xvv

Avira антивирус маань саяхан нэг вирусыг илрүүлж чадахгүй байв. Угаасаа 100% хамгаалдаг програм гэж байхгүй л дээ. Avira бол миний мэдэхээр хамгийн сайн нь. За тэгээд нөгөө илрүүлж чадахгүй байсан вирусын файлыг би олсон ч avira илрүүлээгүй тул яах ёстойг судалж үзлээ. Бусад вирусын програмуудад ч байдаг байх. Вирусыг илгээж бүртгүүлж болдог юм байна. http://analysis.avira.com/samples/index.php хаягаар ороод вирустай файлыг явуулах юм уу эсвэл "infected" гэсэн нууц үгтэйгээр rar, zip зэрэг ямар нэгэн архивын програмаар шахаад virus@avira.com хаягаар илгээж болох юм байна. Тэгээд удахгүй цэвэрлэх болон илрүүлэх боломж нь update хийхэд орж ирнэ. Энэ нь тухайн нэг вирусыг илрүүлэх боломжийг олгоно. Хүн бүр иймэрхүү зүйлийг хийгээд явбал бидний хэрэглэдэг вирусын програм маань улам хүчирхэг байж та илүү сайн хамгаалагдах болно. Хэрэв ямар нэгэн вирустай файл илрүүлсэн бол Avira руу мэдэгдэж байгаарай.

Холбоотой бичлэг:

Хавсралт: ирмэх
Аймаар вирустсан компьютерийг шоолж бүү инээ
Аяа чинийх ч бас вирустаж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө устгаж чадсан бол
Антивирусны програмаа бусаддаа тараа
Ачийг чинь тэд бас бүү мартаг ээ....

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 2011-03-07 17:57 | |
Эхний сэтгэгдэл бичсэн гар жоохон мэдлэг дулимаг юм уу даа. Миний хувьд вирус устгахдаа Winrar ашигладаг.
Ga хэзээ бичсэн: 2010-09-26 14:08 | |
Надад лав Avast их сайн санагддаг. Ер нь гэхдээ хүмүүс нэг вирусын програм суулгачихвал л болох юм шиг буруу ойлгодог. Ихэнх вирусын програмууд шинээр гарсан вирусуудыг шинэчлэлийг интернетээс татуулах хүртэл гээд нэлээд хугацаанд илрүүлэх чадваргүй байдаг. Ямар ч сайн вирусын програм ч гэсэн. Зарим нь бас энэ вирус байж магадгүй юм байна гэх мэтээр сануулдаг.

Гол нь хүмүүс өөрснөө хэрэглээндээ анхаарах хэрэгтэй л дээ. Аль болох мэдэхгүй, хууль бус зүйлс, крак, пач янз бүрийн элдэв зүйлс татаж хэрэглэхгүй, флаш дисктэй харьцаад сурчих хэрэгтэй л дээ. Манай блог дээр autorun унтраах г.м 2-3 бичлэг байгаа. Тэдгээрийг уг нь уншаад мэдээд авчихвал барагтай л бол вирусэнд дарлуулаад байхгүй л дээ. За тэгээд линукс хэрэглэдэг болчихвол бүр ч асуудалгүй л дээ ирмэх
Алмас хэзээ бичсэн: 2010-07-07 19:48 | |
avast
avastin talar her medeh ve all...bi unegui bolhorn avst heregledeg tegsen cin neeh sain ilruuleghgui bh shg bn:D
Зочин хэзээ бичсэн: 2010-07-07 13:02 | |
warnings-g yaj arilgah we
avira-r virus shalgahar WARNINGS-n 6 gj garch ired bhiin yaj arilgah we virus bizde гуниглах
hi (зочин) хэзээ бичсэн: 2010-05-26 13:47 | |
таалагдлаа дөрвөн мөрт
g84 хэзээ бичсэн: 2010-05-26 10:55 | |
@асуу
heuristic analysis гэдгийг нь идэвхжүүлчихсэн байсан юм биш үү? Яг вирустэй гэж гаргасан уу? Вирусын нэр энэ тэр байсан уу? Бас илрүүлсэн үед нь устгах эсэхээ өөрөө сонгодог шүү дээ. Үнэхээр хэрэгтэй зүйл бол нээлгүй Ignore гээд явчихаж болдог...
Ер нь бол би лав crack, keygen-үүдийг хааяа хэрэглэх үедээ Virtualbox дотор ажиллуулчихдаг. Үбүнтү хэрэглэдэг болсноос хойш ч нэг их иймэрхүү юм ашиглахаа больсон. Хааяа л Windows ашигладаг л даа. хэлээ гаргах
xvv хэзээ бичсэн: 2010-05-26 01:15 | |
ярзайтал инээх вирус "Дагаагүй" г нь мэдээд байхад л хусаад байгаам даа? би муулах гсн юм биш гэхдээ магадгүй тохирго энэ тэрийг нийгээгүй байж болох... гэхдээ л ёоозгүй эддэээ миний хамаг л хэрэгтэй байсан крак кейгэн үүдийг нухчихсан эддээ миа
acyy (зочин) хэзээ бичсэн: 2010-05-25 08:23 | |
crack, keygen олж устгах биш ер нь crack keygen хууль бус зүйлс бараг 95% вирус дагалдаж байдаг...
xvv хэзээ бичсэн: 2010-05-23 23:00 | |
Avira, Bitdefender эдр crack, keygen энэ тэр олж устгаад байдаг хэвээрээ юү?
Зочин хэзээ бичсэн: 2010-05-23 19:44 | |
Avira ih sain shuu. Nortonoos hamaagui iluu iluu. Kaspersky-n hajuud hamaagui hurdan. kav, norton av ed nar com udaan bolgood yer ni suuliin uyed aimar muu ilruulelttei boltson. ingeed medegdeed baival avira ch lag boloh ni argagui l yum baina.
Зочин хэзээ бичсэн: 2010-05-23 14:22 | |
antivirus
Avira г хэзээ билээ дээ лицензтэй юм байхгүй болчихоод хэрэглэж байсан гэм нь хэрэглэхэд жаахан төвөгтэй санагдсан. Авира бол ер нь нөхөр Касперскийтэй ижил төвшинд байгаа байх шүү. Санд нь бүртгэгдээгүй тохиолдолд heuristic analysis гэж нэг юм байгаа. Тэр нь сайн ажилладаг бол ер нь энэ вирус байж магадгүй гэсэн юмнуудаа илрүүлчихдэг. Би лав Виндовс дээр янзан бүрийн газрын ОЕМ лицензтэй Нортон хэрэглэдэг. Хуучин бууны хугархай үнэхээр сайн шүү. 2009 хувилбараасаа эхлээд сайн болсон. Тэгээд хамгийн гол нь лицензтэй юм гэдэг шал өөр юм байна лээ. Авирагийн үнэгүй хувилбар байгаа бас нэг шалтгаан нь эрхэм Алмасын бичсэн энэ ч байж болох юм.
SolaR&Sky (зочин) хэзээ бичсэн: 2010-05-23 10:42 | |
rolling on the floor
Зочин хэзээ бичсэн: 2010-05-22 23:20 | |
hi
hamgiin ehnii setgeldel bichsen hun buduuleg yumaa medleggui eee gaihuulaad baihiin
Зочин хэзээ бичсэн: 2010-05-22 19:57 | |
Хүү системын админаар сурдаг уу үгүй юу
Зочин хэзээ бичсэн: 2010-05-22 01:10 | |



:-)