Unity гээд нэг юм гарч ирээд Ubuntu муухай боллоо гээд байсан чинь харин өөр зүйл рүү явж байжээ гэж. 2013 оны 2-р сарын 25-28-нд Ubuntu гар утасны хувилбараа танилцуулах гэж байна. Ингэснээр та дэсктоп компьютераа өөртөө авч явдаг ч болж болох нь. Гар утсаа дэлгэц гар хулгана бүхий тусгай сууринд (dock) зоогоод л ширээний компьютер болгоод ашиглачих юм байна. Ер нь яг гараад ирвэл сайхан эд бололтой. Сүүлийн үед тоглоом үйлдвэрлэгчид бас Ubuntu-д зориулж тоглоом хийгээд байгаа. Манай улс ч бас төр засгийн зүгээс нээлттэй эхийг хэрэглэхээр арга хэмжээнүүд авч эхлээд байна. Андройд үйлдлийн системээр тооцвол линукс хэрэглэгчдийн тоо улам бүр нэмэгдсээр л байна даа. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
http://www.ubuntu.com/devices/phone