Мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж, хамтдаа хөгжүүлцгээе…
Та бүхнийг Apple iPhone, Google Android системтэй хөдөлгөөнт холбоонд суурилсан програм хангамж хөгжүүлэлтийн сургалтанд урьж байна.
Энэхүү сургалтын зорилго нь Apple iPhone, Google Android системийг дэлхийн тэргүүлэх орны иргэдтэй адил түвшинд судалж эзэмших боломж олгох, гадаад зах зээл дээр амьдрах чадвартай програм бүтээх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд орших бөгөөд үнэ төлбөргүй.
Сургалт нь 5 модултай бөгөөд суралцагч өөрөө түвшнээ сонгоно.
Үүнд:
1. Ерөнхий мэдлэг: Мэдээллийн технологийн мэргэжлийн бус хүмүүс, дунд сургуулийн ахлах ангийн сургачдад зориулж Алгоритмийн үндэс, Програмчлалын анхан шатны мэдлэг олгох зорилготой. Сургалт ажлын 20 хоногт өдөрт 2 цагаар хичээллэнэ.
2. Объект хандалтат С хэл: Ерөнхий мэдлэгийн сургалтыг төгссөн болон объект хандалтад С хэл мэдэхгүй мэргэжлийн хүмүүс, мэргэжлийн ангийн оюутнуудад зориулж Объект хандалтад програмчлалын анхан шатны мэдлэг олгох зорилготой. Сургалт ажлын 15 хоногт өдөрт 3 цагаар хичээллэнэ..
3. Java хэлний үндэс: Ерөнхий мэдлэгийн сургалтыг төгссөн болон JAVA хэл мэдэхгүй мэргэжлийн хүмүүс эсвэл мэргэжлийн ангийн оюутнуудад зориулж JAVA програмчлалын анхан шатны мэдлэг олгох зорилготой. Сургалт ажлын 15 хоногт өдөрт 3 цагаар хичээллэнэ.
4. Apple iPhone хөгжүүлэгч: Ерөнхий мэдлэг болон объект хандалтад С хэлний сургалтыг төгссөн эсвэл сургалтаар олж авах мэдлэг бүхий хүмүүсээс сонгон шалгаруулж сургалтанд хамруулна. Эдгээр хүмүүст IPhone хөгжүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдлэг олгоно. Сургалт ажлын 45 хоногт өдөрт 3 цагаар хичээллэнэ.
5. Google Android хөгжүүлэгч: Ерөнхий мэдлэг болон JAVA хэлний сургалтыг төгссөн эсвэл сургалтаар олж авах мэдлэг бүхий хүмүүсээс сонгон шалгаруулж сургалтанд хамруулна. Эдгээр хүмүүст Android хөгжүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдлэг олгоно. Сургалт ажлын 45 хоногт өдөрт 3 цагаар хичээллэнэ.
( Дээрх сургалтуудын хуваарийг хавсралтаас үзнэ үү)
ТА БҮХНИЙГ СУРГАЛТАНД ИДЭВХТЭЙ БҮРТГҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА!
БҮРТГЭЛ:
2010 оны 8-р сарын 2-с эхлэх “Ерөнхий мэдлэг”-ийн модулийн бүртгэл МТҮП-ийн 103 тоот өрөөнд явагдаж байна.
Цаг: Даваа – Баасан гарагт 9:00-13:00; 14:00-18:00
Бүрдүүлэх бичиг баримт: 1.Иргэний үнэмлэхний хуулбар
2.Цээж зураг 1%
Бүртгүүлэгчдийг ярилцлагад оруулж сонгон шалгаруулна.
Хариуцсан ажилтан: Ч.Цэнгүүн, Утас: 318042
Хуваарь:
Мэдээллийн эх сурвалж: ICT захианы жагсаалт.
Сэтгэгдэл:
bayrlalaaa
Энэ манай блогоос хийж байгаа зүйлс биш шүү.
Мэйлийн листээр ирснийг нь л хүмүүст хэрэгтэй болов уу гээд нэг ч гэсэн хүрэг гэж бодоод хуулж тавьсан юм аа.
Бүртгэл нь заавал биеэр юм шиг байлээ. Зураг, иргэний үнэмлэхний хуулбар энэ тэр байх хэрэгтэй гэсэн байсан. Тэр байгаа утсаар нь лавлаад үз дээ.
Сайхан үйлс бүтээж байгаа юм байна амжилт!
esvel shuud orj bolhuu