Дэлхий нийтээр зартай алан хядагч Osama bin Laden-г АНУ цэргийн хүчнийхэн тусгай ажиллагаа зохион байгуулласны дараагаар устгасан талаар шуугицгааж байгаа билээ. Энэ ажиллагаа нь Пакистан АНУ-ын тагнуулын ажиллагааны хамтын үр дүн гэж хэлж болох хэдий ч тагнуулын мэдээллээ хуваалцаагүйгүйгээс үүдэн хоёр орны хоорондын хамтын ажиллагаанд цав гарах магадлалтай болж байх шиг байна.
Яг энэ үеээр алдарт WikiLeaks-ыг үндэслэгч Julian Assange цахим ертөнцийн тагналтын талаар маш сонирхолтой мэдэгдлийг хийгээд авлаа. Дэлхийн интернет хэрэглэгчдийн хамгийн их ашиглаж байгаа Facebook цахим харилцааг хүн төрөлхтний зохион бүтээсэн маш аймшигтай тагнуулын машин гэж Assange тодорхойллоо.
Тэрээр Facebook-ынхэн хүмүүсийн найзууд, харилцаа, хаанаас хандсан, хаана байрладаг, ямар санаа бодол, сэтгэгдэлтэй байгаа талаарх тухайн хүнтэй холбоотой дүн шинжилгээ хийх бололцоотой нарийн мэдээллүүдийг АНУ-ын тагнуулыханд жагсаалтаар гаргаж өгдөг гэж мэдэгдээд байгаа юм. Үүний зэрэгцээ Google, Yahoo-гийхан ч мөн үүнд оролцож байгаа талаар дурдсан байна.

Мэдээллийн эх сурвалж: Software, Internet, Information Technology news
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
SF хэзээ бичсэн:
2011-08-18 00:13 | |
Алмастай санал нэг байнаа. тагнахад амар болж байгаа биздээ. явдал суудал багатай хэдэн хүн нэг өрөөнд суугаад л
Цагаан хараацай хэзээ бичсэн:
2011-06-03 21:15 | |
өө зөөз би баригдчижээ кк
Зоригт ван хэзээ бичсэн:
2011-06-03 20:03 | |
Мэдээлэл шүүх маш амархан болсон цаг шүү дээ. Агуу ухаантай супер компьютер, програмууд ажиллаад байна цаана чинь. Мань мэтийнх нь төсөөлж зүүдлэхээргүй хэмжээний.
Бас ганцхан чамайг тагнах эсэх нь нэг их асуудал бишлдээ. Харин ард иргэдийг нь тагнах нь улсын хувьд асуудал байж болно. Жишээ нь УИХ гишүүн хувийн Facebook-тэй тэрийгээ нуудаг байж болно...
Бас нэлээдгүй хакер, гэмт хэрэгтнүүд энэ замаар баригдаж байгааг үгүйсгэхгүй. Барьж аваад хаанаас яаж барьснаа заавал дэлгэх албагүй байх. Ядаж олчихвол дагаж байгаад л өө гаргаад л бариад авна шүү дээ. Ер нь хувийн мэдээллийг ямар ч байдлаар ашиглаж болно. Хүн бүрийн компьютер бүртгэл, IP хаяг бүртгэгдээд л явж байдаг. Хүмүүс даанч үүнийгээ ойлгодоггүй, мэддэггүй.
Гүүгл л гэхэд хүмүүсийн сонирхлыг автоматаар боловсруулаад дуртай сурталчилгааг нь илүү харуулдаг байх жишээтэй г.м... Мань мэтийн төсөөлөх ч үгүй нарийн юмнууд байгаа байлгүй дээ. Монголын томчууд ихэнх нь iPhone барьдаг болсон. Гэтэл Apple сая яав? Хэрэглэгчдийг тагнадаг аа гэж. Тэрийг нь цаанаасаа улсаас нь дэмждэг судалдаг, тагнуулын албадууд нь холбоотой бол тэгээд л та хэний найз, хэний хамаатан, хэн хэнтэй юу ярив гээд л автоматаар жишээ нь bomb гэдэг үг орсон бүх бичлэгийг шүүгээд тэрийгээ дахин боловсруулдаг ч юм уу г.м.
Энэ ямар зан төрхтэй юу хийдэг хүн бэ, худалдаж авч, хахуульдаж, эсвэл сүрдүүлж болох уу гээд л судалж байж болно.
Саяын Арабын улсуудын бослогуудыг Америкчууд Facebook-ээр өдөөсөн гэсэн яриа ч байгаа... Афганчууд улс төрийн зорилгоор twitter их ашиглаж байна г.м мэдээллүүд зөндөө л байна. Олны үг ортой гэдэг шиг ийм том хакер ийм мэдэгдэл хийж байгаа нь тэнд нэг НОО байна аа л гэсэн үг. Ашиггүй бол хэн ч тэнд тэрийг шүүгээд сууж байхгүй нь байлгүй дээ.
Google гэхэд л манай блог хуудсуудыг бүгдийг нь хайлтын системд бүртгэж байна. Тэр мэдээлэл дундаа анализ хийдэг, засгийн газартаа өгдөг байж болно. Бидний УИХ гэж бичсэн, АНУ гэж бичсэн бүх мэдээллийг шүүгээд Монгол улсын иргэд иймэрхүү зүйл бодож байна аа, ярьж байна аа гэснийг судлаад байж байдаг ч байж магадгүй. Монголын судалгааг бол нэг компьютер 5-10 хүнтэй баг байхад өдөртөө бүрэн хийгээд тайлангаа ЗГ-таа өгөөд байх байлгүй дээ. Ингээд л сэтгэл зүйн судалгаа явуулаад л зөрүүлээд янз бүрийн үйлдэл хийж байж болно.
Бидний мэдэхгүй их юм тэнд болж байгаа байх өө.

