Харин хэдхэн хоногийн өмнө бидний хүсэн хүлээж байсан Ubuntu 9.10 цоо шинэ хувилбар маань Karmic Koala нэртэйгээр гарчихлаа. Энэ хувилбарт нэлээд хэдэн шинэ зүйл нэмэгдэж орж ирсэн байна. Бас илүү хурдан болсон байна. Windows 7 таалагдсан, шохоорхсон. Харин 9.10 бол бүр дурлуулж, хайртай болгож байна I'm falling in love with Ubuntu 9.10
1. Дискний партишион хүснэгт ext4 систем рүү шилжиснээр илүү хурдан болсон. Мөн асаж унтрахдаа хуучин хувилбаруудаас хамаагүй илүү хурдан болсон байгаа.
2. Өнгө дизайны хувьд илүү гоё болсон. Хэдийгээр линукс дээр өнгө дизайн нэг их асуудал биш, хүн өөрийн хүссэн өнгө загвартай болгон хэрэглэх боломж байдаг ч энэ удаад Шинэ хувилбарын үндсэн загварын талаар онцолж хэлмээр байна. Humanity хэмээх өнгөлөг шинэ арьс, үзэмжтэй дүрсүүд, асаж унтрах дэлгэц илүү илүү өнгөлөг болсон ба нэвтрэх дэлгэц дээр гарын хэл солих үйлдэл нэмж орж ирсэн нь маш хэрэгтэй зүйл болсон байна. Ер нь л сэтгэл булаам болжээ. Мөн дэлгэцийн дэвсгэр маш гоё зурагнууд цаанаасаа ирдэг болсон байна. Гайхалтай!
3. Ubuntu Software Center бол яах аргагүй нэгэн томоохон дэвшил болж чаджээ. Хуучин Add/Remove programs гэж байсан бол одоо ийм нэртэй болсон ба илүү хялбар, ойлгомжтой болж чадсан байна. Та ямар нэг сайтаар хэрэгтэй програм хайж явах, кракдах гэж хулгайн зүйл эрж, вирусээс айж суух хэрэггүй зүгээр л ороод сонгоод Install товч дараад л бүх зүйлийг тань "Үбүнтү Програмын Төв" танд хийгээд өгөх болно.
Каноникалын төлөвлөж байгаагаар Ubuntu 10.10 хувилбараас эхлэн хөгжүүлэгчид Ubuntu Software Center-ээр дамжуулан өөрийн програмыг хийж тараах, зарах боломжийг олгох юм байна. Энэ нь Apple iPhone-ы програмууд шиг зарах боломжийг олгож, хөгжүүлэгчдийг нэмэгдүүлж шинэ шинэ програмуудыг дэлгэрэх, хямдаар худалдах, худалдан авах боломжийг олгоно гэж таамаглаж байна.
4. Шинэ суулгагчтай болсон. Суулгаж байх үед програмуудыг танилцуулдаг болсон нь анхлан суулгаж байгаа хүмүүст багагүй мэдээлэл өгөх их хэрэгтэй зүйл болсон байна.
Windows, MacOS зэрэгтэй төстэй болжээ. Гоё болсон байна.
5. Шинэ мессенжер програмтай болсон.
Хуучин Pidgin програмыг Empathy хэмээх дуу дүрсний дэмжлэгтэй, авсаархан мессенжер програмаар сольсон. Мэдээж та хүсвэл pidgin суулгаад хэрэглэх эсэх нь ч таны л дурын асуудал л даа.
6. Ubuntu One
Ubuntu One, хэмээх өөрийн файлуудыг онлайнд, интернетэд хадгалаад дурын газраас интернетээр өөрийн хэрэгцээт файл руу хандах, бусадтай хуваалцах боломж олгодог веб үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ Ubuntu 9.10 дээр цаанаасаа сууж ирдэг болсон. Та бүртгүүлээд л 2ГБ зайнд үнэгүй өөрийн хэрэгцээт зүйлсийг хадгалах, хүсвэл нэмж зай худалдаж авах ч боломжтой юм байна.
7. Grub2 boot loader. Энэ нь зурагтай болгох, шууд диск дээрх ISO файлаас бүүт унших, засварлах горим гээд шинэ боломжуудыг олгож байгаа.
Өндөр шаардлагатай PC тоглоом тоглодог хүмүүсээс бусад хүмүүсийн хувьд Үбүнтү линукс вирустдэггүйгээс эхлээд, програм суулгахад амар гээд маш олон давуу талыг жирийн хэрэглэгчдэд олгох үнэхээр хэрэглэгчийн үйлдлийн систем болжээ.
За ингээд зарим нэгэн видео бичлэгийг сонирхуулъя. Хүсвэл таа өөрөө www.youtube.com сайт руу ороод "ubuntu 9.10" гэж бичээд хайгаад илүү их видео бичлэг үзэх боломжтой.
Мөн та хэрвээ линукс хэрэглэе гэж бодож байгаа бол биднээс хүссэн үедээ асуулт асууж болно шүү. http://forum.dusal.net самбар таны өмнө үргэлж нээлттэй байх болно.
Мөн линукс хэрэглэгч, сонирхогч, хөгжүүлэгчдийн limnux бүлгэм ч танд туслахад бэлэн ба та http://wiki.limnux.net хаягаар орж агуулга хэсгээс нэлээдгүй мэдээлэл, тусламжуудыг авах боломжтой. Та хэн нэгэн хүнд мөнгө төлж, баталгаагүй, найдваргүй зүйл суулгуулж байснаас өөрөө бага зэрэг цаг гаргаад оролдоод үз. Маш амархан шүү. Дараа нь хүний компьютер засаад, үбүнтү суулгаад өгсөн ч болно шүү дээ
Холбогдох бичлэг:
Ubuntu 9.10 Feature Tour
Хэрэв та суулгаж хэрэглэх гэж байгаа бол хамгийн түрүүнд доорх бичлэгийг уншаарай:
- CD шарах: https://dusal.blogmn.net/20162
- Ubuntu Perfect Desktop буюу Windows-с Linux руу
- Linux (ubuntu) дээр юу ч хийж чадахгүй байна уу?
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Нээрээ тэр нөгөө код нэхдэг асуудал чинь http://forum.dusal.net/viewtopic.php?f=31&t=700&p=15744#p15744 энд яаж шийдэх нь байгаа шүү.
Anhlan suraltsagch bolohoor asuuh zuil ih garah baihaa. Tuslaj bgaad tani ihed talarhlaa.
sudo apt-get install pidgin pidgin-data pidgin-plugin-pack
гэсэн тушаалаар pidgin суулгаад хэрэглэвэл их дажгүй шүү. Нэг ягаан тагтааны дүрстэй байгаа.
Тэгээд эндээс yahoo messenger-н эмоцууд аваад суулгачихаар их аятайхан.
Болно. Дээд panel-ын хоосон хэсэг дээр хулганы баруун товч дараад Add to Panel... гээд орохоор Keyboard Indicator гээд байгаа. Тэрийг сонгоод Add гээд болно.
Хэрэв яг Windows шиг хэрэглэх хүсэлтэй бол SCIM хэрэглэвэл зүгээр ч байж магадгүй.
Нэт заавал биш ч гэсэн хэрэгтэй. Анх юмнуудаа суулгахад бол заавал хэрэгтэй.