xvv

мҮүний өмнө бас нэгэн Монгол залуугийн блог дээрээс freelancer-н талаар 2 бичлэг хуулж оруулж байсан. Энэ удаад бас нэгэн залуугийн блогоос нэгэн нийтлэлийг хуулж оруулж байна. Блог нь: http://ganjargal.wordpress.com

Вэбчид, график дизайнэрүүд, анимторуудаа чадвараа үнэлүүлж орлогоо нэмэгдүүлцгээе!

Envato Marketplace сүлжээний сайтуудад өөрсдийн хийсэн жижиг вэб програм болон вэбийн дизайн, флэйш анимэшн, actionscript, open source програмуудын дизайн болон плагин, модуль, компонэнт, болон 3dmax, AfterEffect дээр хийсэн бүтээлүүд болон soundmix пронууд дээр хийсэн жижиг аяаа хүртэл зарж мөнгө олох боломж байна. Миний хувьд тус сүлжээний Codecanyon сайт дээр туршилт маягаар php дээр нэг класс бичиж энэ оны 4 сарын 1 нэгнээс зарагдаж эхлээд сарын хугацаанд 100 гаран доллар олоод өнөөдөр гар дээрээ авлаа. Тухайн сайт дээр олон орны шилдэг уран бүтээлчид өөрийн бүтээлүүдээ зардаг бөгөөд миний олж мэдсэнээр Өмнөд африкийн нэгэн нөхөр  flash action script дээр бүтээлүүд хийж 2 гаран жилийн хугацаанд 100.000 гаран доллар олсон байна.

Зиа тэгэхээр Envato marketplace сүлжээнд доорх сайтууд багтдаг байна:

  • 3docean.net – 3d модель, textures, материалууд
  • activeden.net – Flash анимэшн, actionscript дээр хийсэн зүйлс
  • audiojungle.net – Stock аудио аяз
  • codecanyon.net – PHP, ASP.NET, Java, Javascript, Opensource системүүдийн плагинууд
  • graphicriver.net – Photoshop, Vector дизайны файлууд (Лого, хэвлэлийн эх, Icon г.м)
  • themeforest.net – PSD, HTML вэб дизайнууд WordPress, Joomla theme, templates
  • videohive.net – Affter effect дээрх хийсэн хөдөлгөөн эффектүүд

Тухайн вэб сайт зарагдаж байгаа бүтээлүүдийг эхлээд өөрсдөө эхлэж шалгаад чанарын шаардлага хангахаар бол өөрсдөө зарагдах үнийг тогтоож зарж эхлэнэ.

Өөрийн хийсэн зүйлээ зарж эхлэхэд гишүүнээр бүртгүүлж, тухайн сайтад бүтээл зарахад анхаарвал зохих дүрэм журамтай танилцаж түүний дараа зохиогчийн эрхтэй холбоо тест бөглөж амжилттай бөглөвөл тухайн сайт дээр зарах бүтээлүүдийн зохиогчийн эрхийг тодорхойлон түүний дараа хийсэн зүйлээ upload хийн шалгуулж дээр хэлсэнээр чанарын стандартыг хангавал зарагдаж эхлэнэ.

Нэг зүйлийг хэлэхэд таны хийсэн бүтээлийг худалдан авсан хэрэглэгч хэрхэн хэрэглэх талаар англи хэлдээр заавар дагалдах хэрэгтэй.

Мөн та хийсэн зүйлдээ жишээ вэбийн дизайндаа google-с зохиогчийн эрхтэй зураг Icon -г зөвшөөрөлгүй хэрэглэсэн бол дараа нь асуудал үүсч тухайн сайт дээр бүтээлээ зарах эрхээ хаалгаж ч магад.

Хэрвээ таны бүтээл амжилттай зарагдаж эхлэхэд нэг худалдан авалтаас эхний ээлжинд та 40%-г нь авна. Жаахан тийм санагдажийж магад гэхдээ 2-3 хоногт хийсэн жижиг зүйлүүдээ олноор зарахад мөнгө олоод л байх. Таны зарагдсан бүтээлүүд нийт 300.000 $ хүрвэл та худалдан авалт бүрээс 70%-иа авна. Тэр болтол 41%, 42% гэх мэтчилэн явна.

