ойлголт байхгүй юм бас линукс дээр ажиллах боломжтой нээлттэй эхийн биш програм ч байх боломжтой гэж бодож байна. Хэрэглээ нэмэгдэх тусам цаашдаа хөгжинө биз ээ.

Тоглоомнуудын хувьд ч бас wine ашиглан суулгах боломжтой. CS 1.6, WoW хэрхэн ажиллаж байгааг доорх бичлэгээс үзэж болно:



Нэмэлт тайлбар: Үбүнтү бол линуксын нэгэн хувилбар юм. Линукс нь маш олон хувилбар байдаг ба хүн бүр өөрийн хэрэгцээнд тохируулан сонгох эрх чөлөөг олгодог.

Хэрхэн суулгах заавар

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Joomla гэж миний мэдэхээр CMS санагдах юм. Хэрвээ CMS хайж байгаа бол google дээр

open source free CMS гээд хайгаад үз. Зөндөө сонголт бий. Хамгийн алдартай нь Joomla, Drupal, Wordpress гээд цаашаа зөндөө байгаа...
xvv хэзээ бичсэн: 2010-03-29 14:58 | |
Hi Almasaa?

joomla-shig open,hereglehed amarhan (joomla-g ubuntu-d suulgaj boloh bolovch bs uur mdremj mdrehiig husej bgaa uchras..) ubuntu-d suulgaad ajilahaar yamar program bdag bilee? Deer ued manai neg nz helj bsn yum neriig ni martchij joomla-s hreglehed amarhan,open source,bs nemeltuud ihtei,mun secure gj bsn ene prog-n ner yum yum be?

Thanks
Ubuntu (зочин) хэзээ бичсэн: 2010-03-29 13:46 | |
wine - www.winehq.org
Сүүлийн үед Quant plus-аас илүү Geany + Kompozer хоёр програмыг хавсруулж хэрэглэж байгаа.
Ер нь бол Ubuntu дээр Applications->Add/Remove нээгээд show гэдэг дээр All Available Programs гэж байгаад хайж олоод урд талыг нь чагтлаад л суучихна. Ямар нэгэн хаяг энэ тэр хэрэггүй дээ.

Аа нээрээ түүнээсээ өмнө System->Administration->Software Sources руу ороод Third party software доторхыг чагтлаад update хийх хэрэгтэй.
Алмас хэзээ бичсэн: 2009-06-01 16:43 | |
deer duridaggdsan wine QuantaPlus zergiig oloh link olj uguuch
hurelhuyag хэзээ бичсэн: 2009-06-01 16:34 | |
БАЯРЛАЛАА
ТЭНYYЛЧ (зочин) хэзээ бичсэн: 2009-04-02 20:22 | |
вайн суулгах зааврыг дусал самбараас ороод уншаарай. бас лимнуксын вики дээр байгаа.

вайн дээр сууснаараа виндоусээс хурдан ажиллана гэж байхгүй.
Зочин хэзээ бичсэн: 2009-03-30 20:20 | |
wine
wine дээр суулгасан программ windows дээр ажилладагаасаа хурдан байж чадах уу
Зочин хэзээ бичсэн: 2009-03-25 18:47 | |
HELP
Linux-ын анхлан суралцагч байнаа. Тэр Wine - ийг яаж суулгадаг юм. элдэв асуудал гарахуу. linux дээр юм суулгах гэж ёстой там юмаа.
Зочин хэзээ бичсэн: 2009-03-25 18:45 | |
Давтамжнаас болж байгаа юм болов уу? Минийх лав зүгээр л байдаг даа.. Windows дээр зүгээр байсан юм уу? Буцаагаад Windows дуал бүүтээр давхар суулгаад үзээч. Үбүнтүгээс биш ер нь л компьютер дээр сууснаас болоод толгой чинь өвдөж байгаа юм биш биз дээ?
Систем->Тохиргоо->Дэлгэцийн нарийвчлал руу ороод Refresh Rate-г нь тултал нь нэмээд үз дээ.. Ер нь удаан суудаг бол LCD дэлгэц авч хэрэглэхийг зөвлөх байна...
Алмас хэзээ бичсэн: 2009-03-17 12:21 | |
Ubuntu хэрэглэгч
Саяханаас Ubuntu-г хэрэглэж эхэлсэн юм. Даанч нэг л дасч өгөхгүй, удаан суухаар толгой өвдөх гээд байх юм. Тэгээд бодлоо л доо, видео карт нь зөв танигдаагүй юм бол уу гэж. гэтэл зүгээр л байх шиг байгаан. Минийх ATI Radeon 9700 64mb. Тэгээд нэт-с драйвар нтр-ийг нь хайсан чинь Ubuntu өөрөө драйвертай, бараг manual-р суулгах шаардлагагүй юм шиг санагдаад. Аргаа бараад өөр Theme суулгаж үзлээ, өөрчлөлт байдаггүйэ.

Надтай адилхан асуудалтай учирсан хүн байна уу. Байгаа бол яаж зассан шийдэлээ хуваалцаач.
Цоомоо (зочин) хэзээ бичсэн: 2009-03-17 11:26 | |
OpenGL угаасаа сууна. DirectX бол wine дотроо суулгаж болно. wine-doors үүнийг туршаад үзээрэй. Ихэвчлэн хуучин хувилбар байдаг ч нэлээн олон програм бий. DirectX бас харагдаж байсан. Би OpenGL л хэрэглэчихдэг...
Алмас хэзээ бичсэн: 2009-03-07 00:09 | |
hi
togloomuud directx, opengl geed l nehdeg shuu dee, teriig ni ubuntu deer yaj shiiddeg ym bol?
orgil (зочин) хэзээ бичсэн: 2009-03-06 10:48 | |
энэ ч уулна гого юм шиг бна тэ дараа хэрэглэж үзчээл дэлгэрэнгүй бичнээ
Зочин хэзээ бичсэн: 2009-03-05 17:45 | |
www.winehq.org
Удахгүй ер нь заавар хийж тавих болно.
Үбүнтү sudo apt-get install wine командаар юм уу, Applications->Add/Remove programs руу ороод суулгаж болох боловч 1.0 тогтвортой хувилбарыг суулгана. Миний хувьд хөгжүүлэх шатандаа яваа шинэ хувилбарыг суулгаж ашигладаг. Одоо 1.1.16 хувилбар гарсан.
Алмас хэзээ бичсэн: 2009-03-03 20:28 | |
Тусламж
Энэ Wine гэдгийг хаанаас татаж авах уу? Би үбүнтүгийн цоо шинэ хэрэглэгч л дээ. Одоо бараг бүх зүйл нь мэдэгдэхгүй хэцүү байгаа боловч цаашид Виндөвсөөс дутахааргүй ажиллаж сурна гэж бодож байна. Анх сурч байгаа хүмүүст зориулсан бичлэг их оруулж байгаарай. Дээр нь нэмж хэлэхэд танай блог үнэхээр сайн бичлэгүүдтэй юм аа...
light_0113 (зочин) хэзээ бичсэн: 2009-03-03 18:31 | |



:-)