Сүүлийн үед энэ асуулт их тавигдах боллоо. Диск дээрх мэдээллийг устгадаг вирус гадуур байгаа бололтой. Хэрвээ та ямар нэгэн байдлаар хэрэгтэй мэдээлэл тань устсан бол компьютераа тэр дор нь унтраагаад сэргээж чадах хүнд хандахыг зөвлөж байна. Компьютер тань асаалттай байгаад байвал устсан мэдээллийг сэргээх магадлал улам багасдаг. Хэрвээ тэр дор нь унтраагаад сэргээж чадах хүнд хандвал эргэж сэргэх боломж илүү өндөр. Мэдээж нэгэнт вирусээр устгагдсан бол системийг дахин суулгах юм уу, сайн мэддэг хүнээр вирусыг сайтар цэвэрлүүлэх хэрэгтэй.
Мөн урьдчилан хамгийн хэрэгтэй мэдээллүүдээ DVD дээр бичих юм уу ямар нэгэн байдлаар өөр диск дээр давхар нөөцөлж (backup) авч байх нь илүү найдвартай гэдэг нь мэдээж болов уу.
Хэрвээ та өөрөө сэргээхийг хүсвэл оролдоод үзэж болно. Манай блогийн хайлтаар Recuva гэж бичээд хайгаад олоорой. Мөн өөр төлбөртэй илүү сайн сэргээдэг програмууд байдаг. Жишээ нь Stellar pheonix, R-Studio, GetDataBack зэрэг сайн програмууд байдаг.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Тэр yahoo messenger-н асуудлыг мэдэхгүй юм байна. Нет чинь тасардаггүй биз дээ?
yahoo messenger-нхээ хамгийн сүүлийн хувилбарыг нь суулгасан уу? Үгүй бол шинэчлээд 10 хувилбарыг нь суулгаад үз дээ.
Басpidgin гээд google дээр хайж олоод суулгаад хэрэглээд үзэж болно. Дуу дүрс хараахан дэмждэггүй ч чатлахад бол тасраад байдаггүй.