xvv

Эгшиг үсгүүд:

  Unicode (Basic Set)
Үсгийн нэр Галиг char char code
1 Эгшиг үсэг А A U+1820
2 Эгшиг үсэг Э E U+1821
3 Эгшиг үсэг И, Й I U+1822
4 Эгшиг үсэг О O U+1823
5 Эгшиг үсэг У U U+1824
6 Эгшиг үсэг Ө OE U+1825
7 Эгшиг үсэг Ү UE U+1826
 
Гийгүүлэгч үсгүүд:
    Unicode (Basic Set)
  Үсгийн нэр Галиг char char code
1 Гийгүүлэгч үсэг Н N U+1828
2 Гийгүүлэгч үсэг НГ NG U+1829
3 Гийгүүлэгч үсэг Б B U+182A
4 Гийгүүлэгч үсэг П P U+182B
5 Гийгүүлэгч үсэг Х Q U+182C
6 Гийгүүлэгч үсэг Г G U+182D
7 Гийгүүлэгч үсэг М M U+182E
8 Гийгүүлэгч үсэг Л L U+182F
9 Гийгүүлэгч үсэг С S U+1830
10 Гийгүүлэгч үсэг Ш SH U+1831
11 Гийгүүлэгч үсэг Т T U+1832
12 Гийгүүлэгч үсэг Д D U+1833
13 Гийгүүлэгч үсэг Ц, Ч CH U+1834
14 Гийгүүлэгч үсэг Ж, З J U+1835
15 Гийгүүлэгч үсэг Я YA U+1836
16 Гийгүүлэгч үсэг Е EE U+1827
17 Гийгүүлэгч үсэг Р R U+1837
18 Гийгүүлэгч үсэг В W U+1838

Цифрүүд:
Цифрийн нэр Галиг Unicode (Basic Set)
    char char code
1 тэг 0 U+1810
2 нэг 1 U+1811
3 хоёр 2 U+1812
4 гурав 3 U+1813
5 дөрөв 4 U+1814
6 тав 5 U+1815
7 зургаа 6 U+1816
8 долоо 7 U+1817
9 найм 8 U+1818
10 ес 9 U+1819
 

Юникод санд Монгол үсэг эхэнд дунд адагт гэсэн 3 хэлбэрээр биш зөвхөн нэг хэлбэрээрээ ордог юм байна. Тийм болохоор латин галигт яг тааруулаад галигласан тохиолдолд дараа нь шууд хөрвүүлж болно гэж бодож байна.
  • Харин ямартай ч сүүл болон орхицыг ялгаж, орхицоор төгссөн тохиолдолд салгаж дундуур нь хасах тэмдэгтэй галиглая. Жишээ нь: {arrang-a} г.м.
  • Бас болж өгвөл о, у үсгүүд, си, ши үсгүүдийг Монгол бичигт бол яг адил бичигддэг ч ялгаж бичихийг хичээнэ үү. Жишээ нь АНИШГҮЙ гэдэг үгийг {anasi ugei} биш {anashi-uegei} гэж галиглах нь зөв. Мөн энэ үг нь үеэр тасарсан нэг үг тул дээрхийн адил дундуур нь хасах тэмдгээр нь холбон бичих хэрэгтэй.
  • Монгол бичигт кирилл бичгийн З, Ж үсгүүд болон Ц, Ч үсгүүд ижил дуудлагатай байдаг учир дээрх байдлаар оруулна уу. Жишээ нь: Цэцэг гэдэг үгийг {checheg}, Зараа гэдэг үгийг {jarag-a} г.м.
  • Их энхлэг буюу хэлний угийн Н үсгийг ng гэж галиглана. Жишээ нь: Монгол -> {monggol} г.м.
  • Жирийн Х үсгийг q гэж галиглана. Жишээ нь: Хүмүүн гэдэг үгийг {quemuen} г.м.

Бусад гадаад үгэнд ордог үсэг орсон, дээрх хүснэгтэнд байхгүй үсэгнүүд орсон үгийг галиглалгүй орхино уу! Жишээ нь: Лхагва гэсэн Лха үсэг орсон үг г.м. Дараа нь галиглаж оруулах болно.

За тэгээд уншиж чадахгүй, эргэлзэж байгаа тохиолдолд галиглалгүй, Монгол бичгийг орхиод оруулсан нь дээр болов уу.