Алмас хэзээ бичсэн:
2011-05-22 11:39 | |
за тагнавал тагнана биз. Ууланд амьдардаг, нийгмийн амьдралд оролцдоггүй бол магадгүй хэн ч намайг мэдэхгүй. Facebook, оросын Vkontakte.ru энэ тэр бол тагнуулых л гэдэг. Гэхдээ эндээс мэдээлэл шүүнэ гэдэг их хэцүүшд. Муу юм хийдэг хүн ийм сайтад бүртгүүлэхгүй л байх л даа
dadido хэзээ бичсэн:
2011-05-21 20:57 | |
wikipedia bas notoi
Зочин хэзээ бичсэн:
2011-05-20 22:27 | |
Тэрэндээ биш ээ. Угаасаа Америкийн бүх компаниуд ийм үүрэгтэй юм шиг байна лээ. Энд л байгаа бололтой сайн уншаагүй. http://en.wikipedia.org/wiki/USA_PATRIOT_Act
Гэхдээ Ассанжад худлаа яриад Америкийн тагнуулын төв газрыг миалаад байх шаардлага тийм их байгаа юм уу? Шүтээд байгаадаа ч биш. Ер нь бол Facebook-ийн талаарх яриа угаасаа л нэлээн дээрээс байсан шүү дээ. Би лав хувийн бүртгэлээ түрүү сард тэндээс устгасан. Гэвч бүрэн устгалгүй та дараа нь сэргээж болно гээд хадгалаад үлдчихдэг юм билээ. Ер нь энд тэнд бүртгүүлж янз бүрийн байдлаар мэдээлэл солилцохдоо болгоомжтой байх хэрэгтэй шүү л гэсэн сануулга гэж бодож байна. Тэрнээс хэн нэгнийг шүтэх эсэхдээ асуудлын гол биш байх өө.
Бас Ассанжийг энэ үгнийх нь төлөө Facebook шүүхэд өгч болно шүү дээ. Тэр өөртөө шүүхийн өмнө өөрийгөө хамгаалах баримттай болоод л ийм зүйл ярьж байгаа болов уу даа. Манайхан шиг дурын юмаа бураад байдаг зүйл гадаадад байхгүй шүү дээ. Ялангуяа олны танил хүн, том компанийн эсрэг.

2011-05-17 22:47 | |
Фэйсбүүкийг янз бүрээр ашиглах боломж байгааг үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ Ассанжийг бурханчлан шүтдэг явдал газар аваад байна уу даа гэсэн бодол сүүлийн үед төрөх болов. Гэснээс талийгч Осамаг хүртэл үндэсний баатарын хэмжээнд өргөмжлөх хүн олон болж. Энэ бүхэн хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэдэг бичигдээгүй хуулийн эсрэг хүчгүйг нь өмөөрч "үнсгэлжин" болгох сэтгэлгээ нийгмийн дунд давамгайлж байдгийн илрэл ч байж магадгүй юм.
saaral (зочин) хэзээ бичсэн:
2011-05-17 22:21 | |