За кино үзэж байхад хакер нөхдүүд нэг хар дэлгэц дээр баахан юм бичээд суудаг даа. Тэгвэл тэр зүйлийн талаар та хэрэв мэдмээр байгаа бол наашаа суугаад нүдээ бүлтийлгээд чихээ дэлдийлгэж байгаарай Хакер болох анхны алхмыг танд зааж өгье. Нэг их хэцүү биш дээ. Ер нь бол та 7 хоногийн дотор өөрөө хичээгээд жаахан нухаад суувал зэвсгийн эрдэмд суралцаад эхэлнэ ээ л гэсэн үг
1. Үйлдлийн систем ажлын орчноо бэлдэх
Хамгийн анхны алхам бол өөрийн зэвсгийг бэлдэж авах. Гар хоосон бол угаасаа хамгаалалт нэвтэлж дайралт хийх хэцүү шүү дээ. За тэгээд анхны алхам бол зэвсгээ сонгож бэлдэх.
Ер нь бол хакерууд ихэнхдээ өөрийн гэсэн линукс тархцыг бэлдэж авч хэрэглэдэг. Аль нэг таалагдсан линукс тархац дээрээ хүссэн өөрчлөлтөө хийж болдог болохоор тэр. Windows, MacOS-уудын хувьд бүгд цаанаасаа хамаг юмыг чинь бэлдэж өгөөд халбагадаж аманд чинь хийж өгөөд л их сайхан л даа. Гэхдээ ямар нэгэн асуудал гарвал та өөрөө хэзээ ч шийдэж чадахгүй хоолоо халбагадуулж иддэг өлгийтэй бацаан, тоглоомоо тоглосоор л үлдэх болно. Бүгд хаалттай орчин болохоор хакеруудын сонголт лав биш. Бас та өөрийнхөөрөө тохируулаад боломж нээгээд хэрэглэх нь ч хаалттай. Харин линукс тархцуудын хувьд тэр хэвээр нь хэрэглэнэ үү дураараа өөрчлөөд хэрэглэнэ үү таны л дурын асуудал байдаг. Тийм болохоор хакеруудын анхдугаар сонголт бол ЛИНУКС ҮС(Linux OS). Линукс бол хоолоо яаж идэхийг, асуудлаа өөрөө яаж шийдэхийг зааж сургаад таныг улам хөгжүүлэх болно.
За тэгээд мэдээж линукс суулгаагүй бол Windows дотроо ч юм уу, эсвэл зэрэгцүүлээд суулгаад турших боломжууд танд зөндөө бий. Асуувал чинь заагаад өгнө өө Юу ч гэсэн үүнээс цааш явахын тулд Линукс суулгах хэрэгтэй. Ер нь бол олон янзын линукс байдаг ч танд Ubuntu тархцыг санал болгох байна. Бэлэн хакеруудын тархцууд байдаг ч тийм юм эхнээсээ бэлнээр авснаас өөрөө оролдоод нэмж юмнууд суулгах нь хамаагүй дээр. Дараа нь тийм бэлэн юм ашиглаарай.
2. Terminal гэж юу вэ?
За Том Ханксын тоглосон тэр кино бол биш шүү Гэхдээ ер нь бол үйлдлийн систем дээрээс аль ч чиглэлд нисэж болох нислэгийн тавцан юм тушаалын мөр гэдэг нь гээд ойлгочхож болно. Хэрвээ та онгоц жолоодох гэж байгаа бол таны удирдлагын самбар, жолооны хүрд тань энэ терминал гээч зүйл. Тушаалаа өг тооцоолуур таны тушаалыг гүйцэтгэнэ.
(Windows, MacOS бусад системүүдийн хувьд ч бас ийм терминал бий боловч Линукс-ыг бол гүйцэхгүй л дээ ;-) )
3. Terminal нээх
За тэгэхээр тушаалын горим руу орохын тулд хэд хэдэн янзаар нэвтэрч болно:
- График горимд цэснээс дамжиж орох -> (Ubuntu 11.04 (Unity) дээр үбүнтүгийн лого дээр дараад terminal гэж бичээд Terminal дээр дарна. Хуучин хувилбарууд дээр (GNOME) Applications->Accessories->Terminal нээнэ)
- Alt+F2 товч дараад x-terminal-emulator гэж бичээд бас нээж болно
- Ctrl+Alt+F2 (F3, F4 г.м аль нь ч болно.) шууд бүүр график горимоос гадна давхар явж буй терминал руу орж болно. График горим руу буцахдаа Ctrl+Alt+F7 (эсвэл F8 г.м өөр байгаа.)
4. Гар руугаа харахгүй хурдан бичиж сурах
Кинон дээр хакерууд дэлгэц рүүгээ хараад л 10 хуруугаар начигнатал бичдэг дээ. Тэгэхээр тэр ч бас нэг их хэцүү юм биш. Жоохон хичээчихвэл 7 хоногт ч тийм болж чадна. Чадахгүй ч байсан чадталаа л дасгал хийх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бол хакер болох алхмын хамгийн чухал нэг хэсэг нь юм шүү. Атомын станц дэлбэрэх гээд цагийг зогсоох хак хийх гээд хэдхэн минут үлдэж байхад гар руугаа үсгээ хараад суугаад байж болохгүй биз дээ тээ. Энд дараад яаж хурдан бичиж сурах зааврыг уншаарай.
За тэгээд амжилт. Асуух бас зааж өгөх юм байвал http://forum.dusal.net таны өмнө нээлттэй. Бүртгүүлээд нэгдээд ярилцаад, хэлэлцээд, сураад, сургаад байж дээ. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Alt F2 товч дараад x-terminal-emulator гэж бичээд бас нээж болно
энэ дээр Accessories гэдгийг хайгаад олдоггүй ээ яахуу