Жич: Энэ галиг нь ямар нэгэн стандарт биш бөгөөд юникод стандартын Report170 хүснэгтийг ашиглан Я.Цэвэлийн онлайн толинд Монгол бичиг оруулахад ашиглахаар түр зохиосон галиг юм.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

http://trans.mglip.com/CyrillicC2T.aspx

Энүүгээр хөрвүүлээд үз дээ. 100% зөв биш байж ч магадгүй. Гэхдээ л хөрвүүлчих байх.
Алмас хэзээ бичсэн: 2016-09-01 11:31 | |
Монгол бичгээр хөрвүүлэн өгч туслана уу?
Сайн байна уу? Би Аавынхаа хэлдэг байсан дараах 4-н мөртийг Монгол бичгээр хөрвүүлэн бичих гэсэн юм. Туслана уу.

Баян Алтай миний Баатар хайрхан минь
Буян Алтай минь Бумбат хайрхан минь
Заяа тавилан минь Жаргалант хайрхан минь
Аз заяа минь Алтантээл нутаг минь...
Буянбал (зочин) хэзээ бичсэн: 2016-08-29 12:12 | |
like like like
агии (зочин) хэзээ бичсэн: 2016-01-26 21:26 | |
баярлаа
Зочин хэзээ бичсэн: 2016-01-26 21:24 | |
цэнгмэ гэж юу гэсэн үг вэ
Зочин хэзээ бичсэн: 2016-01-03 18:56 | |
latin mongol geh salbariig hugjuuleerei bid devshil hugjil heregleed bugd mesage ashiglag baigaa uchraas ene galigiig neg mur bolgoh heregtei baih uigarjin bichgees gadna hugjuuleh heregtei baih
zochin хэзээ бичсэн: 2013-02-03 14:15 | |
kk
minii nutag shulgiin galigiig hiigd ogooj ХЭНТЭЙ ХАНГГАЙ СОЮУН У ӨНДҮР гэх мэт...
b хэзээ бичсэн: 2013-02-03 13:18 | |
тэврэлт
Зочин хэзээ бичсэн: 2011-02-10 17:03 | |
rolling on the floor
Зочин хэзээ бичсэн: 2009-10-27 12:11 | |
Bayarlalaa
Za eniig chini unshij baigaad margaashnaas Mongol bichgee zuw haryyldag bolgoyo baiz.
Ochko (зочин) хэзээ бичсэн: 2009-08-26 01:43 | |
http://mongol-bichig.dusal.net/
эндээс Монгол бичгээ сураарай. Үсгийн талаар хичээл байгаа. www.mongol-bichig.com ажиллахгүй байсан тул бүтээгчтэй нь холбогдоод дээрх хаяг дээр байрлуулчихлаа баярлах
xvv хэзээ бичсэн: 2009-08-26 01:36 | |
За за ер нь бусад бүх галигаа оруулчихсан нь дээр юм байна. Сая нэг үг бичиж үзлээ. Шинэ цонхтой яг л Монгол бичгээр гарч байна. Гоё шүү
Enghebatu хэзээ бичсэн: 2009-08-25 22:40 | |
Зассан чинь зөв зөв. Хамгийн гол нь хүмүүсийг толгойг эргүүлэхгүй байх хэрэгтэй.

Сая Монгол бичгийн фонт татаад авчихлаа. Одоо таньж байна.
Монгол бичгээр бичихийг хүсвэл дусал.нэт гэж өмнө нь зөндөө л харж байсан. Орно гэж явсаар байгаад одоо л орж байна. Удахгүй Монгол бичгээр уншиж чаддаг болох байхаа.

Би ч q -г андуурч байсан. Бусад үсэгнүүдээ одоохондоо оруулаад хэрэггүй байхаа.

Өө сая нээрээ юм бичих гэсэн Монгол бичиг гсн нэг цонх гарчихсан бна лээ тэр юу вэ?
Enghebatu хэзээ бичсэн: 2009-08-25 22:31 | |
Эсвэл нөг мөр бүгдийг нь оруулчих юм уу? Үлдээсэн үсэгнүүдээ нэмээд оруулчих уу?
xvv хэзээ бичсэн: 2009-08-24 23:28 | |
Сая ийм хариу ирлээ.
Blogger baynaa said...

Тиймээ урдаа цэгтэй байгаа юм. Энэ бол тухайн тэмдэгтэд харгалзуулсан дүрс байгаа юм. Түүнээс бидний бичихдээ хэрэглэх үсэг биш юм. Үндсэн тэмдэгтийн олонлог нь текстийг дүрсээр харахад зориулагдаагүй гэдгийг анхаараарай.
xvv хэзээ бичсэн: 2009-08-24 23:23 | |



:-)