http://toli.query.mn дэх Я. Цэвэлийн нээлттэй агуулга бүхий толинд хэрхэн хандив оруулж үг оруулах заавар:
Оруулахдаа анхаарах зүйлс:
1. http://www.dusal.net/temp/ дотроос эхлээд Word Document файлуудаас өөрийн оруулах хуудастайг татаж авна.
2. Монгол бичгийг латин үсгээр (Англи гар) галиглан угалзан хаалтанд хийнэ. Галиглахдаа https://dusal.blogmn.net/23630/ хаяг дээрх хүснэгтийн галигийг баримтална. Өөрийн дуудлагаар галиглаж болохгүй гэдгийг анхаарна уу. Жишээ нь: амтших гэдэг үгийг {amtashihu} биш {amtashiqu} гэж галиглах болохыг анхаараарай!
бас ц үсэг 2 янз байгаа бөгөөд ихэвчлэн CHA буюу ch гэж тэмтэглэнэ гэдгийг, Монгол бичгийн үсэг галигаа сайн цээжилж хөрвүүлэхийг анхаарна уу.
За тэгээд Монголчууд бид эвлэн нэгдэж чадвал юуг ч бүтээж чадна. Та ч бас бүртгүүлээд видео дээр байгаа зааврын дагуу өөрийн хувь нэмрийг оруулаарай.
Холбогдох мэдээллийг болон ярилцах зүйлс, санал сэтгэгдлээ:
http://ochko.blogspot.com/2009/08/blo... хаягаар орж үлдээнэ үү.
Шинэчлэлт: Баримтлах галигны хаягийг сольсон болохыг анхаарна уу!!!!
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
толь бичих програм зохиох гэсэн юмаа заавар зөвөлгөө бичээч
Зочин хэзээ бичсэн:
2011-04-05 15:34 | |
Монгол бичиг оруулахдаа бас анхаарах нэг зүйл нь энхлэг буюу н дангаараа үед оруулахдаа ng-ээр оруулна шүү. Сайн бодож байж оруулахгүй бол алдаа гарчих гээд байна. Бүүр болохгүй бол Монгол бичгийг нь орхиод яваарай.
Алмас хэзээ бичсэн:
2009-08-24 14:37 | |
@Blessing Tara Оруулж байхад тухайн хуудсанд орсон үгнүүд нь дээр гараад явж байсан. Тэгээд шинэ хуудас эхлүүлээд явахад тэр бүр хүн давхцахгүй байх. Давхцсан бол нэг үг оруулаад харахад дээр чинь орсон үгнүүд нь харагдана. Яг зэрэг ороод байна гэж байхгүй байх аа.
@Enghebatu Одоохондоо яг олигтой үг оруулж амжаагүй л байна. Бид нэгдэж хийж чаднаа
Монгол бичиггүй бол маш дутуу болно гэж дотроо бодоод байгаа. Орхицыг хүмүүс зай аваад бичээд явсан байсан. Гэхдээ зураастай бичсэн нь илүү санагдлаа. {arangg-a} гээд бичье.
Одоохондоо дан галигаар орж байгаа ба дара нь тэрийгээ програм бичээд автоматаар Монгол бичиг рүү хөрвүүлэх юм. Тэгэхээр яг нэг ижил стандарт барьвал их зүгээр. Бас үүнийгээ Очкогийн блог дээр ярилцвал илүү байх. Яг оролцож байгаа хүмүүс тийшээ илүү их орж унших болов уу.

2009-08-23 21:31 | |
Одоохондоо та хоёр шиг угалзан хаалтаар Монгол бичгээ бичээд явна. Орхиц а, и үсэгнүүдийг яаж бичих үү?
Жишээлбэл:
{arangg a} гэх аль эсвэл дундуур зураастай {arangg-a} гэх үү?
Та хоёр яаж бичиж байна?
Жишээлбэл:
{arangg a} гэх аль эсвэл дундуур зураастай {arangg-a} гэх үү?
Та хоёр яаж бичиж байна?
Enghebatu хэзээ бичсэн:
2009-08-23 19:07 | |
Би ч бас та нартай нэгдсэн.
Энэ сайхан ажилд өөрийн цагаасаа хумслан идэвхитэй оролцож байгаа Алмас, Хүү хоёртой баярлалаа.
Хэвтээгээр бичихдээ "ctrl i"-р бичвэл гарнаасаа илүү хурдан байхаа.
Монгол бичгээр угалзан хаалтанд бичвэл цаанаа орохдоо яг Монгол бичгээр орох уу?
Монгол бичгээр бичихийг нь орхиод крилл тайлбаруудыг нь л бичиж явж байгаад Монгол бичигтэй байсныг нь сая л харлаа.

2009-08-23 17:24 | |
Оруулах гэж байгаа хуудсаа эхэлж сонгодоггүй юмуу??? баахан юм бичиж, бичиж, над шиг хүн босон суун бичиж оруулсан чинь тэр хооронд өөр хүн тэр хуудсыг бас оруулчихвал шатвааа.
Би тэр тэр хуудсыг дааж авья гэж эхэлж форум дээр бичдэг бол зүгээр юмуу...
Би тэр тэр хуудсыг дааж авья гэж эхэлж форум дээр бичдэг бол зүгээр юмуу...
Blessing Tara хэзээ бичсэн:
2009-08-23 17:09 | |
Хөрвүүлэх үедээ Firefox Монгол хэлний алдаа шалгагчийг ашиглавал их зүгээр шүү!
http://dusal.blogmn.net/19158/
http://dusal.blogmn.net/19158/
Алмас хэзээ бичсэн:
2009-08-22 18:08 | |
Та бүхнийг өгөгдлийн санг оруулах ажилд хувь нэмрээ оруулахыг хүсье. Өдөрт нэг үг ч багадахгүй, олны хүч оломгүй далай гэдэг. Гол нь яаралгүй, алдаагүй оруулахыг хичээгээрэй.
xvv хэзээ бичсэн:
2009-08-22 18:00 | |