Тэгээд таны дансан дахь мөнгө 50$ гарсан бол та мөнгөө Paypal , Moneybookers.com сайтууд дээр бүртгүүлж олон улсын Visa, Master картаа холбож тухайн сайтууд дээрх данс руу чинь Envato мөнгийг чинь шилжүүлнэ. Хэрвээ та Монголын банкуудын олон улсын visa, master Картуудыг хэрэглэдэг бол Paypal-н дансан дахь мөнгөө карт руугаа татан авах боломжгүй зөвхөн paypal дахь мөнгөөрөө интернэтээр өөр зүйлс худалдан авч болно. Миний хувьд Moneybooker.com сайтад данс үүсгэж түүнрүүгээ мөнгөө татан авч өөрийн карт руугаа шилжүүлэхэд 3 хоноод орж ирж байна. Таны орлого 500$ гарвал Олон улсын SWIFT гүйлгээгээр явуулна.

За ерөнхийдөө ийм өөрсдөө бүртгүүлээд үзнэ биздээ. Амжилт хүсье!

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

helpme
Almasaa tsenher bichig garad com aldaa zaagaad bn ene virus uu gu u yaj zgr bolgoh uu helpme санаа зовох
blue screen of death (зочин) хэзээ бичсэн: 2010-07-27 12:48 | |
http://www.mythtv.org/wiki эндээс ороод уншчих. Ашигладаггүй болохоор бас яг сайн мэдэхгүй байна аа.
Алмас хэзээ бичсэн: 2010-07-22 23:01 | |
mythTV
mythTV tohirgoog yaj hiih ve? tuslaach
bibo хэзээ бичсэн: 2010-07-22 15:59 | |
Он сар өдрөө тэгвэл зөвөөр бөглөөч дээ. Буруу байгаа болоод л буруу гэж байгаа байх. Компьютерын чинь он сар өдөр цаг зөв таарч байгаа юм уу? Зөв тааруулах хэрэгтэй. Уг нь амархан шүү дээ. Гэхдээ Монгол карт бол paypal-р мөнгө хүлээж авах боломжгүй байдаг. Зөвхөн төлбөр хийж л болдог гуниглах
xvv хэзээ бичсэн: 2010-07-13 22:51 | |
hey neg ym uih gsiinmaa bi interneteer mungu oldiin tegsn paypald burtguulj chaddagguiee on sar odor n buruu bn gd l garaad bhiin yaj burtguulehiig zaagaad ogooch guij bn shv!
simona хэзээ бичсэн: 2010-07-12 16:22 | |
http://muguidurs.blogspot.com/2010/02/blog-post_04.html

Би бас нэг ийм юм бичиж байлаа Хэрэг болох биз линкийг нь бичлэгтээ оруулчаарай
Мугуй дүрс (зочин) хэзээ бичсэн: 2010-06-29 10:12 | |
Sain bn u
hey admin aa neg tus bolooch nadaa ter joomla commets heregtei bnaa. teged yg ali aliin tathin ter tatah module component uuddiin bugdin bagtslad tathar taviad ug teghv. mash tom tus hurgeech. PLS
Bataa (зочин) хэзээ бичсэн: 2010-06-22 20:02 | |
Би өөрөө одоохондоо хийдэггүй л дээ. Энэ өөр нэг залуугийн блогоос хуулж тавьсан юм аа. Дээр блогийнх нь хаяг байгаа ороод асуугаарай.
xvv хэзээ бичсэн: 2010-06-20 09:12 | |
link
Chinii hiij oruulj mongo olj bga buteel-n chine link?
hun (зочин) хэзээ бичсэн: 2010-06-20 08:59 | |
Wordpress
Wordpress-n theme-g tasarhai hiideg bolchuul $-g sain olno doo.
hun (зочин) хэзээ бичсэн: 2010-06-20 08:54 | |



:-)